Бусад
Энэ өдөр түүхэнд: Пушкиний өдөр буюу Орос хэлний баяр

Оны 157 дахь өдөр, шинэ он хүртэл 208 хоног үлдлээ.
Өнөөдрийн тэмдэглэлт өдөр
Орос дахь Пушкины өдөр буюу Орос хэлний баяр
Өнөөдөр Орост тус орны утга зохиолын хэлийг үндэслэгч гэж нэрлэгддэг А.С.Пушкины өдөр буюу төрөлх хэлнийхээ баярыг тэмдэглэж байна.Орос хэл нь дэлхийн томоохонд ордог славян хэл бөгөөд 166,2 сая хүн ярьдаг.Харин 110 сая хүний хоёрдагч хэл нь болдог байна. ОХУ-аас гадна Тусгаар тогтносон орнуудын заримд мөн Абхаз, Өмнөд Осетид албан ёсны хэл нь болдог. Мөн энэ өдөр НҮБ-ын байранд орос хэлэнд зориулсан албан ёсны арга хэмжээтэй.
Сонирхолтой түүх
Цахилгаан индүү патент авчээ
Генри Силийн төхөөрөмжөөс өмнө индүүг ширмээр зутгаж түүнийг пийшэн дээр халаадаг байлаа. Европт XIX зууны хоёрдугаар хагаст хийн эсвэл шингэн түлшээр ажилладаг индүүнүүд хийгдэв. Гэсэн ч галын аюултай байлаа.Анхны цахилгаан индүүний халууныг тохируулагч нь байнга шатаж хувцас түлдэг гажигтай байсан юм. 1920 онд термостат удирдлагатай индүү гарч иржээ. ХХ зууны дундуур ууршилт гаргах төхөөрөмжтөй индүү бүтээгдсэн байлаа. Дараа нь индүүний хувьсгал эрчимтэй явагдсан билээ.
“Тетрис” төрөв
1984 – “Тетрисийг” зөвлөлтийн программчин Алексей Леонидович Пажитнов зохиожээ.Пажитнов тэр үед Зөвлөлтийн ШУА-ийн Тооцоолон бодох төвд хиймэл ой ухаан, хэл таних асуудал дээр ажиллаж байхдаа ажлаа урагшлуулахын тулд элдэв тоглоом туршиж байв. Дүрс нь дөрвөн сегментээс бүрэлдсэн “тетрамино” ба өөрийнх нь дуртай спорт “теннис” хоёроос “Тетрис” нэрийг нь гаргажээ. Анх шинэ тоглоомынхоо хувилбарыг тэр хамтран ажиллагч нартаа 1984 оны зургаадугаар сарын 6-нд үзүүлжээ.Сурагч түүхдүүд уг тоглоомыг эхлээд Москвад дараа нь дэлхийд тараасан гэдэг. Тетрис тоглох цахим төхөөрөмж 1985 онд гарч ирсэн. Түүгээр мөнгө олж болохыг ойлгосон Зөвлөлтийн дарга нар Пажитновыг гадаад худалдааны «Электроноргтехника» нэгдэлд шилжүүлэв. Зөвлөлтийн компани бие даан эрхийг нь худалдаад зохиогчийг нь мартжээ. 1989 онд 30 сая Game Boy Tetris зарагдсан нь түүнд орлого оруулсангүй Тэр 1991 онд АНУ-д цагаачлан 1996 онд Тетрис компани байгуулсны дараа лицензийн ашиг түүнд ирэх болов.
- Тетрисийг албан ёсоор урлагийн бүтээл гэж зарласан ба 1984 оны тоглоомын хуулбар нь Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музейд тавигдсан байгаа.
- Та хэзээ ч энэ тоглоомыг төгсгөж чадахгүй. Зохиогчид нь тоглоомын үр дүнг хоёр долоо хоногийн дараа тэглэгдэж байхаар зохиожээ.
- Тетрисээс болоод Фейз Чопдат шоронд дөрвөн сар суужээ. Тэр Манчестер руу нисэж байдаа тоглоомоо унтраахаас татгалзсан ба тэр нь Гиннессийн номонд бүртгэгджээ.Ер нь энэ тоглоом уг номонд есөн удаа бичигджээ.
Өнөөдөр түүхэнд
1761- М.В. Ломоносов Сугар гарагийг нарны наагуур өнгөрөхийг ажиглахдаа түүнийг агаар мандалтайг нээжээ.
1816- АНУ-ын зүүн хэсгээр цас оров. Тэр зун цас хэд хэдэн удаа оржээ.
1850- Ливай Страусс өөрийн хөх жийнсийнхээ эхнийхийг гаргав. Өмд дороо зарагдсан байв. Ливай түүний хүргэн хоёр Сан-Франческод дэлгүүрээ нээв. 1853 онд Страусс “Levi Strauss & Co.” компаниа байгуулжээ. Дарвуулын даавууны оронд “деним” гэх зөөлөн даавуугаар өмдөө оёх боллоо. Тэр нь Ним хотынх гэсэн үг ажээ
1922- Ардын Комиссаруудын зөвлөлийн зарлигаар Хэвлэл утга зохиолыг хянах газрыг байгуулжээ. Главлит гэх цензур гар бичмэлийг танаж орос ба гадаадын уран зохиолд марксист урьдчилсан үгийг бичдэг үүрэгтэй байв.
1942 – Синтетик материалаар хийгдсэн анхны шүхрээр буулт хийжээ.
1995 – Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд Норвеги Нигерийн багийг 8:0 харьцаатайгаар хожин дээд амжилтыг давтлаа.
1996 – Лондоны амьтны хүрээлэнгийн байранд Доминик О’Брайен гэдэг залуу хольсон хөзрийн байрлалыг 38,29 секундын дотор санасан дээд амжилт тогтоожээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг8 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр3 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ