Улс төр
Хэнтийнхэн хамраа сөхөж, хатагтай А.Эрдэнэтуяа НЭМГ-ын даргаар томилогдох нь
Засаг солигдох, Засаг дарга огцрох нь байдаг л зүйл. Харин манайд тэднийг дагаад төрийн захиргааны албан хаагч нар (Төрийн албаны хуулиар дархлагдсан гэх) шуурганд уруудсан мал шиг байх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод удаагүй байгаа С. Амарсайхан дэд бүтэц хариуцсан орлогч дарга А.Баярхүү чөлөөлөөснөөр ажлынхаа гарааг эхэлсэн байх жишээний. Ингээд зогсохгүй орлогчийн тоог дөрөв (төслийн удирдагч нэртэй) болгов. Уг нь энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны хууль (УИХ Засгийн газрын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтцийн өөрчлөлт хийх ёстой) зөрчин Засаг даргын бүтцэд өөрчлөл хийж орхисон. сэн юм. За яах вэ. Засаг даргын орлогч нарыг улс төрийн албан тушаал гэж үзээд орхиё оо. Гэтэл тангараг өргөсөн төрийн жинхэн албан тушаал буюу , хэлтэс, газрын дарга (Газрын албаны газрын дарга Э. Болорчулуун) нарыг сольсноор халаа сэлгээ үргэлжилсэн. Одоо ч үргэлжлэх төлөвтэй. Өнөөдрийн байдлаар эдний араас араас хэд хэдэн газрын дарга нарыг солих бэлтгэл ажил хангагдасан гэнэ. Түүний нэг нь нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар юм байх. Энэ хүн Хавдар судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байгаад 2016 оны ээлжит сонгуулийн дараа уг албан тушаалд томилогдсон нэгэн. Төрийн албанд анхан шатнаас эхлэн бэлтгэгдсэн боловсон хүчин гэж мэргэжил нэгтнүүд нь ярих юм билээ. Энхүү төрд бэлтгэгдэсэн боловсон хүчний оронд нэгэн цагт ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Эрдэнэтуяагийн нэр яригдаж буй бололтой. А.Эрдэнэтуяа дээрх албан тушаалд 2013 оны долдугаар сарын 6-нд томилогдож байжээ. Цаг хугацааны хувьд 2016 он гэдэг бол Ардчилсан нам ,МАХН-тай хамтран засаг барьж байсан үе. Сайдаар нь МАХН-ын гол лидерийн нэг Н. Удвал ажиллаж байсан билээ. Албан тушаалд томилогдохох нэг хэрэг. Харин уг албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа АТГ-т шалгалгдаж байв. Энэ талаар ( 2015 оны нэгдүгээр сарын 7) Sonin.mn сайт, “Өглөөний сонин” олон нийтэд хүргэж байсан байна.
Тухайлбал “Шинэхэн сайд Г.Шийлэгдамба ажлаа авсан даруйдаа хvvхдийн эмнэлгийн асуудлыг Засгийн газраар яаралтай шийдvvлж чадсан, мөн өөртэйгөө гар нийлж ажиллах хvмvvсээ судалж эрvvл мэндийн салбартаа хамгийн мундаг гэсэн хvмvvсээ томилж чадсан нь тvvний хэр зангарагтайг харуулаад авсан байна ”гэх мэтчилэн хөврөх агаад цаашлаад
“Эрүүл мэндийн яамны хуучин удирдлагуудын тарьсан балаг хуулийнхний овоо хараанд өртөж хэд, хэдэн албан тушаалтнуудыг АТГ болон УМБГ-т шалгахаар болсон байна. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл хvvхдийн аяны санхvvжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зvйлд ашиглаж байсан нь тухайн vед аудитын шалгалтаар илэрч байжээ. Ингээд дарга болох одонд төрсөн хатагтай А.Эрдэнэтуяа энэ бvхнийг ажрахгvйгээр шууд л тушаал ахиж Эрvvл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэх суудалд заларснаас хойш энэ хэрэг замхарах шатандаа орсон.
Болсон хэргийг тодруулбал, Vндэсний аудитын газрынхан Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдсэн дарга Ж.Хажидмаад хаягласан албан тоотыг засваргvйгээр сийрvvлье “Ерөнхий аудидорт, Vндэсний аудитын газраас 2013 онд нийлvvлэх бvтээгдэхvvн, ажил vйлчилгээний төлөвлөгөөний дагуу “Эрvvл хvvхэд аяны санхvvжилт, vр дvн”-д аудит хийхэд дээрх мөнгөөр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж авахын зэрэгцээ 40 сая 237 мянган төгрөгийг ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд өгсөн байна.
Мөн 10 сая 854 мянган төгрөгийг байгууллагын vйл ажиллагаанд зарцуулсан, 51 сая төгрөгийг хvvхдийн vзлэгт хамруулсан гэж байгаа ч ямар ч нотлох баримтгvйг гээд нийт 106 сая 21 мянга 60 төгрөгийн зөрчил илэрлээ.
Энэ нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Эрvvл мэндийн сайдын 2012 оны 2997 тушаалыг зөрчсөн vйлдэл. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 15.1.12-т “Аудитын явцад илэрсэн төлбөр зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын 3.1.1-д “… алдаа зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасныг vндэслэн нэгдvгээрт зориулалтын бусаар зарцуулсан 106 сая төгрөгийг 2014 оны хоёрдугаар сарын 1-ний дотор Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрvvл мэндийн даатгалын сангийн 900090003 тоот дансанд төвлөрvvлэх хоёрдугаарт Актын биелэлтийг энэ оны хоёрдугаар сарын 10-ны дотор гарган Vндэсний аудитын газарт мэдэгдэхийг тус эмнэлгийн дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт даалгасугай” ” гэсэн албан бичгийг илгээж байсан ч хав дараад өнгөрчээ.
Мөн тэрбээр Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл мэндийг дэмжих сан”-гаас 160 сая төгрөг авчихаад юунд зарцуулсан нь одоог хvртэл тодорхойгvй байгаа аж. Өөрөөр хэлбэл, их мөнгөний сандал дээр суусан А.Эрдэнэтуяа дээрх хэргээ умартаад зогсохгvй дахин мөнгө завшсан байгаа юм.
Тvvний энэхvv хэрэг илрэх болсон шалтгаан нь гэвэл “Эрvvл мэндийг дэмжих сан” болон Аудитын газрынхан дээрх мөнгийг хэрхэн юунд зарцуулсан тухай тайлангаа явуул гэж шаардснаар эл мөнгөний асуудал ил болсон юм билээ.
Нууц юм нууц л байдаг хойно А.Эрдэнэтуяагийн ажлыг авсан шинэхэн дарга нь энэхvv 160 сая төгрөгийн асуудлыг мэдэхгvй байсан учир яах аргаа олохгvй ихэд мунгинаж “Бид энэ асуудлыг мэдэхгvй. Та бvхэн өмнөх даргатай уулзаж учраа олсон дээр байх” гэж шалгалтын багийнханд хэлж байжээ.
Уг нь 160 сая төгрөгийн А.Эрдэнэтуяа эрvvл мэндийн нэгдлvvдэд өрхийн эмнэлгvvдийг дэмжих, vйл ажиллагааг нь сайжруулах зорилгоор мөнгө хуваарилахад “Эрvvл мэндийг дэмжих сан”-гаас авч байсан мөнгө аж. Хамгийн гол нь тvvнийг дарга байхад нь дээрх мөнгө эрvvл мэндийн нэгдлийн данс руу шилжсэн мөртлөө өрхийн эмнэлгvvдэд огт хуваарилагдаагvй, хаанахын ямар нэртэй байгууллага, хэн гэгч эрхмийн данс руу орсон нь мэдэгдэхгvй ор сураггvй алга болчихоод байгаа аж. Тиймээс л хуулийнхан энэ бvхний учир начрыг олохоор А.Эрдэнэтуяагийн гэх хэргийн мөрөөр орохоор болоод байгаа юм.
Тvvнчлэн “Эрvvл мэндийг дэмжих сан”-гийнхан ч, аудитынхан ч А.Эрдэнэтуяагийн данс руу орж гарсан бvхий л мөнгийг шалгуулахаар болоод байгаа гэнэ. Ямартай ч энэ яам мөнгөжих гэсэн нэгэнд мөн ч боломжтой газар гэдэг нь дээрх хатагтайн vйлдлээс харагдаж буй юм.
Өөрөөр хэлбэл, тэрбум тэрбумаар нь халаасалж болох асар их мөнгө энэ салбарт бий гэдгийг тус яамны сайд асан Н.Хvрэлбаатар, Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тvмэндэмбэрэл нар харуулж байсан. Юутай ч тvvний энэхvv их мөнгөний хэрэг энэ онд асуудал дагуулах нь тодорхой бололтой. Бид дараагийн дугаартаа тус яамны хуучин удирдлагууд Эрvvл мэндийг дэмжих сангаас хэн, хэдэн төгрөг цохиж байсныг хvргэх болно” гэжээ. Авилгын хэргээр шийтгүүлсэн авилгад нэр холбогдсон хэнийг ч төрийн албаны босго алхуулахгүй гэж Ерөнхий сайд У. Хүрэлсүх томилгдохдоо (2017 оны аравдугаар сарын 8) хэлж байсан билээ. Тэгвэл Нийслэнлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайханы нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар А. Эрдэнэтуяаг томилох болсон нь төрийн албанд хандах Ерөнхий сайдын зарчмаас өөр байр суурь баримталж эхлэв гэлтэй. Нөгөө талаас Хэнтийнхэн хамраа сөхөж, Хатагтай нар хаданд авирна гэгч энэ байх даа.
Нийтлэлч Г.Эрдэнэбат
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна