Улс төр
Багануурын уурхай тонн нүүрснээс 3,000 төгрөг алдаж байна
Монгол Улсын эрчим хүчний 60, төвийн бүсийн эрчим хүч, нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж буй Багануурын уурхай 40 гаруй жил ажиллажээ. Нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалттай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс танилцсан юм. Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс сайн хийхийн тулд цаг тулгаж бус зуны эхэн сард уулзаж байна” гэдгийг онцлов.
812 сая тонн нүүрсний нөөцтэй “Багануур” хувьцаат компани 1,121 ажилтантай. 200 жил ажиллах хүчин чадалтай гэх тооцоолол бий. Гэтэл жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог, улсын эрчим хүчийг дангаараа шахуу хангадаг өргөн зах зээлтэй ч компанийн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл маргаантай, нүүрсний борлуулалтаас алдагдал хүлээдэг, өр төлбөр ихтэй, техникийн хүчин чадал муутай зэрэг багагүй тулгамдсан асуудал байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.
Компанийн захирал Э.Номинчулуун “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан. 2018 онд 24 тэрбумыг улсад төвлөрүүлсэн. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Хөрс хуулалт хагас жилийн хоцрогдолтой. Их засвар шаардлагатай байгаа.Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан.
Одоо харин лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Мөн санхүүгийн чадавхыг сайжруулах, дараагийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгоход “Монгол нүүрс төсөл”-ийн хүрээнд хийгдсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 36.3 тэрбум төгрөгийг компанид оруулсан хөрөнгө оруулалтаар бүртгэх шаардлагатай” гэсэн юм.
130 метрийн гүнээс нүүрсээ авдаг “Багануур” хувьцаат компани тонн нүүрсийг 34,600 төгрөгийн өртгөөр уурхайгаас гаргадаг бол 31,500 төгрөгөөр станцуудад өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3,000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. Харин энэ асуудлыг шийдвэрлэхдээ нүүрсний үнийг нэмэхэд хүндрэлтэй. “Тиймээс албаны болоод эдийн засгийн сахилга батаа сайжруулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ямар ч байсан нүүрсний үнэ нэмэхгүйгээр ашигтай ажиллах гарцыг судал” гэдгийг Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад хэллээ. Үүнээс гадна уурхай нүүрсийг бодит өртгөөс доогуур үнээр борлуулж ирснээс үүдэлтэйгээр 153 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаагийн 28 тэрбумыг бэлтгэн нийлүүлэгч байгууллагад, 22 тэрбумыг татвар, нийгмийн даатгал, 36.3 тэрбумыг нүүрсний төслийн зээл зэрэгт зарцуулах шаардлагатай байгаа аж. Харин өрнийхөө ихэнхийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа юм байна.
Уурхайд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд 1998 оноос хойш шинэчлэгдээгүй хэт хуучирч, хугацаа дуусаж хүрэлцээгүйгээс 2015 оноос хойш хөрс хуулалтыг оператор компаниар хийлгэх зэргээр уурхайн хүчин чадлыг хязгаарлаж, зардлыг нэмэгдүүлж байгааг уурхайчид хэлж байна. Зөвхөн хөрс хуулалт хийлгэхэд 2017 онд 2.1 сая, 2018 онд 883 сая төгрөгийн илүү зардал гаргасан байна.
“Багануур” хувьцаат компанид тулгамдаж буй бас нэг асуудал нь ордын тусгай зөвшөөрөл юм. Уурхайн лицензийн маргаан “Алтайн голд”, Багануур ХК-ын хооронд 13 жил үргэлжилсэн байна. Дээд шүүхээс ордын тусгай зөвшөөрлийг энэ оны дөрөвдүгээр сард уурхайн талд шийдсэн.
Мөн хүрэн нүүрсний ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж 94,649 ам.долларыг улсад төлсөн ч одоо “Алтайн гянт” хэмээх компани эзэмшдэг байна. Тиймээс хүрэн нүүрсний ордыг “Багануур” ХК-д эзэмшүүлж өгөхийг холбогдох албаныхнаас хүслээ.
Харин компани зардлаа багасгаж, өр төлбөрөө нимгэлэхийн тулд уурхай эдийн засгийн хэмнэлт багагүй хийж байгаагийн нэг нь 2018 онд эксковаторын шанагаа өөрсдөө үйлдвэрлэж 2.6 тэрбум төгрөг хэмнэсэн. Мөн утаагүй шахмал түлш, ус шүүрүүлэх байгууламжийн техник шинэчлэл, уулын станцыг шинээр барих, уурхайн машины эд анги засварлах зэрэг 5-6 төсөл бэлэн байгаа гэв.
Уурхайтай танилцсаны дараа салбарын сайд Д.Сумъяабазар “Уурхайд шинэчлэл хийх цаг болсон. Олон улсын байгууллагуудтай ярилцаж 500 саяас тэрбум ам.долларын зээл авахаар удаа дараа хүсэлт тавьсан. Англи, Канад нааштай хариулт өгсөн. Мөн нүүрс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Тусгай зөвшөөрлийг ойрын хугацаанд судалж шийдвэрлэнэ” гэсэн байр суурь илэрхийллээ.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна