Нийгэм
Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Манай улс барилгын материалынхаа талаас илүү хувийг импортоор авдаг. Тэгвэл Налайх дүүрэгт Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаар импортыг 40 хувь бууруулна гэж тооцоолжээ. Тиймээс Налайх дүүрэгт парк байгуулж нийслэлээс барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэрийг Хотын захиргаа гаргаад байгаа юм.
Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлно гэж төлөвлөсөн Барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркт дэвшилтэт технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 35 км зайд буюу Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк руу Зуун айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа зэс боловсруулах, бетон, цемент, чулуу гэсэн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх юм байна. Одоогоор 15 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад байгаа бөгөөд хүнд даацын засмал замын ажлыг эхлүүлж энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Үйлдвэр технологийн парктай Ерөнхий сайд, Хотын дарга нар амралтын өдөр танилцсан юм. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “2017 онд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ дагуу Зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчидтэй удаа дараа уулзсан. Дэд бүтэц, орчныг нь бүрдүүлээд өгчихвөл татгалзах зүйлгүй гэж байгаа.
Үйлдвэрүүдийг нүүлгэчихвэл газар дээр нь орон сууц барина. Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэр бий. Эдгээр том оврын үйлдвэрийг паркт төвлөрүүлнэ. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркийг хуулийн хүрээнд ашиглалт менежмент, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркийн захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны үйлдвэрлэлийн паркийг судалж байна” гэлээ.
120 га талбайг хамрах Барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбогдож 1,500-10 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. Энэ талаар Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр агаар орчин, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна.
Үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин өснө. Налайх дүүргийн хөгжил, эдийн засгийн үндэс суурь болно. Энэ онд авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авч, нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэхийг зорьж байна.
Ер нь хууль эрх зүйн зохицуулалт, паркт байршиж буй үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлох, бүтээгдэхүүнээ экспортлоход гааль, татварын тогтсон хөнгөлөлт эдлүүлэх, тэдгээрт хамаарах дүрэм, журмын заалтуудыг баталж мөрдүүлэх шаардлагатай” гэлээ.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм22 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм22 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм3 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм5 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо