Нийгэм
Ш.Оргил: Монголын анхны шилэн тавцантай гүүрийг барьж байна

Атар газар эзэмшсэний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Газар тариалангийн анхны шанг татсан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил “Атрын 60 жил”-ийн ой тохиож байна. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?
-Манай аймагт зуншлага сайхан болж байна. Энэ жилийг “Бүтээн байгуулалт, өрхийн аж ахуйг дэмжих жил” болгон зарласан. Сэлэнгэ аймаг яахын аргагүй атрын үндэс суурь болсон нутаг. Цагаан сарын дараагаас аймгийн хэмжээнд зохион байгуулсан бүх үйл ажиллагаагаа “Атрын 60 жил”-тэйгээ холбож зохион байгуулж байгаа.
Мөн аймгийнхаа үндэсний их баяр наадмыг ирэх сарын 6, 7-нд 60 жилийн ойн баярын хүрээнд улсын цолтой бөхчүүдийг аймагтаа барилдуулж, газар газрын хурдан хүлэг, мэргэн харваачид цугласан наадмыг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байгаа. Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас энэ ойд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа.
-Энэ жилийг “Бүтээн байгуулалт, өрхийн аж ахуйг дэмжих жил” болгон зарласан гэлээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Өрх бүр ажилтай, орлоготой, үйлдвэрлэгч байж ажлын байрыг олноор бий болгоно. Уул уурхай гэхээсээ илүүтэй хүний хөдөлмөрийг дэмжих нь хамгийн зөв бодлого шүү дээ. Бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Заавал мөнгө гэлтгүй бодлогоор их ажил хийж болдог. “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн Сэлэнгэ аймгийн уриа байдаг.
Энэ зорилгод хүрэхийн тулд иргэд бие биеэ дэмжих ёстой юм.
Хүнсний ногоо маань ч ченжүүдийн гарт орж байна. Хаврын тариалалтаа намар хураахаар сургууль, цэцэрлэг эхэлчихнэ. Айл бүрт мөнгөний хэрэгцээ гарч ирэх үеэр тариаланчид маань хүнсний ногоогоо ченжүүдэд 50 төгрөгөөр үнээ буулган, нэг нэгнээсээ өрсөөд өгчихдөг. Энэ нь ямар ч ашиггүй ажиллаж байна гэсэн үг юм.
Намар нийлүүлэлт ихсээд үнэ буураад байдаг юм бол тариаланчид маань өөрсдөө саалиа бэлдэхээр саваа бэлд гэж гурав дөрвөн сар зоориндоо хадгалаад буцаагаад үнэтэй зарж ашигтай ажиллах боломж бий. Сум суманд нь зоорь болгохоор нүхийг нь ухаж өгнө.
-Энэ онд ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар танилцуулахгүй юу?
-Аймгийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Сэлэнгэ аймгаас Мандал сум руу 22 км зам тавьж байгаа. Мөн Монгол Улсдаа анх удаа Сайханы хөтөлд шилэн тавцантай 70 метрийн урттай 30 метрийн өргөнтэй гүүр барьж байгаа. Энэ нь хойд Алтанбулагийн хил маань 24 цаг үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан аялал жуулчлал их хөгжиж байгаа учраас гадны жуулчдад үзүүлж харуулах юмтай болж байна гэсэн үг юм.
Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас, аймгаас ч бай бусад сумандаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна. Мөн хэд хэдэн сургууль, цэцэрлэг барихаар улсын төсөвт тавигдсан.
-Танай аймаг эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлнэ гэж байсан. Энэ талаар?
-Мөн мал аж ахуй, тариаланг тусад нь салгана гэдэг нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулна гэсэн үг юм. Дан газар тариалангаа хөгжүүлээд малчид, мал аж ахуйгаа хайхрахгүй байна гэсэн үг бол биш юм. Сэлэнгэ аймгийн бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн. Бэлчээргүйн улмаас мал нь тариан талбайн бүсэд орж ирэх явдал ихсээд байгаа.
Тариаланчдаа гэх үү, малчдаа гэх хэцүү ийм нөхцөл Сэлэнгэ аймагт тулгараад байгаа юм. Үүнийг зохицуулсан тусгай журам гаргаж малчид, тариаланчдын зөрчлийг арилгах ёстой. Манай аймаг энэ жил 1.6 сая толгой мал тоолуулсан. Гэтэл манайх газар тариалангийн бүс нутаг гээд нэгэнт суурьшсан мал сүргээ хөөж гаргалтай биш. Тэглээ ч Засгийн газраас нэг ч малгүй газрыг газар тариалангийн бүс гэнэ гэж тодорхой заагаагүй.
Ийм шийдвэрээс маргаан үүснэ. Энэ бол нэг хоёр жилийн дотор шийдэгдэх асуудал биш юм. Манай аймаг саналаа явуулахдаа Засгийн газарт “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг” болгож тодорхойлж өг гэсэн. Ер нь бэлчээрийн мал аж ахуй бус, фермерийн чиглэлээр хөгжүүлье гэж тооцсон.
-Сэлэнгэ аймаг бол улсын газар тариалан, үр тарианы 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аймаг. Сортын төмстэй болно гэв үү?
-Улсын хэмжээний хүнсний ногооны 60 хувийг бүрдүүлдэг гэж цээжээ дэлдэж, онгирч ярьдаг Сэлэнгэ нэрийн төмсний сортгүй л аймаг. Улаанбаатар хотод Сэлэнгийн төмс гээд 1,000 төгрөгөөр зардаг. Гэтэл яг ямар нэрийн, сортын төмс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгэхээр бид ерөнхий бодлого гаргаж, газар тариалан, стратегийн онцгой ач холбогдолтой аймгийн хувьд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой.
Тиймээс “Сэлэнгэ-5” гэдэг сортын төмсийг төмс үр үржүүлгийн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлалтай “Элит үр” компанитай хамтран хөрсгүй орчинд тариалдаг, сортын амт чанар сайтай, чаналт, хадгалалт даадаг Сэлэнгэ брэндийн төмстэй болно. Хөрсгүй вакум орчинд, Дарханы хүрээлэнд нутагшуулан, туршиж байна.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм23 цаг өмнө
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна
-
Нийгэм23 цаг өмнө
Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм4 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм5 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо