Бусад
Монгол блоггеруудын бэлтгэсэн гадаад хэл сурах ШИЛДЭГ 24 зөвлөгөө

Гадаад хэл сурах хүсэлтэй залуучууддаа зориулж монгол блоггеруудын бэлтгэсэн шилдэг зөвлөгөөг хүргэж байна.
- Түгээмэл ашигладаг үг цээжлээрэй. Хамгийн их хэрэглэгддэг 1000 үгийг цээжилсэн байхад та тухайн хэлний 80 хувийг нь ойлгож эхэлнэ.
- Гол дүрмүүдийг сурах нь чухал юм. Дүрмээ сурсан байхад бусдыг нь яваандаа ашиглаад сурчихдаг.
- Биеийн хэлэмж ашиглаарай. Гараа хөдөлгөх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх буюу биеийн хэлээ ашигласнаар хүний тархи утгыг, үгийг илүү хурдан хүлээж авдаг.
- Сонирхолтой байдлаар сурах: Өөрийгөө шийтгэж байгаа юм шиг сурвал маш хэцүү байдаг. Өөрт сонирхолтой байдлаар кино үзэх ч юмуу, дуу сонсож сурвал тархи маш хурдан хүлээж авдаг.
- Алдаа хийхээс бүү ай. Ярьж байхдаа алдахаас хэзээ ч битгий санаа зов, ярьсаар л байвал илүү сайжирна шүү.
- Тухайн хэлний соёл онцлогоос суралцах: Тухайн хэлээр ярьдаг хэн нэгэнтэй харилцаж, ярилцах хэрэгтэй.
- Чангаар унших: Энэ нь таныг өөртөө итгэлтэй болгож өгдөг. Чанга ярьснаар дуудлага хүртэл сайжирдаг байна.
- Удаан ярь: Ярилцаж байгаа хүндээ илүү ойлгомжтой хүрдэг бөгөөд хурдан ярих нь алдаа гаргах магадлалтай. Тиймээс удаан, зөв ярих хэрэгтэй юм.
- Битгий шалтаг гарга: Би ийм, тийм гэсэн шалтаг гаргаж өөртөө ухрах алхам битгий гаргаарай. Сурахад хэзээ ч оройтдоггүй шүү.
- Тууштай бай: Та үнэхээр хичээгээд эхний долоо хоногт сурсан ч гэсэн дараагийн долоо хоногоос орхих юм бол маш хурдан мартдаг. Тийм учраас тууштай байх нь хамгийн чухал.
- Өөрийгөө бэлдэх: Англи хэл сурах нь таны ирээдүйн зорилгод хэрхэн нөлөөлөх талаар сайн бодох хэрэгтэй. Ингэснээр дараагийн алхамууд гарч ирдэг.
- Хамгийн гол нь утгачилж цээжилвэл маш сайн.
- Чухал 3 дүрмийг судлах: Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийг маш сайн сураарай.
- Ном уншиж, орчуулан чадвараа сайжруулахад зүгээр шүү.
- Сонс, ярь, унш, бич гэсэн дөрвөн дадлыг хэвшүүлэхийг эрхэмлээрэй.
- Өдрийн тэмдэглэл хөтөлж, бичих чадвараа сайжруулах аргыг туршаарай.
- Битгий шантар. Хүн болгонд өөрийн гэсэн сул тал, хийж чаддаг зүйлс байдаг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.
- Зорилго тавьж мотивацитай болох: Дуртай зүйл буюу хүүхэлдэйн кино болон дуртай спортынхоо талаар судлах нь хэл сурах нэгэн чухал арга юм.
- Дуу сонсоод дагаж дуулах: Дуу сонссоноор тухайн хэлний сонсгол сайжирна. Мөн дагаж дуулан хэллэг болон дуудлагаа сайжруулж болно.
- Хүүхдийн ном унших: Хүүхдийн номонд хүний өдөр тутамдаа хэрэглэдэг үг ордог бөгөөд өгүүлбэрүүд нь богино ойлгоход хялбар байдаг.
- Яриагаа бичиж хянах: Хэрвээ ярилцах хүн байхгүй бол өөрийн яриагаа утас, компьютерт бичээд алдаа гаргаж байгаа, эсэхээ хянах боломжтой.
- Алдартай хүмүүсийн аккаунт дагаж, мэдээлэл авч сурахыг эрмэлзээрэй. Цаг үеэсээ хоцрохгүй давуу тал ч бий.
- Улас болон таблетандаа гадаад хэлний аппликэйшн татаж, хүссэн үедээ хэлээ давтаад үзээрэй. Үр дүн заавал гарах болно.
- Өөрийгөө хүчлэх хэрэггүй: Сурж байгаа хэлээ өөрийнхөө хообий болговол илүү тааламжтай, хурдан, сэтгэл хангалуун сурах боломж бий шүү.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ