Бусад
“Лүнгийн замыг засахад 14-20 хоног шаардагдана”

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооны улмаас Улаанбаатар-Лүн чиглэлийн зам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг өнөөдөр /2019.06.17/ 18:00 цаг хүртэл хаагаад байгаа. Одоогийн байдлаар тус суманд бороо ороогүй ч үерийн ус нэвчиж дуусах хүртэл байдлыг харж байгаад замын хөдөлгөөнийг нээх эсэхийг шийдэх аж. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
ҮНДСЭН ЗАМЫГ ХОЁР ДОЛОО ХОНОГИЙН ТУРШИД ХААЖ ТУСЛАХ ЗАМААР ХӨДӨЛГӨӨНИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Авто тээврийн үндэсний төвийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос “Энэ сарын 15-ны өдөр орсон борооны улмаас Төв аймгийн Лүн сумын нутагт их хэмжээний үер бууж, 20 гаруй метр зам тасарсан, зарим газарт замын далан нь нурсан, газрын гадаргуутайгаа ижил түвшинд очсон байна. Үерээс болж 1300 орчим зорчигч, 28 автобус боогдсон. Авто тээврийн үндэсний төв , Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байна.

Гэхдээ Лүн сумын замыг өнөөдөр маргаашийн дотор засах ямар ч боломжгүй. Шавар, ус ихтэй байна. Тиймээс ус нь татраад хуурай болсон үед туслах замаа гаргана. Үндсэн замыг засахад 14-20 хоног шаардлагатай гэж зам арчлалт засварынхан бидэнд мэдэгдсэн. Бид үндсэн замаа хоёр долоо хоногийн туршид хааж туслах замаар хөдөлгөөнийг үргэлжлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байна.
Хэрэв туслах зам засагдахгүй тохиолдолд Лүн сумаас шууд хойд чиглэл буюу Булганы Дашинчилэн сумаар тойруулан Булган, Эрдэнэт, Дархан чиглэлээр явах боломжтой ” гэв.
ӨНӨӨДӨР 17.00 ЦАГААС ЭХЛЭН ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ ХААНА
Баянгол дүүрэг дахь замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумын 117 км зам эвдэрсэн. Борооны улмаас орон нутгийн замууд их эвдэрсэн. Тухайлбал, Дундговь аймгийн Мандалговь сумын чиглэлийн авто замын үерийн усны улмаас нурсан, зарим газарт, зам тасарсан, доогуураа усанд идэгдэж тээвэрлэлт гүйцэтгэх боломжгүй болсон. Замын хязгаарлалт өнөөдөр /2019.06.17/ 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ