Бусад
Б.Даваа-Очир: Монгол Улсаараа овоглон үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Тус шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл нар оролцов. Үйл ажиллагааг нээн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар цэргийн багийн бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр цэргийн багийн 9 дүгээр ээлжийн ахлагч ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир Б.Даваа-Очир “Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд “Эх орон хэмээх малгайтай, “Монгол Улс” хэмээх овогтой нэгэн сэтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Монгол Улс төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байна. Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.
Дараах цэргийн алба хаагчдад одон медаль гардууллаа. Үүнд ЗХ-ний 330-р ангийн салааны захирагчийн орлогч, сургагч ахлагч З.Эрхэмбаярыг “Цэргийн гавьяаны одон”-оор, ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир, ЗХ-ний 284-р ангийн Байрзүйн хөдөлгөөнт тасгийн дарга, хошууч Б.Хулангоо, мөн тус ангийн механик жолооч ахлах ахлагч Ц.Нэргүй, ЗХ-ний 124-р ангийн Удирдлагын байрны бүлгийн дарга, ахлах дэслэгч С.Пүрэвбаатар, ЗХ-ний 150-р ангийн Тасгийн захирагч ахлах ахлагч Б.Эрдэнэчимэг нарыг “Цэргийн хүндэт” медалиар, ЗХЖШ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч дэслэгч Ц.Баянбат, ЗХ-ний 011-р ангийн шидэх цэнэг туслах элементийг салган авагч дэд ахлагч М.Даваа-Очир нарын 44 хүнийг “Энхийн төлөө” медалиар, ХЗЦК-ын офицер хурандаа Ж.Мөнхбадрахыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ЗХ-ний 084-р ангийн Ажиллагааны ахлагч тэргүүн ахлагч Ц.Ренчиндоржыг БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”, ЗХ-ний 186-р удирдлагын байрын дарга-тасгийн ахлах ахлагч Б.Баярцогтыг “Дайчин алдар I” медалиар тус тус шагнав.
Мөн түүнчлэн “Эх орны төлөө I” медалиар 2, “Эх орны төлөө II” медалиар 5, “Дайчин алдар I” медалиар 2, ”Дайчин алдар II” медалиар 2, “Эх орны төлөө I хүндэт тэмдэг” 2, “Эх орны төлөө II хүндэт тэмдэг” 5, “Эх орны төлөө III хүндэт тэмдэг” 6, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр 26, нийт 120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ