Connect with us

Бусад

“Эцэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах нь иргэдэд бус эрх баригчдад ээлтэй юу?

Нийтэлсэн

-

Өнгөрсөн олон жилүүдийн топ сэдвүүдийн эхэнд бичигдэх  “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нэг тийш болох янзтай. Б.Чимэд агсан нэгэнтээ Үндсэн хуулийг  “Алганд багтсан” Монгол Улс  хэмээн хэлсэн нь бий. Тэр ч утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг  улс төрийн, засаглалын эрх мэдлийн эрэмбэ өөрчлөгдөх гэдэг утгаар биш иргэн бүр жам ёсны эрхээ эдэлж, үүргээ ухамсарлаж амьдрах суурь тулгуур талаас нь анхаарах ёстой юм. Бүхэл бүтэн тусгаар улсын оршин байхын гол үндэс,  тулгын чулуу болсон “Эцэг хууль”-д олон асуудал бийгээс энэ удаад Эдийн засгийн агуулгыг нь хөндөж байна.

Бид хүний эрх, язгуур эрх чөлөөг тунхаглан ярьцгаах мөртлөө эдийн засгийн жинхэнэ эрх чөлөөг орхигдуулж өнөөдрийг хүрчээ. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол та бид хувийн өмчтэй байхаас гадна тэрхүү өмчийг өөртөө бий болгох боломж хийгээд баялгийн хуваарилалт ижил тэгш байхыг уг нь хэлмээр. Ардчилсан шинэ Үндсэн хууль нэг гарт төвлөрсөн эрх мэдлийг гурван хэсэгт хувааж, нэг нь нөгөөгөө хянах тэнцвэрийг хангахад чиглэсний сацуу эдийн засгийн суурь болох өмчийн асуудлыг хуульчилсан гавьяатай нь үнэн. Гэхдээ  Үндсэн хуульдаа эдийн засгийн асуудлыг том зургаар харж, үзэл баримтлалын хэмжээнд авч үзэж, тусгалгүй өнөөдрийг хүрсэн нь мөн л үнэн гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. Нэг талаас энэ алдааг ойлгож бас болно. Хуучин тогтолцоог дөнгөж халж, цоо шинэ эдийн засгийн ноорог зургийг ч гаргаагүй байхдаа Үндсэн хуулиа баталж, анх тавьсан ҮГ нь “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар дайчлан авахыг хориглоно” гэхчлэн цөөн заалт байв. Нэгдэл, нийгмийн төлөө зүтгэж асан олон арван жилийн намтартай Монголчуудын хувьд Шинэ Үндсэн хуулийн энэхүү заалт ямар их эрх чөлөө дагуулсныг нуршаад яахав.

Олон ч Монгол хүн өмчтэй боллоо, өсөж дэвжлээ. Гэхдээ ялгаагүй олон хүн өнөөдөр ядуу гучуу амьдарч байна. Бүхэл бүтэн нэг сарын хугацаанд 160 мянган төгрөгийг хоол хүнс болоод бусад хэрэглээндээ зарцуулж дийлэхгүй 900 мянга гаруй иргэд энэ улсад байна. Өшөө дахиад 475 мянган хүн энэ хэмжээний санхүүгийн чадамжгүй болоход тун ойрхон байгааг Дэлхийн банк манай эрх баригчдад өнгөрсөн долоо хоногт сануулсан билээ. Энэ бол бодит байдал. Хэдийгээр ядуурал улс орнуудад бий ч манайх шиг үүц баялагтай, цөөн хүн амтай улс орны хувьд нэг сая дөрвөн зуун мянга орчим иргэн нь ядуусын хорооллыг бүрдүүлж байна гэдэг бол гомдмоор тоо биш гэж үү.  Тэдгээр иргэдэд  шударгаар хөдөлмөрлөж, өмч хөрөнгөтэй болох эрх мэдэл Үндсэн хуулиар олгогдсон ч хэрэг дээрээ баялаг хийгээд боломжийн тэгш хуваарилалтын гадаа үлдээд байна гэж харах бат ноттой үндэслэл бидэнд бий.  Ардчиллаар суурь хийн, чөлөөт эдийн засгийн замаар замнаж буй гэж бид итгэдэг ч өнгөрсөн жилүүдийн санах ойд хадгалагдан үлдсэн үйл явцууд өөрийг өгүүлнэ. Бэлхнээ хэлэх саяхны тод жишээ бол ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон эрх мэдэлтэй улстөрчид үйлдлээ  мэдээлэлтэй ойр гэдэгтэйгээ  холбон тайлбарлаж, хариуцлагаас бултаж буйгаас харагдана.

Тэгээд яах вэ гэж үү? Мэдээж энэ асуулт зүй ёсоор тавигдана. Үндсэн хууль нь иргэдээ шударгаар өмчтэй болохыг зөвшөөрсөн хэр нь  шударга бусын золиос болж, боломжоос гадуурхагдан үлдэх эрсдэлийг нь тооцоолсонгүй. Товчхондоо бол тэр шударга ёс, тэр боломжийг эрх мэдэлтнүүд илүүтэй эдэлж байна. Тэгвэл өдгөө яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт эдийн засгийн агуулгыг, иргэн бүрд хүрэх баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх үү гэдэг асуултыг дагуулж таарна. Дахиад Б.Чимэд агсны үгийг эшлэе.

 “ХУУЛЬД ҮГ НЬ БАЙТУГАЙ ТАСЛАЛ НЬ УТГАТАЙ БАЙДАГ ЮМ”

“Эцэг хууль”-ийн авторуудын нэг эрхэм хүний үгийг энд онцлохын учир нь эдийн засгийн агуулга талаас  ач холбогдол өндөр бүхий заалт энэ удаагийн өөрчлөлтийг дагаж ирэх үү гэдгийг тодотгох гэснийх. Нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс харахад эдийн засгийн агуулгатай гурван заалт байгаа юм. УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх үеэр Баялгийн сан байгуулах асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах санал гарч байсныг дурдах хэрэгтэй байх. Одоогоор тусгагдаад буй гурван заалтыг тодруулбал:

Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим гэдэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж тусгажээ.

Мөн Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэжээ.

Мөн Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн байгаа юм.

Эндээс харахад замбараагүй төсөв баталдаг УИХ-ын бүрэн эрхийг хазаарлах тухай заалт орсон харагдаж буй ч нөгөө талаас төсөв хөтөлбөрийн тоог нь гаргаж, нийлбэрийг нь оруулж ирдэг Засгийн газар хууль батлагчдынхаа лоббид автах боломж бас хэвээрээ л харагдаж  байна. Хэдийгээр УИХ-ын гишүүдийн сайдын суудалд суух боломжийг хязгаарлах, цөөлөх тухай мөн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж буй ч сахилга батын асуудал, хариуцлагатай байх тухай сэдэв бодлого боловсруулагчдад ч хамаатай билээ.

 ТОГЛООМЫН ДҮРМИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ТОГТООХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн түвшинд тогтоох ёстой гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийн эдийн засгийн онолд бий. Ер нь бол Үндсэн хуулийн онолоор төрийн эрх мэдлийг хязгаарлах боломжууд байгаа гэж судлаачид хэлдэг. Үндсэн хуулийн эдийн засгийн онол бол төрийн үйл ажиллагаа стандарттай байх, төрийн эрх мэдлийг хязгаарлах шаардлагатайг сургадаг онолын урсгал юм. Тэгвэл манай улсын эдийн засгийн нөхцөлд тулгамдаж буй асуудлыг Үндсэн хуулийн түвшинд шинжилж харвал улстөрийн эрх мэдэлтнүүд нь   бодлого тодорхойлох, зарцуулах, ашиглахдаа алдаа гаргадаг. Төсөв батлахдаа, байгалийн баялаг, үндэсний хөрөнгө ашиглахдаа ард иргэдийн ашиг сонирхлыг огоордог. Иргэдийн ахуй амьдралыг сайжруулах боломж болох ёстой баялгийг үр ашиггүй тарамддаг гэхчлэн асуудлууд байна.

Тэгэхээр бид цаашид юу хийх, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг асуулт тавигдаж таарна. Тэгвэл судлаачдын гаргалгаа явж явж хувь хүний мөн чанар руу, ёс зүй рүү л очиж байгаа юм. Ер нь аливаа хязгаарлалтууд хүний үйлдэх эс үйлдэхийн сонголтод нөлөөлдөг учраас улстөрчдийн зүгээс эдийн засгийн бодлогод баримтлах зорилго, зарчим, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд баримтлах хязгаарлалтыг Үндсэн хуулийн түвшинд тогтоож өгөх хэрэгтэйг хэлэх судлаачид бий. Түүнчлэн зөвхөн УИХ-д  биш Засгийн газарт төсөв санхүүгийн бүрэн эрхийг нь тодорхой болгож, хязгаарлалт тогтоох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд оруулж яагаад болохгүй гэж.

Уг нь Үндсэн хууль гол тулгуур хууль атал өнгөрсөн жилүүдэд билэг тэмдэг маягаар нийтээрээ хандаж ирснийг бас энд хэлэх хэрэгтэй байх. Ёс зүй эхэнд байгаа цагт хууль ёс хэрэгжих ёстой. Гэвч манайд ёс зүйн дутагдал нийгмийн эд эс бүхэнд үгүйлэгдэж байна. Өнөөгийн эдийн засгийн салбар, үйл явц, үзүүлэлтүүд ч бүхэлдээ ёс зүй нэхэж байгааг тодотгоё. Нэртэй эдийн засагчид  Томас Манер, Николе Врайлер нар “эдийн засаг дахь үл үзэгдэгч гарт” найдах хэрэггүй, төрийн оролцоо зайлшгүй газраа байх ёстойг, ингэхдээ ёс зүйд тулгуурлах ёстойг сануулсан  байдаг билээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр3 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг3 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм5 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм6 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм6 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм8 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм8 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг8 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр9 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм9 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр9 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр9 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим