Бусад
Энэ өдөр түүхэнд: Олон улсын загас агнуурын өдөр

Өнөөдрийн тэмдэглэлт өдөр
Олон улсын загас агнуурын өдөр
Ром хотноо 1984 онд болсон Загас агнуурын хөгжил ба зохицуулалтын олон улсын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу уг баярыг 1985 оноос хойш тэмдэглэж иржээ.
Сонирхолтой түүх
Өвлийн ордны төсөл батлагдав
I Петр хааны үеэс л өвлийн ордныг үүсгэн босгож эхэлжээ.Хамгийн анхын өвлийн байшинг I Петрт зориулан Нева мөрний эрэгт босгосон ба тэр нь өндөр довжоотой, хоёр давхар, вааран дээвэртэй байшин байлаа.1719-1721 онуудад уран барилгач Георг Матторнови I Петрын шинэ ордонг босгожээ.Хатан хаан Анна Иоанновна өвлийн ордныг хэтэрхий жижигхэн гээд уран барилгач Франческо Бартоломео Растреллид шинэ ордон босгох үүрэг өгчээ. Түүнийг барихын тулд Нева мөрний эрэг дэх гүнтнүүд Апраксин, Рагузинский,Чернышев нарын мөн Тэнгисийн академийн байшингуудыг худалдан авсан байна.Тэднийг буулгаад байранд нь 1735 шинэ Өвлийн ордныг босгожээ. Хуучин ордны оронд XVIII зууны сүүлчээр Эрмитажийн театр байгуулсан байна.
Хатан хаан Елизавета Петровна мөн л өөрийн хүслийн ордноо бариулахаар шийдэж уран барилгач Растреллид даалгав.Тэр жилийн энэ өдөр Оросын хатан хаан Елизавета Петровна итали уран барилгач Расстреллийн бүтээсэн Өвлийн ордны зураг төслийг баталжээ. Ордон нь дөрвөн өнцөгт битүүгээс бүрэлдсэн бароккогийн стилиээр баригдсан юм. 1755 оны тавдугаар сарын 7-нд ордонг босгож эхэлсэн ба 4000 мянга гаруй ажилчин жилийн дөрвөн улиралд ажиллаж байлаа.
Сонирхолтой баримтууд
- Ордны урт нь 210 метр, өргөн нь 175 метр, өндөр нь 22метр. Нийт талбай нь60 мянганквадрат метр, 1000 танхим, 117 янз бүрийн шаттай.
- Ордонд хоёр сүм, театр, музей, номын сан, цэцэрлэг, тамгын газар, эмийн сантай байлаа.
- Хатан хаан IIЕкатерина захирч байхад ордонд өвлийн цэцэрлэг байгуулан хойд нутгийн болон өмнөд нутгийн ургамлуудыг тарьсан байна. I Николайхааны үед 1812 оны галерейг үндэслэн эх орны дайнд оролцсон дайчдын 332 хөргийг зуруулан тавьжээ. Уран барилгач Огюст Монферран ордонд Петровын болон фельдмаршлуудын танхимыг нэмэн бариулсан байна.
- 1862 онд лааны оронд хийн гэрэлдүүлэг, 1880-аад онуудад усны шугам, 1884-1885 онуудад цахилгаан гэрэлтүүлэг зэргийг тавив.
- Дэлхийннэгдүгээр дайн үеэр цэргийн эмнэлэг,хоёрдугаар дайны үеэр тураалд орсон соёл, урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг байрлуулж байлаа.
Өнөөдөр түүхэнд
1615- Цайг анх удаа баруунд импортлов.
1696- I Петр Орост генералиссимус цол бий болгон Азовын аян дайных нь төлөө бояр Алексей Семенович Шеинд олгожээ.
1771- Орос Крымыг байлдан дагуулж дууслаа.
1865- Льюис Кэрролын “Алиса гайхамшгийн оронд” зохиол Их Британид хэвлэгджээ.
1929- Нью-Йоркийн Беллын лабораторид бүрэн хэмжээний өнгөт зураглал дамжуулах системийг үзүүлсэн байна..
1937- Берлинд болсон цуглаан дээр протестантлам Мартин Нимеллер өөрийн алдартай мөргөлөө уншин Адольф Гитлерт захирагдахгүй байхыг уриалжээ. Хэд хоногийн дараа түүнийг баривчилж дараа нь хорих лагерьт хоригдсон ч амьд үлдсэн байна. Дайны дараа тэр дайны эсрэг тэмцэгчдийн лидерүүдийн нэг болжээ.
1940- Баталгаатай болсон мэдээгээр, Иллинойс мужийн Олтон хотод 1918 онд төрсөн Роберт Першинг Уждлоухамгийн өндөр эрэгтэй хүн байжээ.1940 оны зургаадугаар сарын 27-нд түүний өдрийг хэмжихэд тэр 2,72 м өндөртэй, гарын алдлалт нь 2,88 мбайв. Тэр насанд хүрсэн (21) өдрөө 222,7 кгжинтэй байжээ.
1967- Энфилд (Англи) хотод дэлхийн анхны бэлэн мөнгөний аппарат тавигджээ.
1976- “Эйр Франс” компанийн зорчигч тээврийн онгоцыг Палестины террористууд барьцаалан Угандын Энтеббе хотод буулгасан байна. Барьцаанд 12 орны 105 зорчигч оржээ. Израильд баривчлагдсан 53 палестинчуудаар барьцааны хүмүүсийг солих шаардлага тэд тавьжээ. Израилиас Уганда хүртэл 400 гаруй км. Израилийн өнөөгийн Ерөнхий сайдын ах Нетеньяхугийн удирдсан тусгай ангийнхан долоодугаар сарын 3-ны шөнө тусгай ажиллагаа явуулан минут хагсын дотор террористуудыг Угандын хамгаалагч нарынх нь хамт устган барьцааны хүмүүсийн хамт Израильд нисэн очив.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ