Бусад
Дэлхийд алтны үнэ өсөж байгаа ч алт тушаалт нэмэгдээгүй

Алтны ханш өнгөрсөн долоо хоногт өсөж, 1400 ам.доллар давсан бол энэ долоо хоногт ч мөн өсөлт үргэлжилж байна.
Ингэснээр спот ханш 1439 ам.доллар буюу сүүлийн зургаан жилийн дээд цэгт хүрээд байгааг Eagle news телевизийн “Шинжээчийн цаг” нэвтрүүлгээр эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэллээ.
АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар зэхэж эхэлсэн нь дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Улмаар хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй шийдвэрээс зайлсхийж алтыг сонгох нь нэмэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ 2019 оны үлдсэн хугацаанд үнэт металл алтны ханш үргэлжлэн өсөх төлөвтэй гэсэн таамгийг томоохон банк санхүүгийн байгууллагууд дэвшүүлж байна. Тухайлбал, “Morgan Stanley” өмнөх таамгийнхаа дүнг ахиулж, энэ оны II хагаст алт дунджаар 1435 ам.доллароор арилжаалагдана гэж тооцоолоод байна. Харин ирэх 2020 онд 1338 ам.долларын дундаж ханштай байна гэж урьдчилан таамаглаж байгаа юм.
Дэлхийн худалдааны дайны улмаас эдийн засгийн хүлээлтийн байдал үүсч үүний хэрээр шар металийг “цааш нь хийх” үйл явц өрнөж байгаа бололтой. Тэгвэл манай улсын алтны нөөц ямар байна вэ.
Монголбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн үнэт металл худалдан авч, энэ эх үүсвэрээс жил бүр 700-800 сая ам.доллараар Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан бол дөрөвдүгээр сарын 8-наас хэрэгжиж буй. Хууль батлагдсанаар алт олборлогч аж ахуйн нэгж, иргэд Монголбанк болон Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд алтаа худалдсан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны татвар 5 хувь байх зохицуулалттай болсон билээ. Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа.
Ялангуяа 3 дугаар сард 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн бол энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байгаа гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин ярьсан байсан.
Түүх сөхвөл, Монголбанкинд 1999 онд 99 үйлдвэрээс 10,902.4 кг, 2001 онд 117 үйлдвэрээс 13,760.03 кг, 2005 онд 133 үйлдвэрээс 15,232.9 кг алт худалдан авч байжээ. Хэдийгээр жил болгон алт худалдан авалт нэмэгдэж байсан ч 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” үйлчилж эхэлснээр 2006 онд 130 үйлдвэрээс 9,024.4 кг, 2010 онд 106 үйлдвэрээс 2,116.6 кг алт худалдан авсан нь алт олборлогчид алтаа тушаах нь эрс багассантай холбоотой юм. Үүнтэй уялдуулан 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль”- ийг хүчингүй болгон “Ашигт малтмалын тухай” хуульд өөрчлөлт оруулан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-ээс 5 хүртэл хувьтай тэнцүү байхаар болгож байв.
Энэ арга хэмжээний үр дүнд 2012 онд 95 үйлдвэрээс 3,344.5 кг, 2013 онд 72 үйлдвэрээс 6,041.9 кг алт худалдан авсан нь өмнөх үеээс нэмэгдсэн боловч санасан хэмжээнд хүрэхгүй байсан тул төр засгаас онцгой анхаарч “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү” байхаар зааж 2014 оны 01 дүгээс сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр 2014 оноос эхлэн алт худалдан авалт эрс өссөн үзүүлэлттэй байна. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээг дээрх зургаар харуулав.
Үүнээс харахад Монголбанкинд алт тушаалт нь алтны дэлхийн зах зээлийн үнээс биш зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээнээс шууд хамаарч байгаа нь харагдаж байгаа юм.
|
|

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ