Connect with us

Бусад

Шарласан талд гунигт дарагдан сүүмийх ДОРНОД

Нийтэлсэн

-

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

Цагийн хүрд  жам ёсоороо эргэж, зуны дунд  сар гарсан  хэдий ч зорьсон  газар ойртох тусам  газар тэнгэр улаанаар эргэлдэж,  зам зуур зогсох төдийд  хамар руу элс чихэж, унаж яваа машин  минь салхинд ганхан, жолоогоо сайн атгаж явахгүй бол засмал замаас гарчих гээд  тэвдүүлж явсаар  нар жаргахын үед Чойбалсан хотын барааг харах  нь тэр.   Тал нутгийнхны яриагаар бидний замд гарсан тэр өдөр  үнэхээр түйрэн болоод өнгөрсөн юм билээ. Бид л мэдэхгүй, юу гээч нь энэ вэ хэмээн дуу алдаж, гайхширч явснаас  биш.   Уг нь хөдөө рүү хүлгийн жолоо залах шиг сайхан томилолт сэтгүүлч бидэнд үгүй билээ.  Хаашаа л харна нүд алдам талд нялх ногооны үнэр хамар цоргин цаанаа л  сайхан байдаг юм.   Энэ зуны тухайд  нэг л биш.  Өлөн элсний шороонд дарагдсан өнгөрсөн намрын хатсан өвсний үлдэгдэл, өндөр ургасан шивээ, зангуунаас өөр нүднээ торох зүйл өвс ургамал үгүй аж.  Ер нь Хэнтийгээс цааш зуншлага тун тааруу, цас их орсон байж мэдэх гуу жалга, голын хөвөөний намгархаг хэсгээр л газрын өнгө  засарч ногоон туяа суусан харагдана.    Хөндийгөөс хөндий дамжин хүүгэх хүйтэн салхи байгалийн хамаг шим шүүсийг хуу сорчихож байгаа юм чинь яаж ч  хангай дэлхий дэлгэнэх билээ.  Зам зуур өлдөж, үхсэн л байдаг байх даа, гэдэс нь тийрсэн малын сэг зөндөө.  Хавирга нь нэвт гэрэлтсэн адуу, ташаан толгой нь ёрдойсон үхэр, нуух нусандаа баригдсан хонь, ямааг хараад хэзээ тэнгэр хангай налайж энэ хэдэн малын зоо тэнийх бол  хэмээн гэхээс мал, малчин хоёрыг өрөвдөж явлаа.  Ийм л дүр зураг дундуур дов цаг дор Дорнод аймагт ажиллаад ирлээ.  Социалист нийгмийн үед Эрдэнэт, Дархантай  эн зэрэгцэн хөгжиж байсан  Чойбалсан хот  хөгжил цэцэглэлтийн тухайд  бүтээн байгуулалт, ажил үйлсээрээр бусдыг манлайлан  Монгол Улсын тэргүүний аймаг болсон гэхэд итгэхэд бэрх.   Шинэ цагийн Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд буй болсон орон сууцны хороолол, хувийн эзэмшлийн дөрвөн зочид буудал, худалдааны төвийг эс тооцвол  нүд баясгаж, чих дэлдийлгэх зүйлээр хомс аж.  Олон жилийн өмнөх Адуунчулууны уурхай нь байдаг газартаа, байдаг янзаараа л байна лээ.  БНМАУ-ын хөгжлийн оргил үе болох 1960-1990 онд  Чойбалсан хот Зөвлөл –Монголын  найрамдлын бэлгэ тэмдэг болон хөгжсөн түүхтэй. Энэ л он жилүүдэд   Адуунчулууны нүүрсний уурхай,Дулааны цахилгаан станц, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний комбинат, Геологийн экспедиц, Техник туслалцааны барилга трест, Нефьт хангамжийн газар, Авто засварын газар, Гадаад худалдааны дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Ус суваг ашиглалтын контор, Силикат тоосгоны үйлдвэр, Хивсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд  ашиглалтад орж,  зөвхөн Дорнод аймаг, Чойбалсан хотыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй Монгол орны зүүн бүс рүү  чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн том төв олон өргөжин хөгжиж байсансан. Гэвч өнөөдөр тэднээс тоотой хэд нь үлдэж, бусад нь  хувь хүний гарт очоод мааниа уншуулсан сураг дуулдсан.  Гурилын үйлдвэрийн араг яс аймгийн төвийн баруун хойно харагдсан.   Уг нь  энэ аймагт хөгжих бүрэн боломж нь бийсэн.  Дэлхийд толгой цохиж яваа хоёр их гүрэнтэй хиллэдгийн хэргийг гаргаж чадаж байгаа эсэхэд хэн хүнгүй л эргэлзэх.  Дээр нь  хосгүй байгалийн баялагтай. Газрын тос, алт, нүүрс гээд л.  Газрын хөрс нь ч гайхалтай үржил шимтэй. Ямар атлаа л  япончууд  шүлсээ залгин зуун жилээр газар нутгийг нь түрээслэх санал тавих билээ дээ.  Үүнээс гадна түлхэж, чиглүүлээд өгвөл  дорнодчуудын өмнөөс нь гүйх хөрөнгө чинээгээрээ УИХ-ын 76 гишүүн дундаа толгой цохидог   хоёр ч түшээ  төрийн ордноо залран буй.   Тэднээс дорнодчуудынхаа төлөө та хоёр юу хийсэн юм бэ гээд асуучихвал амаа ар дээрээ гартал алгадуулчихаж мэднэ.  УИХ-ын хоёр ч сонгуулийн хугацаанд их л зүйл хийгээ биз. УИХ-ын гишүүн  Х.Болорчулууны тухайд  бүх л бизнес нь Чойбалсанд бий гэж дуулдсан. Гурилын үйлдвэрийг хувьчилж аваад таший шог болгосон гэх яриа чих дэлдсэн. Аймгийн төвд сүндэрлэсэн шил толь болсон зочид буудлуудын нэг нь түүнийх байж мэднэ.  Н.Номтойбаярын тухайд нүүрсний шинэ уурхай ашиглалтад оруулсан хэмээн томрох биз. Технологийн хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэмжээнийх ч зах зээлдээ баригдаад төдийлөн үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм билээ. Олон арван хүнийг ажилтай болгох гэсэн санаа нь сайхан юм, хөөрхий. УИХ-ын гишүүний  төсөвт хэдэн төгрөгөө  ардаа юу, өмнө өө барих уу гэх асуудал түүнийг зовоодог л биз. Дээр нь орон нутагтаа байгаа хэд нь архидаж, дампуурахаас цаашгүй нөхдүүд байдаг сураг дуулдсан. Гэхдээ дээр дурдсанчлан сайн зүглүүлээд, захиас даалгавраа өгөөд явбал  Н.Номтойбаяр бол юм юмтай хүн.  Ийм боломж бий атал  хэдэн зуугаараа гудамжинд лааз өшиглөн, төрөөс хайр халамж хүсэмжлэн гараа тосон бэдрэх  нь гутамшигтай. Нөгөөтэйгүүр,  Дорнодын талд хятадууд эзэн суужээ хэмээн хэвлэлээр шуугих болсон. Үнэн хэрэгтээ Чойбалсан хотын төвөөр өмдөө чирсэн хятад хүн олж хараагүй.  Газрын тосны компаниудад хэдэн арваараа ажилладаг байж мэднэ. Харин цөөнгүй тооны хятад иргэд малчин айлд хөлсний туслах малчнаар ажиллаж байгаа гэж дуулдсан. Яагаад, ажилгүй, ажил хайсан нөхдүүд хэдэн зүугаараа байхад хятад хүн  Монгол Улсад мал маллах хэмээх хүн захаас аван таарах биз. Гэвч бодит амьдрал дээр монгол хүн монгол хүнээсээ нүүр бууруулах болжээ. Учир нь  монгол хүн монгол хүнээ араар нь тавьж, мал хариулж явахдаа бэлчээр дээрээс малыг нь  зарж хулхиддаг байдал дэндүү газар авсан гэнэ.  Тиймээс аргаа ядсан өмчний эзэн  хятад хүнд мөнгө төлж малаа хариулуулах болсон байна.  Бас эсрэгээр манайхан Өвөрмонголын Хөлөнбуйр хошуунд өдрийн 150 юанаар туслах малчнаар ажилладаг аж. Харамсалтай нь тэдний цөөнгүй нь  ажлын хөлсөө авч чадалгүй, арайхийн нутгийнхаа барааг хардаг талаар Цагаан-Овоо сумын Засаг дарга өгүүлсэн. Тэр бүү хэл, зургаан сар ажиллачихаад мянган юань халаасалж ирсэн нөхөр ч хэд хэд бий юм байх.  Монголчууд залхуу,ямар ч зүйлийг аргалах гэдэг зальхай гэдгээрээ өвөрмонголчуудад алдартай болжээ. Тиймээс хийсэн ажилд нь таарсан хөлсийг нь өгөөд хөөгөөд явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй. Эх орондоо байж, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, өглөө үдэшгүй архи хөөдөг нөхдүүд хүний  газрын хамар нь хүртэл хатуу байдгийг мэдэж авч байгаа нь нэг бодлын сургамж, сануулга  байж ч мэднэ.  Ямартай ч дорнодчууд залхуу гэдэг тэдний өдөр тутмын амьдралаас харагдах аж. Дорнод аймаг олон хөлийн газар.  Буйр нуур үзэнгээ цаашлаад Манжуурыг үзэх гэсэн дотоодын жуулчид тасардаггүй бололтой. Тэдний цөөхөн нь л агаарын аяллыг сонгодог бол найз нөхөд, хамт олноороо яваа жуулчид газрын аялалыг сонгох нь бий.  Үдэш оройтож очсон жуулчдыг хүлээж аваад хооллох газар тун цөөн.  Ганц нэгхэн буудлыг эс тооцвол оройн 20 цагтай уралдаад л зоогийн газар, ресторанаа түгжиж аваад сураггүй алга болно. Чойбалсан хотод үдэш 21 цагаас хойш очвол хоолгүй, хоног төөрүүлэх буудлаас өөр юу ч олж чадахгүй гэдгийг батлан хэлэх байна. Гэр хорооллын гудамжинд нь дэлгүүр мухлаг бий л байх. Гэхдээ түүнийг нь явуулын улс хайж олно гэж юу байх билээ. Дугуй засварын газар  байлаа ч мөн л шөнө ажилладаггүй. Уг нь урин дулаан цаг, жуулчны үеийг ашиглаад хэдэн төгрөг халааслах аянд хэн хүнгүй мордож болмоорсон. Тийм санаа, сэдэл, сүүхээ дорнодчуудад үгүй аж. Тэгэхээр ямар нэг байдлаар амьдрал нь болоод байдаг учраас тэр байх. Аймгийн төвд хоног төөрүүлээд гарсан сэтгэгдэл нэг иймэрхүү.

Согтуу, залхуучуудын нутаг Цагаан-Овоо сум

Ийн хатуу хэллээ гээд Цагаан-Овоо сумынхан минь бүү эмзэглээрэй. Хатуу үг  амьдралд хэрэг болдог гэх утгаар нь шулуухан өчсөн хэрэг.   Цагаан –Овоо уг нь сайхан нутаг юм билээ. Цагаан зээрийн өлгий нутаг гээд хэлчихвэл буруудахгүй байх.  Нарны тоос татуулан машины урдуур гарах гэж хурд мэдэн харайлгах цагаан зээр тэнд л хэдэн зуун мянгаараа бэлчиж байхтай таарав. Хангайнхан үл тоох намхан довцог дов толгод дунд цайран харагдах  нуураас ус уугаад гарч байхтай нь таарсан явуулын бид шүлсээ залгихаа марттал амаа ангайсан шүү. Байгалийн баялагтай ч юм билээ. Гагцхүү эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал.   Боломжууд байсаар атал хэн нэгэн хүн  тэдний өмнөөс хөдөлмөрлөж, бэлэн хоол, эд хөрөнгө тараахыг нь хүлээсэн мэт амьдрах юм даа, та нар минь.  Цагаан-Овоо сум аймгийн төвөөс зуу гаруй км-ийн цаана оршино. Зам цагаан, бартаа саад үгүй. Сайжруулсан шороон замаар тайван яваад хүрэхэд ердөө хоёр цаг хагас.   Толгойтоос Сансар ороход үүнээс илүү хугацааг зарцуулдаг хотынхонд инээдтэй байгаа биз.  Зам зуур бэлчих адуун сүрэг,  сүргээсээ тасарч хээр унтаж орхисны буянаар эхийгээ хайн зүгээ алдан унгалдан давхих унагыг өхөөрдсөн шигээ явсаар нэг л мэдэхэд буйдхан орших Цагаан –Овоо суманд ирсэн байлаа.  Уг нь жижигхэн хөөрхөн сум аж. Хувийн хэвшлийнхний барьсан  тод өнгийн дэлгүүрийн барилгуудыг эс тооцвол нүд баясгах бүтээн байгуулалт тэнд алга. Сумын төвийн баруун захыг элэгдэж, муудсан  Соёлын төв, Засаг даргын тамгын газрын  барилгууд эзэлжээ. Ядах нь зэрэгцэн оршихыг нь яана.   Засаг даргын тамгын газрын бариулаас нь татаад л бухимдсан. Тоос шороо, элсэндээ дарагдсан амбаар. Уг нь хөөрхий хоёр давхар юм. Албан тасалгаануудынх нь хаалга дээр   төрийн үйлчилгээний байгууллагын янз бүрийн хаяг байна.  Цагаан –Овоо сумын Засаг дарга, ИТХ-ын дарга,  Төрийн сангийн даамал, Нийгмийн ажилтан гэх мэтчилэн.  Төрийн сангийн даамал, санхүү алба хоёр нь өөд өөдөөсөө харсан өрөөнд байрлажээ. Банштай цайны үнэр ханхийсэн өрөөний хаалгыг татвал санхүү алба нь юмсанж. Халуун тогооны уур галлагаа зогссон хүйтэн өрөөг тэр чигт нь цантуулж орхисон тул осолтгүй хоёр эмэгтэй өөд өөдөөсөө хараад суудгийг олж мэдсэнээс цаашгүй. Засаг дарга гэсэн өрөөг хайсаар яваад олтол цоожтой. Босго нь элсэнд дарагдсан байхыг харсан хэн бүхэн ойрд ажилдаа ирээгүй юм байна гэж бодохоор. Засаг ноён нь ажлаа хийж л байгаа юм билээ.   Босготойгоо зэрэгцтэл элсэндээ даруулж суугаа Засаг  ноёныг  ямар ажилтай дарга гэх вэ дээ. Хөөрхий түүнийг ИТХ-ын даргынхаа  өрөөнд суун ажлаа ярьж байсантай нь таарч барьж авсан. Энэ өрөө санасныг бодвол дажгүй. Хоёр даргынхаа өрөөнөөс эхлэн зиндаагаар нь өрөөнүүдийг нь засч байгаа гэсэн.  Сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөг бол шагайлтгүй. Шал нь цөмөрчихсөн, утаа униарт идэгдсэн хөлдүүс даасан дөрвөн хана байна лээ.  Тамгын газрыг өөд татаж байгаа ганц зүйл нь сумын ИТХ-ын гишүүдийн танилцуулга бүхий зурагт самбар.  Маш гоё харчууд, бүсгүйчүүд. Үлгэрийн дагинас, хан хөвгүүд адил үзэсгэлэн гоо.  Зураг шигээ бол үнэхээр нүд булаам  сайхан залуус сум, орон нутгаа өөд татахгүй элстэй нь хутгаж орхисон байхаар хэн Цагаан-Овоог өөд татах билээ. Тэр өдөр аймгийн ИТХ-ын Өргөдөл гомдол хариуцсан төлөөлөгч, Ардчилсан намын төлөөлөл гэх шөвөлзсөн, ажлаа мэддэг бүсгүй иргэдтэй уулзахаар Цагаан-Овоо суманд хүрэлцэн ирсэн байв. Уулзалт сумын соёлын төвд болно гэсэн зарын дагуу хэрэгт дурлав. Анхиагүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Засаг даргын тамгын газраа өөд татаж чадахгүй байгаа Засаг даргын тамгын газрын ажилтнууд, албан хаагчид  соёлын төвөө мөн л гаргуунд гаргажээ.  Нэг л өдөр дээвэр нь нурах байх гэмээр дан нуруу нь хотойсон социализмын үеийн барилга байв.  Цагтаа ганган эд байсан нь ганц нэг зүйлээс нь харагдана. Одоо  бол шалных нь будаг халцарсны дээр хэдэн сар ч ус хүргээгүй юм бүү мэд. Гутлын мөрөөр өлөн  цагаан тоос дэгдэж, хоолой эрвэгнүүлэх нь түвэгтэй.  Хоёр сайхан том цонхтой ч түүнийг хар хөх өнгийн даавуугаар хаажээ. Уг нь цагтаа хөшиг нь байсан бололтой. Эдүгээ хадаасаар торгоосон төдий. Хөшигний нэг тал унжиж, хүүхдүүд унжсан үзүүртэй ноцолдон зугаацана.  Сумын төвийн хэдэн барилгын булан тохой бүрт  үс гэзэг нь ширэлдсэн эрчүүд  хэд гурваараа бөөгнөрөн архи ууцгаах нь нэн түвэгтэй.  Тэд гадны хүнийг андахгүй. Буриад хөвүүний цөс хөөрөхийг харах уу хэмээн дөвчигнөнө.  Сумын нийт иргэдийн 90  хувь нь буриад зон  юм билээ. Сүхээ бариад гарсан байхад байшин барих гарын үзүүрийн ажил хэмээн ханхалздаг ажилсаг зан чанараа тэд хаана ч юм гээж орхисон гэлтэй. Ган зудын улмаас олон айл малгүй болж аймгийн төв бараадсан юм байх. Тэдний зарим нь Өвөрмонгол руу хөлсний малчнаар явсан ч ганзага дүүрэн олзтой ирсэн хүн тун цөөн хэмээсэн. Өдрийн 150 юань гэж тохирдог ч явахын цагт  мянган юань өгөөд хөөдөг тухай албаны хүн хуучилсан.   Харин тэдний орыг хятад малчид эзэгнэжээ. Тэд монголчууд шиг малаа бэлчээр дээр нь зарж эзнээ хулхидаггүй учраас эзэн малчин хоёр хэн хэндээ сэтгэл хангалуун байдаг талаар сумын малын эмчийн  ярианаас олж мэдэв. Энэ бүхнийг уншсан  эрхэм уншигч таны сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Гэвч сайхан зүйлтэй бид таарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн зээлээр хашаандаа байшин барьж, сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа найман иргэнийд зочилж, сэтгэлийнх нь үгийг сонсч л явлаа.  “Сумандаа сайхан амьдарч болно шүү дээ.  Намайг хараарай” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх бага ангийн багш эмэгтэйн гүжирмэг зан, ажилч хичээнгүй байдлыг нь хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ. Тэднийг дэмжиж Степгоулд компани багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа гэх яриа чих дэлсээд өнгөрөв. Ажлын байр ч бэлдэж өгч байгаа юм байх.  Хамтын хүчээр ихийг бүтээдэг болсон өнөө цагт итгэл, сэтгэлийн  гараа сунгаж байгаа  аж ахуйн нэгж байвал шүүрээд авахад гэмгүй л байх даа.  Гэвч хэрхэх нь дорнодчуудын сэтгэл мэдэх асуудал учраас олныг нуршаад юу хийх билээ.

Шарласан тал нутаг минь түр баяртай. Дараа очиход минь муу муухай бүхнээсээ ангижирсан байгаарай. Намайг явснаас хойш бороо орсон гэнэ лээ. Нар хур тэгширч сайхан зун болох нь дамжиггүй бизээ.

Дорнод аймаг цагаан нуур сум

 

 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр14 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг14 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм15 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм16 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм17 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм18 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм18 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр19 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм19 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг19 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр19 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм19 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр19 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр19 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм2 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр5 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим