Бусад
“Монголын Залуучуудын Холбоо”-г шинэчлэх цаг нь болжээ

Монголын Залуучуудын Холбооны “Шинэчлэх хөдөлгөөн”-нөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Монголын залуучуудын холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тэр дундаа МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбаттай холбоотой нийгэмд цацагдаад байгаа зарим хууль бус үйлдлийнх нь талаар дэлгэсэн юм. А.Мөнхбат нь залуучуудын төлөө юу ч хийдэггүй, Монголын залуучуудын холбоо хэмээх энэ байгууллагыг өөрийн хувийн компани шигээ ашигладаг, 2016 оны сонгуулиар залуусыг өөрийнхөө PR-т ашигласаныг дурьдлаа. Мөн залуучуудын эрх ашгийг ноцтой зөрчиж, салбар зөвлөлийн дарга нарыг үндсэн дүрмээс өөр бусад зүйл заалтуудаар шалтаглан халж сольдог. Тиймээс хэт туйлширсан үзэл, шашинжсан байдал, ёс бус увайгүй үйлдлүүд нь хэрээс хэтэрч байгаа тул энэ асуудлыг шинэчлэх шаардлагатай хэмээн зориг шулуудсан залуус МЗХ-ны удирдлагыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ. Тодруулбал, 7 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг холбоодын салбар зөвлөлийн дарга нар нийлж энэхүү шинэчлэх хөдөлгөөнийг байгуулаад хэвлэлийн хурал хийж байгаа нь энэ юм. Уг нь Монголын Залуучуудын холбоо 2015 оны 5-р сарын 18 өдөр тавдугаар их хурлаа хийж, үндэсний залуучуудын төв байгууллага болохоо батлан, улмаар бүтцээ тодорхойлж, залуучуудыг нэгдэн нийлүүлэх, шинэ түвшинд гарснаа зарлаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэсэн ч энэ хурлаас хойш дөрвөн жилийн хугацаа хэдийнэ өнгөрөхөд байдал эсрэгээрээ эргэжээ. МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Гэсэн ч тэрээр өнөөдрийг хүртэл аймаг орон нутгийн салбар хороодтой хамтран ажилладаггүй, олон мянган залуучуудын шаардлага, санал хүсэлтийг хүлээн авдаггүй улс төржсөн, албан тушаал наймаалцсан үндсэн дүрмээс хазайсан олон үйлдлүүд гаргасаар байгаа нь түүнд итгэл хүлээлгэсэн залуучуудын урмыг хугалж байна гэж тэд үзэж байгаа юм байна. Ганцхан жишээ дурьдахад, аймаг орон нутгийн салбар хороодын дарга нарыг ажлаа өг хэмээн шахаж шаардан, бүтэц бүрэлдэхүүнийг нь будилуулж, хувийн компанийн ажилтнуудтай харьцаж байгаа мэт зан үйлдлийг удаа дараа гаргасаар иржээ. Түүнчлэн “Алтан дээд үнэний аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулж, “үндэс угсаагаа тодорхойл тэгэхгүй бол хамтран ажиллах боломжгүй” хэмээн дарамтлан хууль бус тушаал шийдвэр гарган халж сольж байгаа нь олон олон залуучуудын дургүйцлийг хүргэж байгааг ч хэллээ. Өнгөрсөн сонгуулиар зорилгоо биелүүлэхийн тулд өөрийн удирддаг Иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрийг МЗХ-ны үйл ажиллагаа мэтээр сурталчлан, улмаар “Хулгайчгүй Монгол”, “Хар цагаан жагсаалт” зэрэг улс төрлийн зорилго бүхий хэд хэдэн бусармаг үйл ажиллагаа явуулсан. Цаашлаад цагаан жагсаалтанд оруулж өгнө хэмээн амлаж, бусдаас их хэмжээний мөнгө олон удаагийн үйлдлээр нэхсэн нь баримт нотолгоотойгоо сошиал, интернэт орчноор дүүрэн байна. Мөн Монголын Залуучуудын холбооны төв байрыг шашны ёсоор тохижуулж, бөө мөргөлийн зан үйлдээ ашиглаж ирсэн, ихэнх өрөөгөө түрээслэсэн зэрэг ёс зүйгүй үйлдэл ихтэй. Энэ бүхэн 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл болж байгаа үйл явдал. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нь МЗХ-гоор дамжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг байнга нууж хаадаг. Хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, аливаа зарцуулалтыг хийдэг гэхчлэн хэд хэдэн асуудлыг ямартаа ч эхний удаад хөндөх нь зүйтэй гэж үзсэнээ хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцоллоо. Удахгүй түүхт энэ байгууллагын 100 жилийн ой болно. 20-р зууны бүх том бүтээн байгуулалтуудад хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд оролцож бүтээлцсэн байдаг. Тийм ч учраас хөгжлийн түүчээ болж явах учиртай залуусын эв нэгдэл, сэтгэл зүтгэлийг зангиддаг Монголын залуучуудын холбоог нэр цэвэр, үйлс арвин зөв хүнээр удирдуулах нь зүйтэй гэдгээ одоо илэрхийлэх цаг нь болсон гэдгийг ч энэ үеэр хэлж байлаа.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ