Бусад
Баяр наадмын хөтөлбөр

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хөтөлбөрийг хүргэж байна.
7 САРЫН 06
09.00-19.00 Урианхай сурын харваа – Сурын талбайд
- САРЫН 07 -Н .НЯМ ГАРАГ
–09.00-18.00 Буриад сурын харваа – Сурын талбайд
7 САРЫН 08
–09.00-19.00 цагт Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа – Сурын талбайд
–14.00-16.00 цагт “Монгол хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт – Нийслэлийн соёлын төв өргөөнд
- САРЫН 09
-09.00-19.00 цагт Өсвөр үе, балчир насны хүүхдийн харваа – Сурын талбайд
- САРЫН 10 -ЛХАГВА ГАРАГ
–08.00-11.00 цагт Хязаалан насны морьдын уралдаан – Хүй долоон худагт
–08.00-22.00 цагт Шагайн харвааны хэсгийн тоглолт – Шагайн асарт
–08.30-14.30 цагт Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг – Сурын талбайд
–10.00-11.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал – Жанжин Д.Сүхбаатарын талбайд
–10.00-18.00 цагт Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн – Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн байр
–13.00-13.30 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол – Жанжин Д.Сүхбаатарын талбайд
–14.00 -18.00 цагт Дээлтэй Монгол наадам – Жанжин Д.Сүхбаатарын талбайд
–14.00-16.30 цагт Шүдлэн насны морьдын уралдаан – Хүй долоон худагт
–14.30-20.30 цагт Үндэсний сурын хана харвааны дунд өрөг – Сурын талбайд
–15.00 ; 18.00 цагт Төрийн хүндэтгэлийн концерт – Нийслэлийн Соёлын төв өргөө
–20.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол – Жанжин Д.Сүхбаатарын талбайд
- САРЫН 11.
–08.00-11.30 цагт Азарганы уралдаан – Хүй долоон худагт
–08.00-11.00 цагт Шагайн харвааны хэсгийн тоглолт – Шагайн асарт
–09.00-17.00 цагт “Хөхүүрийн айраг” наадам – Хүй долоон худагт
–09.30 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол
–11.00 цагт Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. хүрээлэнд
–11.10 цагт Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/ – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–11.40-12.40 цагт Шагайн харвааны нээлт – Шагайн асарт
–13.00-22.00 цагт Шагайн харвааны хэсгийн тоглолт – Шагайн асарт
–13.00-17.00 цагт Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–13.00-16.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–13.30-14.00 цагт Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа – Сурын талбайд
–14.00 цагт Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ – Хүй долоон худагт
–14.00-17.00 цагт Их насны морьдын уралдаан – Хүй долоон худагт
–14.30-17.30 цагт Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг – Сурын талбайд
–14.00-14.30 цагт Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих – Шагайн асарт
–16.20-18.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–17.10-20.00 цагт Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–17.30-21.30 цагт Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг – Сурын талбайд
–21.00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн – Жанжин Д.Сүхбаатарын талбайд
–23.00 цагт Баяр наадмын ёслолын буудлага – Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой, Дамбадаржаа
- САРЫН 12.
-07.00-10.30 цагт Соёолон насны морьдын уралдаан – Хүй долоон худагт
-07.00-12.00 цагт Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг – Сурын талбайд
-08.00-11.00 цагт Шагайн харвааны хагас шигшээ тоглолт – Шагайн асарт
-09.00-11.00 цагт Хүчит бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
-10.00-11.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
-09.00-17.00 цагт “Хөхүүрийн айраг” наадам – Хүй долоон худагт
-10.30-12.30 цагт Дааганы уралдаан – Хүй долоон худагт
-11.20-12.40 цагт Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
-11.20-12.40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
-11.00-14.00 цагт Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт – Шагайн асарт
-12.00-14.00 цагт Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг – Сурын талбайд
-14.00-15.30 цагт Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах – Шагайн асарт
-14.00-14.30 цагт Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа – Сурын талбайд
-14.30-15.10 цагт Хүчит бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
-15.10-15.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
–15.30-16.20 цагт Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–15.20-16.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–16.00-16.40 цагт Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
–16.20-16.40 цагт Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–16.40-17.20 цагт Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–17.30-17.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
–17.40-18.40 цагт Хүчит бөхийн барилдааны наймын даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–18.30-19.00 цагт Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–19.00-19.20 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
–19.20-19.50 цагт Хүчит бөхийн барилдааны есийн даваа – Төв цэнгэлдэх хүрээлэнд
–19.50-20.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
–20.00 цагт Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
–20.10 цагт Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
–21.00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
- САРЫН 13
–07.00-09.30 цагт Эрлийз дээд насны морьдын уралдаан – Хүй долоон худагт
–09.00-14.00 цагт Жороо морины тойргийн уралдаан
–10.30-12.30 цагт Эрлийз дунд насны морьдын уралдаан
–13.00-13.10 цагт Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
–13.10-13.30 цагт Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
–13.30-14.20 цагт Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
–13.30-15.30 цагт Эрлийз бага насны морьдын уралдаан
–14.20-14.30 цагт Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
–14.30-15.20 цагт Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
–15.20-15.30 цагт Урлагийн тоглолт
–15.30-16.30 цагт Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
–16.30-16.40 цагт Урлагийн тоглолт
–16.40-17.00 цагт Хүчит бөхийн барилдааны тавын даваа
–17.00-17.30 цагт Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.
–17.30-18.00 цагт Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
–18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
–18.30-.18.50 цагт Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
–18.50-19.00 цагт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ