Бусад
Токиогийн олимп хаяанд ирлээ

Токиод өндөрлөсөн ДАШТ-ээс Монголын жүдочид ганцхан хүрэл медаль хүртсэн нь жүдочдын түүхэнд үзүүлсэн хамгийн муу үзүүлэлт боллоо. Үүн дээр нэмж хэлэхэд ,2011 онд ДАШТ-ээс ганзага хоосон ирж байв. Жүдочдод хариуцлага тооцож байна гээд шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй нөхдүүдийг ажлаас халж байсан нь жүдогийнхонд том сургамж болсон. Тэр үед мөн л Лондоны олимп хаяанд тулсан байсан. Эл шийдвэрийн үр дүнд Монголын жүдочид Лондоны олимпоос хоёр медаль хүртсэн билээ. Харин эдүгээ Токиод болсон ДАШТ-д маш муу оролцсон багш дасгалжуулагч, шигшээ багийн тамирчидтай ямар харицлага тооцох бол. Уг нь бидэнд боломж бий. Ердөө хоёрхон жилийн өмнө ДАШТ-ээс зургаан медаль хүртэн, Д.Сумъяа дэлхийн аварга болж, түүхэн амжилтын эзэд болж байсан юм шүү дээ.

Шигшээ баг сонголт дээрээ алдсан уу
Ийм дүгнэлтийг спортын хүрээнийхэн хийж байна. Сонголт ямар чухал вэ гэдгийг олон баримтаас харж болно. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд олон жил барилдсан Ц.Наранжаргалыг онцлох байна. Түүний амжилт өнөө хэр мартагдаагүй байна. Жүдо сонирхогчдын таамгаар энэ жил ДАШТ-д Ц.Батцэцэгийг 70 кг-д бэлтгэх байх гэж байсан юм. Гэвч Ц.Энхчимэгийг сонгосон. Тэрбээр харьцангуй туршлага багатай залуу жүдоч. Ц.Батцэцэгийн тухайд олон төрлөөр барилддаг, энэ жил л гэхэд жүдо, самбо, жиү жицүгийн улсын аварга болсон, туршлагатай бөх. Ц.Батцэцэг Токиогийн сонголтын дараахан ” Би 2015 оноос хойш чимээгүй явж ирлээ. Спортод хүртэл шударга зүйл алга. Намайг өрсөлдүүлэхгүй юм гэхэд мөнгө, хүрэл медаль авсан тамирчныг оролцуулж болно шүү дээ” хэмээж байлаа.
Шигшээ багийнхан уг нь эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой нарыг өнжөөн, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэнг давхар оролцуулсан бол Г.Болдбаатар ДАШТ-ээс гурав, Г.Хэрлэн анхны медалиа хүртэх ч байсан юм билүү, хэн мэдлээ.
тамирчны нөөцгүй болсон сурагтай

Хэрэв энэ үнэн бол яахын аргагүй том асуудал шүү. Монгол Улс хөнгөн жингийн олон тамирчинтай атлаа хүнд жинд өрсөлддөг тамирчингүй шахам явж ирсэн нь үнэн. Тамирчны нөөцийг хамгийн их мэдрүүлсэн өрсөлдөөн нь энэ жилийн ДАШТ-ИЙ багийн барилдаан. Гавьяат М.Уранцэцэгийг аргаа барахдаа 57 кг-д барилдуулах вэ дээ. Тэрбээр 48 кг-д өрсөлддөг бус уу.
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа 57 кг -ын эзэн юмсан. Гэвч тэрбээр өөрийн хүсэлтээр ДАШТ-ийг өнжин, түүний оронд оролцуулахаар сонгосон Л.Энхрийлэн бэртсэн. Тэдний оронд өрсөлдүүлсэн Л.Энх-Отгон үнэндээ дэлхийн дэвжээнд өрсөлдөх тамирчин биш гэдгийг яруу тод харууллаа. Жулдана гээч энэ. Дэлхийд 2000 оныхон шуугиан тарьж байна.
Тамирчны амжилт залуу насных. Аливаа зүйл цаг хугацаатай. Токиогийн олимпын дараа 48 кг-ын Г.Уранцэцэг, 57 кг-ын Д.Сумъяа, 60 кг-ын Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 81 кг-ын О.Ууганбаатар нар зодог тайлахад тэдний орон зайг хэн нөхөх вэ.
Эмэгтэйчүүдийн хүнд жинд легионертой болъё

Монголын жүдогийн эрэгтэй жингүүдэд хэн нь ч олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөцтэй олон хүчтэн байна. Гэтэл эмэгтэйчүүдийн зарим жинд тийм биш. Ялангуяа 70, -78, +78 кг-д. Монголын эмэгтэйчүүдийн хүнд жинг олон жил нуруундаа үүрсэн ОУХМ П.Лхамдэгд зодог тайлан, Б.Мөнхтуяа, О.Жавзмаа нар төдийлөн барилдахгүй байгаа. Үнэндээ сүүлийн жилүүдэд эдгээр жин дотоодын өрсөлдөөнгүй болсон нь гашуун боловч үнэн. Хэдий болтол ингэж анхаарахгүй явах вэ. Эдгээр жинд гадаадаас легионер авч, бүх жингийн тамирчдынхаа чанарыг сайжруулъя. Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт холимог багийн барилдаан анх удаа багтсан. Бид олимпоос багаараа медаль авъя л гэж бодож байгаа бол үүнд анхаарах учиртай. Хөнгөн жингийнхэн хэчнээн мундаг байж, илүүрхлээ ч хүнд жингийнхний амжилт юу юунаас илүү чухал. Эдгээр жингийн тамирчдын чанарт анхаарахгүй бол бидний сул тал болсоор, олимп, дэлхийн медаль төдий чинээ хол байх болно. Үүнийг бид энэ жилийн ДАШТ-д сайтар мэдэрсэн. -78 кг-д барилддаг О.Мөнхцэцэг үнэмлэхүй жингийн бөхчүүдтэй яаж ч барилдаад яалт ч үгүй жин, чацны зөрүү гарна лээ.
Шигшээ багийн дасгалжуулагчдын ур чадварыг сайжруулъя
Монголын жүдогийн зөвхөн тамирчдын бус дасгалжуулагчдын ур чадвар, нөөцөд анхаарах цаг аль хэдийнэ болжээ. Үндэсний шигшээ багт ажиллаж буй дасгалжуулагчид бүхнээ дайчилж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ үнэхээр шилдэг, шилмэлүүдийг нь шигшээ багт дасгалжуулагчаар ажиллуулж чадаж байгаа юу. Үнэндээ бид цөөнгүй шилдгээ гадаадынханд алдсан. Гавьяат тамирчин М.Бундмаа Хонконгод, Гавьяат тамирчин С.Мияарагчаа, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир нар АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байна. Олимпын анхны аваргыг бэлтгэсэн, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар БНХАУ-ын шигшээ багт олон жил ажиллаад, гэрээ нь дуусан Монголдоо ирсэн. Тэд яах аргагүй Монголын жүдод, Монголын жүдогийн шигшээ багт хэрэгтэй, орон зай нь үгүйлэгдэж яваа хүмүүс. Үүний сацуу бөхийн олон төрөлд шавь бэлтгэн, дэлхийн хэмжээнд хүргэж буй Гавьяат тамирчин Ц.Шийрэв, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ П.Лхамдэгд нарыг Үндэсний шигшээ багт ажиллуулахад буруудах юм үгүй. Монголын жүдо бөхийн шигшээ багт Японы мэргэжилтэн Томоо Тори ажиллаж байгаа. Түүн шиг туршлагатай гадаад мэргэжилтэн нэмж ажиллуулахал болохгүй юм үгүй.
Монголын жүдочид эв эедээ анхаараасай
Монголын хамгийн эв нэгдэлтэй, сахилга баттай холбоо МЖБХ байсан цаг саяхан. Гэтэл дотроо хагаралдан, хөнжлөө жийлцэх болсон нь үнэн. Холбоон доторх тэмцэл нь ч олон нийтэд илт мэдрэгдэх болсон. Байсхийгээд бие бие рүүгээ давшлан, нэгнийхээ хийж бүтээснийг үгүйсгэх болсон нь харамсалтай. МЖБХ-ныхон жүдо бөхийг Монголд улам хөгжүүлж, олимп, дэлхийн медальтнуудынхаа буухиаг үргэлжлүүлэхийг хүсэж л байгаа бол эв эеэ хичээх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын чөлөөт бөхийнхний араас ороход ойрхон байгааг жүдогийн хүрээнийхэн хэлдэг, халагладаг.
Эцэст нь хэлэхэд Монголын жүдочдод олимп, дэлхийн аварга болох нөөц дүүрэн байна. Гэхдээ Токиогийн олимпод бэлэн бус байгаа юм биш үү. Зөвхөн амжилтаар нь дүгнэхэд “Токио-2020”-д түрүүлэхгүй юм гэхэд медаль хүртэх магадлалтай Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар энэ оны хоёрдугаар сард Дьюсселдорф, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр 2017 онд Абу Дабигийн гран пригээс хүрэл медаль хүртсэнээсээ хойш, Б.Мөнгөнчимэг 2018 онд Ташкентын гран прид түрүүлснээсээ хойш олон улсын тэмцээнд амжилт гаргаагүй явна. Монголын жүдочдод тохирсон бэлтгэл, дасгалжуулалтын өөр хэв маяг хэрэгтэй байна. Монголын жүдочдыг олон талын барилдаантай, угсраа олон мэхтэй, дайчин болгох хэрэгтэй байна. Бэлтгэл сургуулилалтын хуучин арга барилаа өөрчлөх цаг болсоон. Хэдий болтол ингэж явах вэ. Токиогийн олимпын өмнө ингэж бүдэрсэн нь Монголын жүдочдод томоохон сургамж болж, бүр том амжилтын үүдийг нээсэн ч байж мэднэ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр19 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно