Бусад
Гүүрэн замыг муруй барьж байгаа юу, эсвэл фотошоп уу

Улаанбаатарчууд бид Монголын анхны гүүрэн зам ашиглалтад орохыг, дээгүүр нь автомашинтайгаа хурд мэдэн давхихыг хүлээж суугаа.
Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүр барих ажлын хүрээнд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа билээ. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бүтээн байгуулалтын ажил жигдэрч, ерөнхийдөө жигдэрч буй. Тэгвэл Замын цагдаагийн уулзварын гүүрэн зам муруй баригдаж буй эсэх олны анхаарлыг ихэд татаж байна. Учир нь нэгэн иргэн тухайн гүүрэн гарцны зургийг өндрөөс авч, цахим хуудсандаа нийтэлжээ. Өнөөх зурганд нь гүүрэн гарц нэлээд муруй баригдаж буй нь тод харагдав. Үнэхээр ийм муруй барьж байгаа бол харамсалтай, хайран мөнгө. Гэхдээ фотошоп, хэн нэгний зүггүйтэл, бусдыгаа муухай харагдуулах гэсэн башир арга ч байхыг үгүйсгэх аргагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахад яалаа даа. Нэгэн залуу утсаар ярингаа В.Путинтэй гар барьж буйгаар зургаа янзалсныг нь хүмүүс мэдэхгүй баахан шүүмжилж, шүлсээ үсэргэсэн.
Монголын анхны гүүрэн замыг үнэхээр муруй барьж байгаа юу, эсвэл фотошоп уу гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад “Аавын долоо хоногоо аваад гэртээ байна. Цахим ертөнцөд нийтлэгдсэн тэр зургийг үзээгүй. Ер нь бол Замын цагдаагийн гүүрэн гарц муруй баригдах учиргүй. Бүх ажил нарийн төлөвлөгөө, зураг төслийн дагуу хийгдэж байгаа учраас тэр. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй, нэмж хийх олон зүйл байгаа учраас хүмүүст муруй баригдаж буй юм шиг харагдсан байх магадлалтай” хэмээлээ.
Мөн бид Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхийн туслахаас дахин дахин тодруулахад “Энэ асуудлаар манай дарга нар дөнгөж сая хуралдлаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр болсон” гэлээ.
Монголын анхны гүүрэн замын талаарх онцлох зарим баримт:
1.Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй дөрвөн эгнээтэй.
2.Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй хоёр эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт.
3.Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай.
4.Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай.
5.Төмөр зам дээгүүр явган хүний гүүр.
6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр19 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно