Бусад
З.Мэндсайхан: Улаанбаатар хотын иргэд бодит өртгөөс 27-58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхантай эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, эрчим хүчний үнэ, тариф болон цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.
-Эрчим хүчний салбар энэ өвөл хэрэглэгчдээ эрчим хүч, дулаанаар найдвартай хангаж чадах уу?
-2019-2020 оны Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагаа, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх, хэрэв хүндрэл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд салбарын хэмжээнд нийт 1,976 ажил төлөвлөснөөс 1,536 ажлыг бүрэн хийж дуусгаж 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 10 дугаар сар гэхэд хөрөнгө оруулалт, засварын ажил бүрэн дуусаж өвлийн их ачааллын үед хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр ханган ажиллана.
-Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний хэрэглээний өсөлтийн талаар?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах чухал дэд бүтэц нь цахилгаан, дулааны хангамж бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ 6-8 хувиар тогтмол өсөж байна. Төвийн эрчим хүчний системд нүүрсээр ажилладаг станцуудын нийлбэр 968 МВт, сэргээгдэх эрчим хүчний 212 МВт чадал бүхий эх үүсвэрүүд ажиллаж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 1,117 МВт-д хүрсэн, ирэх өвөл 1,182 МВт-д хүрэх төлөвтэй байна.
Хэрэглээний өсөлтийг хямд өртөг бүхий дотоодын дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаанаар хангаж өндөр үнэтэй импортын цахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаан станцуудыг өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрт оруулснаар хэрэглээний өсөлтийг дотоодын станцуудын үйлдвэрлэлээр хангах чиглэлд анхаарч ажиллаж байна.
-Өвлийн цагт иргэдийн эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Одоо хэрэглэгчдэд хүрч байгаа эрчим хүчний үнэ, тариф хэд байгаа бэ?
-Салбарын эрчим хүчний хэрэглээ арваннэгдүгээр сараар эхлэн нэмэгдэж нэгдүгээр сарын үед хамгийн оргил үедээ хүрдэг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын энгийн тоолууртай хэрэглэгчдэд 150 кВт.ц хүртэлх хэрэглээний 1 кВт.ц цахилгааныг 134 төгрөг 28 мөнгө буюу бодит өртгөөс нь 33 хувиар доогуур үнээр, 151 кВт.ц-аас дээших хэрэглээг 154 төгрөг 08 мөнгө буюу бодит өртгөөс 16 хувиар доогуур үнээр борлуулж байна.
Харин хоёр тарифт тоолууртай гэр хорооллын хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ нь өглөөний 06:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл 140 төгрөг 18 мөнгөөр буюу бодит өртгөөс 27 хувиар доогуур үнээр, оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл 112 төгрөг 98 мөнгөөр буюу бодит өртгөөс 58 хувиар доогуур үнээр цахилгаан эрчим хүчийг түгээж байна.
-Эрчим хүчний үнэ нэмэх шаардлагатай байсан уу. Энэ талаар тодруулаач?
-Хэрэглэгчдийн цахилгаан, дулааны тариф бодит өртгөөс доогуур байгаатай холбоотойгоор эрчим хүчний компаниудын нүүрсний уурхай болон бэлтгэн нийлүүлэгч, банкны богино хугацаат зээл, зээлийн хүүгийн өглөг 2018 оны жилийн эцсийн дүнгээр 72.6 хувиар нэмэгдсэн.
Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулаан дамжуулах, түгээх компаниуд хөрөнгийн дутагдлаас шалтгаалж техникийн засвар, үйлчилгээг хийж чадахгүй болж хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдал алдагдаж улс орны нийгэм, эдийн засгийн байдалд онцгой хүндрэл үүсэхээр байна.
-Эрчим хүчний үйлдвэр компаниудад дээрх нөхцөл байдлаас үүдэн үнэ, тариф нэмэх шаардлага үүссэн гэж ойлгож болох уу?
-Болно. Хэрэглэгчид маань 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэнд юу юу багтдаг вэ гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ үнэнд нүүрс олборлохоос эхлээд тээвэрлэх, эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах түгээх бүх зардал багтаж байдаг.
2015 оноос хойших 4 жилийн хугацаанд нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, үйлдвэрлэгчийн болон хэрэглээний үнийн индекс 14.3 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар, импортын цахилгааны үнэ 31.3 хувиар, эрчим хүчний байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл 1.0 нэгжээр буюу 7.7 хувиар тус тус өссөн.
Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн тоо нэмэгдсэн зэрэг олон шалтгаанууд бий.
-Үнэ, тарифт Сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл хэр их байдаг вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу 1 кВт.ц цахилгааныг нарны цахилгаан станцууд 400-480 төгрөгөөр, салхин цахилгаан станцууд 214-254 төгрөгөөр худалддаг. Цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд хоёр салхин цахилгаан станц, хоёр нарны цахилгаан станцууд ажиллаж байх үед Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф тогтоогдож байсан.
Мөн 2018, 2019 онд шинээр гурван нарны цахилгаан станц, нэг салхин цахилгаан станц дахин ашиглалтад орсон, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох аргачлалын дагуу сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн.
-Цаашдаа эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн хангах вэ?
-Эрчим хүчний өсөлтийг хаах найдвартай эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг барих, шугам сүлжээгээ өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламж, дотоодын нөөц бололцоогоор олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Гуравдугаар цахилгаан станцын 50 МВт, Дөрөвдүгээр цахилгаан станцын 123 МВт, Дарханы цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлүүд хийгдэн амжилттай ашиглагдаж байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын 89 МВт, Эрдэнэтийн цахилгаан станцын 35 МВт, Дорнодын 50 МВт-ын өргөтгөлийн ажил эхэлж байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ