Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-нд Шинэ Дели хотноо болсон Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Уулзалтын үеэр, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид эм үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
БНЭУ-аас манай улс энэ хагас жилийн байдлаар, 60.1 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон бол тус улсад 2 сая орчим ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ талаар БНЭУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга, ноён Рамеш Кумар Муто бизнес уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр, “Энэхүү бизнес уулзалт хоёр талын худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэтхэг улсаас Монгол Улсад голлон эм, уул уурхайн тоног төхөөрөмж зэргийг экспортолж байгаа бол манай улс Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур импортолж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төр, соёлын салбарт тогтсон сайн харилцааг үргэлжлүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Уулзалтад Энэтхэгийн Засгийн газар болоод хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой Энэтхэгийн хөрөнгө оруулагчид оролцож, санал бодлоо солилцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээх үеэр хэлэхдээ, “Энэтхэг улс нь улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой, манай “гуравдагч хөрш” улс юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчид Та бүхний хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Хоёр улсын бизнес эрхлэгчид боловсруулах үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, уул уурхай, эрчим хүч болон бусад олон салбарт хамтын ажиллагаагаа эхлэн, өргөжүүлж байгаад таатай байна. Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам шийдэгдэж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугам зэргийг Монголын тал барьж дуусгаад байна. Зөвхөн энэ төслийн хүрээнд гэхэд Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид та бүхэнд олон шинэ боломжууд нээгдэж байгаа юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор манай хоёр улс Хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг байгуулах, 1994 онд байгуулсан давхар татварын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Энэтхэгийн талтай хэлэлцэж буй бөгөөд ойрын хугацаанд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
БНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Нефть, Байгалийн хийн асуудал хариуцсан сайд Дармендра Прадан, Монгол-Энэтхэг улс бурхан шашны соёлын уламжлалд суурилсан өнө эртний халуун дулаан харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд ардчилсан эрх чөлөөний үнэт зүйлээ эрхэмлэн дээдлэх ижил итгэл үнэмшилтэй гэдгийг тэмдэглээд, хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа бүх салбарт хөгжиж буйг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв. Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд дэвшил гарч байна. Тухайлбал, 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 32 сая ам.доллар байсан бол 2018 онд 52.7 сая болж, 40 хувиар өссөн байна. Монгол Улсад байгуулж буй жилд нэг сая шоо метр нефть боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааны нэгэн илрэл юм. Энэ үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах боломжтой. Цаашид газрын тос дамжуулах хоолой байгуулснаар Монгол Улсын эдийн засагт үр өгөөж ирнэ. Миний бие Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дуулсан. Түүний энэхүү айлчлалын хүрээнд 30 гаруй бизнесийн төлөөлөл энэхүү уулзалтад оролцож байгаа нь хоёр орны эдийн засаг, худалдааны салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Монгол, Энэтхэгийн 100 орчим бизнес эрхлэгч хөдөө аж ахуй, ноолуур, хүнд үйлдвэр, эм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар мэдээлэл солилцов.
Бизнес уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Энэтхэгийн аж үйлдвэрийн нийгэмлэгийн дарга нартай уулзаж, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, үзэсгэлэн худалдаа, бизнес аялал, форум зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцсон юм.
Бизнес уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн зарим байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрээс онцлон дараах тодруулгыг авлаа.
Нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, “Монгол, Энэтхэг улс оюун санааны хөршөөс гадна мэдлэг оюуны хөрш гэж үзэх болсон. НЗДТГ, Энэтхэгийн LPO гэдэг хамгийн том хувийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь Улаанбаатар хотын залуусыг тодорхой хэмжээнд мэдлэг чадвартай болгох зорилготой. Хотын залуусын 50 хувь нь албан ёсны хөдөлмөр эрхлэхгүй байна. Монголын зах зээлд 400-500 мянган залууг шингээх салбар ховор. Мэдээлэл технологийн салбар нь маш олон хүнийг тогтмол орлоготой болгох потенциальтай салбар юм. Тиймээс энэ салбарыг онцлоод, НЗДТГ-аас санаачлан 10 мянган программист бэлтгэх хөтөлбөр эхлүүлсэн. Энэ хүрээнд, эхний ээлжинд ЕБС-ийн мэдээллийн технологийн багш нараа чадавхжуулахаар тус санамж бичигт тусгалаа.
“Монгол эм импекс” концерны Гадаад харилцаа, хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ, “Манай компани 1923 онд байгуулагдсан Монголын эм үйлдвэрлэлийн ууган байгууллага. Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн нүүр царай болсон Кадила компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн технологи бүхий эмийн үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа. Энэтхэг улс нь мэдээллийн технологиос гадна эм үйлдвэрлэлийн салбарт толгой цохиж байгаа улс орны нэг. Монгол Улсын хувьд, дотоодын эмийнхээ 20 орчим хувийг л үйлдвэрлэж, бусдыг нь импортолж байна. Тиймээс дотоодын эмийн үйлдвэрлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед Энэтхэгийн эмийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь түүхэн үйл явдал болж байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд, импортын эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо чанартай эм үйлдвэрлэн ханган нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 150 орчим ажлын байр шинээр бий болох юм. Үүнээс гадна эм үйлдвэрлэх технологийн оюуны хөрөнгө оруулалт Монголд нэвтэрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
Монголын Үндэсний кино урлагийн хорооны тэргүүн М.Оргил, “Манай хороо өнөөдөр Энэтхэгийн олон улсын энтертайнментийн танхимтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, Монгол, Энэтхэгийн кино салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна. Санамж бичигт хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцох, сургалт явуулах, хамтарсан уран сайхны кино хийх зэргийг тусгасан. Энэтхэг улс Холливүдээс гурав дахин их кино үйлдвэрлэдэг, асар их киноны туршлагатай хийгээд өртөг зардал багатай байдаг. Монголчууд бид хуучны энэтхэг киног их үздэг байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд кино зохиолч, найруулагч, техникийн ажилтны ур чадварыг сайжруулж, монгол киноны хүртээмж, чанарыг сайжруулах боломж нээгдэж байна.
МОНЦАМЭ
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ