Бусад
Магни дутагдсаныг илтгэх шинжүүд

Магнийн дутагдалд орсон үед булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Магни дутагдахад нөлөөлөх хүчин зүйлүүд:
1. Хийжүүлсэн ундаа тогтмол уудаг бол.
Бараан өнгөтэй хийжүүлсэн ундаа нь фосфаттай бөгөөд энэ нь хоол боловсруулах эрхтэнд байгаа магнитай урвалд ороод, түүнийг бие махбодод хэрэгцээгүй болгож хувиргадаг. Тиймээс тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэдэг ч бор өнгийн газтай ундаа уувал магни нь хөөгдөж үгүй болдог байна.
2. Нарийн боов, бялуу, амттан, чихэр байнга идэх
Элсэн чихэрт магни агуулагддаг. Элсэн чихэр нь биеийг бөөрөөр дамжуулан магнийг гадагшлуулдаг. Ер нь, чихэрлэг хүнсийг эмч нар “анти-нутриент” буюу тэжээлийн дайсан гэж үздэг. Тиймээс чихэрлэг хүнс хэдий чинээ хэрэглэнэ, төдий чинээ магнийн дутагдалд ордог аж.
3. Стресстэй амьдарда бол
Бие махбодийн болон сэтгэл санааны стресс нь магнийн дутагдалд хүргэдэг. Стрессээс үүдэлтэй магнийн дутагдал нь хүний аливаад үзүүлэх хариу үйлдлийг ихэсгэдэг тул улам их стресстэй болгох үр дагавартай. Стресстэй бие илүү их магнийн хэрэглээг шаарддаг байна.
4. Өдөр бүр дүрдэг цай, кофе уух
Бөөр нь магнийн түвшинг хянахад чухал үүрэгтэй. Энэхүү эрхтэн нь магни болон бусад эрдэс бодисуудыг шүүж, илүүдлийг нь шээсээр гаргадаг. Коффейн нь илүүдэл бүү хэл “илүүдэл биш” эрдэс бодисуудыг ч шээсээр гаргахад хүргэдэг. Өглөө бүр кофе, орой бүр дүрдэг цай уудаг бол магнийн дутагдалд орох өндөр магадлалтай юм байна.
5. Зүрхний эм, астма өвчний эм, жирэмслэлтээс хамгаалах эм, эстроген орлуулагч байнга хэрэглэдэг бол
Эдгээр эм нь биеэс магнийг хөөж, дутагдалд оруулах нөлөөтэй байдаг.
6. Алкохоль их хэрэглэх нь
Алкохоль нь магнийн түвшинд үзүүлэх нөлөө нь бөөрөөр дамжуулан магнийг хөөснөөр, эсэн дэх агууламжийг нь багасгах хэлбэрээр илэрдэг. Алкохоль тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 30 хувь нь магнийн их хэмжээний дутагдалд орсон байдаг аж.
7. Магнийн агууламжгүй, эсвэл 1:1-ээс бага хэмжээтэй кальцийн бэлдмэл уудаг бол
Магнийн хэрэглээ бага байх үед кальцийн бэлдмэл уувал хүнсээр авсан магнийг ч үлдээдэггүй байна. Кальцийн бэлдмэл нь магнид сөрөг нөлөөтэй бол нөгөө талаас магнийн бэлдмэл нь биеийн кальциа зарцуулах чадварт эерэгээр нөлөөлдөг гэнэ. Кальци, магни хосолсон бэлдмэл хэрэглэх нь зөв аж.
8. Дараахь шинж тэмдгүүд илэрвэл:
• Бухимдал
• Үе үе бие хэт идэвхжиж байгаа юм шиг санагдах
• Нойргүйдэл
• Жаахан чимээнд сэрэх
• Булчингаар чилж өвдөх
• Нүүр таталдах
• Зовхи таталдах
• Эрч хүчгүй, сул дорой байдал
• Сэтгэл санааны байдал гэнэт гэнэт өөрчлөгдөх
• Сандруу байдал
• Толгой таллаж өвдөх
• Зүрх савлах
• Ядаргаанд орох
• Хоолны дуршил буурах
• Огиудас цутгах
• Байнга шөрмөс татах
Магни бол булчинг амраах зориулалттай эрдэс бодис юм. Үүнгүйгээр булчин үргэлжийн агшилтын байдалтай байна гэсэн үг. Харин кальци бол булчинг агшаах дохиог өгдөг эрдэс бодис. Кальци, магни хоёр бол хүний биед заавал байх эрдэс бодис. Мөн магни нь шүд ясны бат бөх байдалд оролцдог ажээ.
9. Өглөө бүр гүйдэг эсвэл байнга идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр
Хөдөлгөөн хэзээд сайн зүйлд хүргэдэг. Гэхдээ эрдэс бодисоор баялаг биш хоол хүнс хэрэглэнгээ биеэ хэт их ачаалалд оруулбал, шөрмөс болон булчин татах зовиурууд илэрдэг байна.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ