Энтертайнмент
Ерөнхий сайдын зүүдэг цаг 40 сая болж хямдарчээ
“Одоо том том алтан цаг зүүдгээ боль, хүн цохиод алчихмаар том алтан үзэг барьдгаа больцгоо. Сваровски шигтгээтэй том том брэнд цүнх барьдгаа боль. Дарга нар аа, төрийн албан хаагчд аа. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна.
Даруухан бай, Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй, Ард түмэн чинь ядуу байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимийн сайд нар болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, харьяа агентлагийн дарга нар оролцсон өртөгтгөсөн хуралдааны үеэр хатуухан хэлсэн. “Даруухан бай” гэх дээрх үгээ хэлэхдээ Ерөнхий сайд маань зураг дээрх цагийг зүүж байлаа.
Түүний зүүдэг цаг нь Piaget брэндийн цаг 23.8 мянган долларын цаг. Өнөөдрийн байдлаар уг цаг 38 хувийн хямдрал зарлаад 14 мянга 750 мянган доллар болсон байгаа юм байна. Тэгэхээр магадгүй түүний цагийг зүүх хүсэлтэй хурган дарга нар байвал 39.3 сая төгрөгөөр худалдан авах боломж байна. Адилхан цаг зүүчихсэн байхад барагтай л шүүмжлэлд өртөөд байхгүй биз ээ. Харин Ерөнхий сайд маань үнэтэй цаг гэх үнэлэмжиндээ 39.3 саяын үнэтэй цагаа оруулдаг эсэх нь одоогоор тодорхойгүй л байна. Ямартай ч хямдарсан үнэ нь дундаж төрийн албан хаагчийн 6 орчим жилийн цалин байдаг шүү.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.