Эдийн засаг
Статистикийн мэдээллийн үнэ цэнэ сургалт боллоо
ҮСХ-оос хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан “Статистикийн мэдээллийн үнэ цэнэ” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн салбарынхан тэр дундаа эдийн засгийн сэтгүүлчдийн статистикийн тоон мэдээлэл ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор ҮСХ-ноос жил бүр сургалт зохион байгуулдаг билээ.
Сургалтыг нээж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа статистикийн салбарын хөгжлийн чиг хандлага болон хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн.
Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Статистик мэдээллийн хэрэглээ, өгөгдөлд суурилсан сэтгүүл зүйн тухай ойлголт”, Ikon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяа “Хэвлэлийн салбар дахь статистикийн мэдээллийн орон зай”, ҮСХ-ны ХАНСГ-ын статистикч О.Өүжингэ “Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого”, ҮТШСГ-ын статистикч Н.Лхам “Эдийн засгийн статистик мэдээлэл түүний хэрэглээ”, ҮТШСГ-ын статистикч Ю.Батзоригт “Цалин хөлсний статистикийн ерөнхий ойлголт, тооцож буй аргачлал”, ХАНСГ-ын ахлах статистикч С.Болормаа “Хүн амын амьжиргааны статистик үзүүлэлтүүдийн хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Мэдээ мэдээллийн эрин зуунд олон нийтэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай өгөх нь чухал юм. Ингэхийн тулд сэтгүүл зүйн салбарынхан аливаа мэдээллийг цаг алдалгүй авах шаардлагатай. Сэтгүүл зүйн байгууллага ялангуяа сэтгүүлчид ҮСХ-той ойр ажиллаж чадвал Монгол Улсын аль ч салбарт гарч буй тоон мэдээллийг цаг алдалгүй авч, мэдээ мэдээлэл, нийтлэлдээ баримт болгон ашиглах бүрэн боломжтой юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.