Эдийн засаг
Манай улс энэ оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийжээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр манай улсын импорт 5,583.8 сая ам.долларт хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 212.3 сая ам.доллараар буюу 4 хувиар өссөн үзүүлэлт болохыг Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсээс мэдээллээ.
Монгол Улс 2019 оны эхний 11 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 151 улсаас гарал үүсэлтэй барааг импортолсон байна.
График1. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийг 11 сарын гүйцэтгэлээр харьцуулбал
Импортын барааны өөрчлөлтийг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем” /БТКУС/-ийн барааны хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны импорт өсч, 10 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс,
- Эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая ам.доллараар
- Авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 208.0 сая ам.доллараар
- Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс, хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 33.0 сая ам.доллараар
- Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүний импорт 29.3 сая ам.доллараар тус тус өсжээ.
Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 44.3 сая ам.доллараар, аж үйлдвэрийн төрөл бүрийн барааны импорт 26.6 сая ам.доллараар буурсан болохыг мөн Гаалийн ерөнхий газраас хэлж байв.
ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТИЙН ТУХАЙД:
Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,239.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 35.9 сая ам.доллараар буюу 3 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь 2019 оны эхний 11 сард 1,049.3 сая ам.долларын 1,661.1 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 мянган тонноор, үнийн дүнгээр нь авч үзвэл 43.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Харин нефтийн бүтээгдэхүүний импортын 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт эзэлж буй.
Импортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр, мян. ам.доллар:
Импортын бүтцийн хувьд эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүн болон үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт давамгайлсан хэвээр байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.