Дэлхий дахинд
Украины цэргийнхэн Орост зугтан гарч байна
Донбассын дайн эхэлснээс хойш 2018 оны есдүгээр сар хүртэл Украины армиас 33 798 цэргийн албан хаагчид оргожээ. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний Хэв журам, сахилга батын талаар гаргасан Украины Цэргийн Ерөнхий прокурор Анатолий Матиос мэдээлснээс иш татан “Известия” сонин бичжээ. Оны эхнээс тэдний зөвхөн 1587 оргодол цэргийнхнийг барьсан гэх мэдээлэл бас гарч байна.
Сануулахад, 2015 оны аравдугаар сард Анатолий Матиос ярихдаа Донбасст “террорын эсрэг тусгай ажиллагаа явуулж байгаа бүсээс Украины зэвсэгт хүчний 16 мянган цэрэг оргосон” гэж байсан юм.
Өнөөгийн түүний илтгэлд онцолсноор, оргодлуудын ихэнх зэвсэгтэйгээ оргосон нь онцын аюул төрүүлж байна гэсэн байлаа. “Украины зэвсэгт хүчнээс алдагдсан 15 мянган галт зэвсгийн эрэл зарлагдаад байгаа” тэр ярьсан байв. Эдгээр зэвсгийн дунд 7,6 мянган автомат, 3000 гар буу, 2,2 мянган винтов ба пулёметууд, 2,26 мянган гранат харвагч байгаа ажээ.
Илтгэлд тэмдэглэснээр, байлдааны бус хохирол өсөх хандлага байгаа ба тэдний тоо нь 17 993 хүн болжээ. Тайван цагт цэргийнхний дунд амиа егүүтгэх явдал ихэссэн байна. Мөн осол, зэвсэгтэй болгоомжтой бусаар харьцсан, мансууруулах бодист хордсон зэргээс амиа алдах нь нэмэгдсэн байна. “Хүний сэтгэл зүй дайны үр дагаврыг даван гарч чадахгүй байна” гэж Матиас “Зеркало недели” сонинд ярьсан байлаа. Тэрбээр ярилцлагадаа байлдааны бус хохирлыг 2700 хүн, тэдний дөрөвний нэг нь амиа егүүтгэсэн, аравны нэг нь нэгийгээ хөнөөсөн хэрэг байсан гэж хэлж байлаа. Матиосыг үүнээс өмнө тоог зөрүүлдэг талаар нэг биш удаа хэлж буруутгаж байв. Ганцхан түүнийг ч биш. Жишээлбэл, Украины Батлан хамгаалахын сайд Степан Полторак 2018 оны хавар Украины зэвсэгт хүчний нийт хохирол 3332 хүн болсны 938 нь байлдааны бус хохирогчид гэж байлаа. Үүнээс сарын өмнө Матиос Facebook-дээ, 3784 цэргийн албан хаагчид амь үрэгдсэний 554 амиа хорлосон гэж бичсэн байлаа.
Сануулахад, аравдугаар сарын 1-нд Украинд намрын цэрэг татлага эхэлсэн. Зэвсэгт хүчний нэмэгдэл хангалтгүй байгаагаас цэрэг татлагаа Украин арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан байгаа. Саяхан Киевын цэргийн комисс цэрэгт татагчид ирэхгүй байгаагаас татлагын кампани тасалдахад хүрээд байгаа гэсэн байв. Нийслэлийн цэргийн комиссын дарга Украины зэвсэгт хүчин төлөвлөгдсөний дөнгөж 39,5 хувиар сэлбэгдсэн гэлээ.
Нийтээр цэрэг татлагад ирэхгүй байгаа нь цэргийн алба хаах нь нэр хүндгүй болж байгаа, мөн эх оронч сэтгэл санаа доройтсоных гэж үзэв. Карпат орчмын нутаг дэвсгэрт ч байдал мөн л адил, тэр мужаас цэрэгт татагдах ёстой 230 хүнээс дөнгөж 42 нь л цэргийн алба хаахаар болсон байна. Цэрэг татлагын комисс цагдаагийн хамт цэнгээний газруудаас гэнэтийн үзлэг хийн залуу хүмүүсийг барьж байгаа гэнэ.
Хэрэв цэргийнхэн өөрийн ашиг сонирхлын төлөө тулалдаж байгаа бол тэр зовлон зүдгүүрээ тэвчээртэйгээр туулах болно. Харин дайнд оролцох хүсэлгүй байгаа нь энэ нь түүний дайн биш гэдгийг харуулж байгаа юм хэмээн Изборын клубын байнгын шинжээч, нийтлэгч түүхч Александр Дмитриевский ярив.
Матиос байлдааны бус хохирлыг 17 993 хүн гэлээ. Их том тоо мөн үү? Өмнө нь тэр 2700 хүн гэж байсан юмсан. Прокурор Полторак хоёр өмнө нь зөрөлдөөнтэй тоо хэлээд л байсан. Аль нь үнэн бол? гэсэн асуултад шинжээч хариулахдаа “Суутнуудын нэг нь дайны үеэр, сонгуулийн өмнө эсвэл загасчилсны дараа хамгийн ихээр худал хэлдэг гэсэн юм гэнэ лээ. Украины спикерүүдийн хувьд энэ үүнийг хэзээ ч хэлэхгүй. Тэдэнд сэтгэл өвдөлгүйгээр залаад байх нь ашигтай байгаа юм. Хэн ч Украины Зэвсэгт хүчний хохирлыг хэлж чадаагүй байгаа. Амиа алдсан залхаан цээрлүүлэгчийг “мэс заслын хаягдал” нэрээр булж байсан тохиолдол тэдэнд бий. Оргодол, албанаас зайлагчид гэдэг нь тэдэнд хохирлоо янз бүрийн төрлөөс замхруулах арга юм” гэсэн тайлбар хийв.
Ийм сөргөлдөөний үед 33 мянган оргодол цэрэг гэдэг том тоо хэмээн өөр нэг шинжээч Александр Дудчак хэлэв. Энэ тоог украинчуудын түрэмгийлэгч гэж хэлээд байгаа орны нутаг дэвсгэрт нуугдсан тоог нэмэх хэрэгтэй юм. Ер нь бол дайн тулаанаар татлагын төлөвлөгөө биелэгдэхгүй байх магадлал 10 хувь гэж үздэг жамтай.
Байлдааны бус хохирол 17 993 гэж Матиос хэлсний хувьд шинжээч энэ тоог их гэхдээ түүнд итгэв. Учир нь Украины армид сэтгэл зүйн доройтол их байгааг тэр тоо хэлнэ. Ер нь бол байлдааны бус хохирол гэж бичих нь эрх баригчдад ашигтай. Дайны хохирол гэхээр ар гэрт нь нөхвөр төлөхөөс эхлээд тэдэнд хэл хүргэхэд хэцүү байдаг.
М.Цогт
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд43 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр40 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав