Нийгэм
Л.Хулан: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө авах бол 1900-1063 руу залгаарай
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин, сэтгэл зүйн хямрал , хооллолт, батга гээд олон чиглэлээр ажлын цагаар, энгийн утасны тарифаар мэдээлэл өгдөг” Өсвөр үе залууст ээлтэй клиник” бий. Тус клиник “оюутны хотхон”-нд байрладаг нь оюутан залуучуудад илүү ойр, хүртээмжтэй байдаг гэдгийг онцолмоор байна.
Бид энэ удаад “Өсвөр үе залууст ээлтэй клиник” хариуцсан их эмч Л.Хулантай өсвөр наснынхан болон залуучууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гарсан үед, ямар утас руу залгаж, зөвлөгөө авч болох талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Сайн. Сайн байна уу? Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Лхагвагийн Хулан гэдэг. Хүүхдийн их эмч мэргэжилтэй.Сүүлийн 7 жил Өсвөр үеийн их эмчээр ажиллаж байна.
Одоогоор БЗД-ийн эрүүл мэндийн төвийн Өсвөр үе залууст ээлтэй клиникийг хариуцан ажиллаж байна.
-Танай клиникийн үйл ажиллагааны онцлог, өсвөр үеийн залуучуудад мэдээллийг ямар ямар мэдээллийн хэрэгслээр хүргэж байна вэ?
Манай клиник нь анх 2014 онд НҮБХАС-ын санхүүжилтээр байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагааны хувьд өсвөр үе залуучуудид нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал,бэлгийн замын халдвар өвчний оношлогоо,зөвлөгөө, хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэхээс гадна телевиз, Гэр бүлийн радио FM 104.5-д нэвтрүүлэг, ярилцлага, мөн “БЗД Өсвөр үе залууст ээлтэй клиник” фэйсбүүк пэйж хуудсаар, мессенжерээр, хуучин 70150063 утсаар зөвлөгөө мэдээллийг хүргэж ажиллаж байна. Харин 2019 оны 01 сараас хойш зөвлөгөө өгөх тусгай /1900-1063/ дугаартай болсон.19001063 тусгай дугаар нь энгийн утасны тарифаар ажлын цагаар зөвлөгөө өгч ажиллаж байна.
– Монгол улсын аль ч аймаг, сум, дүүргээс холбогдож 1900–1063 утаснаас зөвлөгөө авах боломжтой юу?
Гадаад дотоод,хөдөө орон нутаг хаанаас ч байсан зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.Үүнээс гадна тусгай дугаарын хувьд хүүхэд, өсвөр үе залуучуудид зориулж энгийн утасны тафираар үйлчилгээ үзүүлдэг.
– Өсвөр үеийнхэн болон залуучууд 1900-1063 утаснаас ямар үед зөвлөгөө авч болох вэ?
Өсвөр насныханд болон оюутан залуучуудид нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчний талаар ярилцахыг хүсэж байгаа ч ярьж чадахгүй байгаа, айдас түгшүүр, хэн нэгэнтэй зөрчилтэй харилцаатай, сэтгэл зүйн хямрал гэх мэт тулгамдсан асуудалтай байгаа бол 1900-1063 утас руу залгаад зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
– Тодруулбал, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар, сэтгэл зүйн асуудлаар ямар зөвлөгөө өгдөг вэ?
Бид өсвөр насны хүүхдийн бие сэтгэхүй, насны онцлогт тохирсон нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдвараас сэргийлэх талаар ,үе тэнгийн дарамт шахалт, үерхэл нөхөрлөлийн харилцаанд нь тохирсон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг аль болох үнэ төлбөргүй , харьяалал харгалзахгүй , нууцыг чанд хадгалсан, тав тухтай орчинд тусламж, хүргэж үйлчилдэг.
– Утсаар хэн илүү их мэдээлэл авч байгаа вэ?
Эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлаар өсвөр насныхан, оюутан залуучууд, мөн эцэг эхчүүд холбогддог. Өсвөр насны хүүхдүүдээр жишээ авахад охид, хөвгүүдэд үерхэл, нөхөрлөлийн асуудал, бэлгийн бойжилтын өөрчлөлтэй холбоотой хөх ургах, сарын тэмдгийн хямрал , батгашил, бэлгийн замын халвдарт өвчний талаар аав ээж, найз нөхөдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй үедээ утсаар хандаж зөвлөгөө мэдээлэл авч байдаг.
-Эцэг эхчүүд болон өсвөр үеийнхэнд хандаж зөвлөгөө өгнө үү ?
Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав зарцуулж, ярилцаж байгаасай, нас насных нь хэрэгцээг нь ойлгож мэдэрч, насны онцлогт тохирсон байдлаар дотны зөвлөгч нь байж, хүүхэдтэй зөв боловсон харьцаж, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсэж байна. Өсвөр насны охид, хөвгүүд ч гэсэн аав, ээжтэйгээ нээлттэй, илэн далангүй харилцаж байж, хамтын хүчээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байгаа шүү.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.