Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Х.Бадамсүрэн: Эрдэнэтийн овоо ойр орчмийн нөөцийг 60 жил ашиглах боломжтой

Нийтэлсэн

-

Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийнхэн 41 насны төрсөн өдөртөө “тэвэр дүүрэн” бүтээн байгуулалт, ололт дэвшлээр бэлэг барилаа. Тэртээ 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орж, анхны зэс молибдены баяжмалаа экспортод гаргаж байв. Тэгвэл 41 дэх жилийнхээ босгон дээр  манлай үйлдвэрийн уурхайчид их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүлж, техник технологийн өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг амжилттай амжуулжээ.

Өөрөөр хэлбэл, тус хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцөлийг сайжрулахад “эргэлт” хийсэн  нэгэн оныг хамтдаа бүтээлээ.

Үр дүнтэй, оновчтой хөрөнгө оруулалтын хүрээнд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Авто тээврийн цех зэрэг үндсэн болон бусад үйлдвэрлэлийн цех нэгжид техник технологийн шинэчлэл хийж, ашиглалтад хүлээн авав. Уулын тээврийн шинэ техникүүдийг  хүлээн авах үйл ажиллагаа Ил уурхайн 1,280 дугаар түвшинд болсон бол технологийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг Баяжуулах үйлдвэрийн төв корпуст өлгийдлөө.

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ

Өнгөрсөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уурхайчид өөрсдийн өндөр мэдлэг чадвар, арвин арга туршлага, нарийн зохион байгуулалтын давуу хүчээр бүтээж чадсаныг эл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэмдэглэсэн. Тэрээр “Улиран одох гэж буй 2019 он уурхайчид та бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн жил боллоо. Энэ онд бид техник технологио боловсронгуй болгох замаар уурхайчид, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажлыг төлөвлөж, гүйцэтгэлээ.

Өнөөдөр бид энэ ажлаа дүгнэж, албан ёсоор хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бид энэ онд 420 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шинэчлэл хийлээ. Үүний 20 сая орчим долларыг геологийн хайгуулын бүхий л цогц ажилд зориуллаа. Үр дүнд нь Эрдэнэтийн овоо, ойр орчим дох нөөцийг цаашид 60 жил ажиллах боломжтой гэдгийг тогтоосон. Мөн хоёр хоногийн өмнө манай  Геологи хайгуулын ангийг Геологи хайгуулын экспедиц болгон цар хүрээ, статусыг өргөжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь бидний энэ ажлын үр дүн гэдгийг нийт уурхайчдадаа баяртайгаар дуулгая.

Бид техникийн болоод технологийн бодлоготой ажиллаж байгаа. Эдгээр шинэчлэл, бүтээн байгуулалтаа энэхүү бодлогын хүрээнд хийж буйг онцлоё. Ингээд бүтээн байгуулалтын ажилд баг болон гар сэтгэл нийлж, ур дүй,  ухаан чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан уурхайчид, инженер техникийн ажилтнууд, энд оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн үргэлжлүүлэн хэллээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн алсын хараатай,  ажлын байрны орчин нөхцөлийг илүү боловсронгуй түвшинд хүргэсэн шинэчлэл хийж чадсаныг мэргэжилтнүүд энэ үеэр үнэлэв.

Эрдэнэтийн үйлдвэрийн баяжуулагчид Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаарбутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилуулжээ. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу тал молибдены нөөц шугамд шингэжээ.

Харин МР-800 бутлуур нь Финляндулсын  METSO фирмийн нэрийн бүтээгдэхүүн.  Нэг цагт 650 тоннхүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй.Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ.

Баяжуулах үйлдвэрт хийгдсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрэм шинэчлэл. Украйн улсын НКМЗ үйлдвэрийн  МШЦ 5.5*6.5 маркийн шинэ тээрэм нь 140 метр.кубын багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.

Уулынхан харин 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийж, уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн ЭКГ-12К маркийн экскаватор хоёрширхэг, Зам овоолгын хэсэгт Катерпиллер 16М маркийн шинэ загварын автогрейдер, Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватораар хүч сэлбээд байна. Ил уурхайнхны ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр уурхайн мөргөцөгт дүнхийх 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12 экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх аж.

Хөрөнгө оруулалтын жилийн бүтээн байгуулалт Засвар механикийн заводад Усаар зүсэгч машин хүлээн авснаар үргэлжилжээ. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай Waterjet-2161 маркийн суурь машиныг Монголд анх удаа ашиглаж буй бөгөөд нь резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэрэг бүхий л төрлийн хуудсан материалыг ус болон абразив ширхэгт холимгийн тусламжтайгаар  зүсэх зориулалттай  орчин үеийн ухаалаг суурь машин юм. Энэхүү суурь машиныг ашигласнаар  гадаргуугийн боловсруулалтын цэвэршилт сайжирч, зарим технологийн ажилбар дамжихгүй,  хэрэглэгчдэд шууд хүрэх боломжтой. Цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй,  утаа униаргүй,  дуу чимээ багатай зэрэг үзүүлэлт нь  ажилчдын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэгээр нөлөөлнө.

Энэ жилд Эрдэнэт үйлдвэрийнхэн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд 4М далан, холбох суваг шинээр барьсан нь Эрдэнэт үйлдвэрийнтүүхэнд анхны том хэмжээний холбох суваг  болсон гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хаягдлын санд өвлийн хаялтын 4М далан, холбох сувгийн хамт  барьж байгуулах ажлыг  Баяжуулах үйлдвэр,Үйлдвэрлэлийн хэлтэс, Техникийн хэлтэс, Авто тээврийн цех, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс, Инженерийн зураг төслийн төв, Геологи хайгуулын анги, Барилга, байгууламж хяналт, төлөвлөлтийн хэлтэс зэрэг цех,нэгжээс  бүрдсэн ажлын хэсэг 140 хоногт гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ. Төслийн хүрээнд Хаягдлын сангийн өвлийн хаялтын хэсэгт 1,648 метр урт, 6 метр өндөр 4М даланг 129,500 метр.куб уулын цул, 107 500 метр.куб элсээр барьж байгуулсан бол холбох сувгийг барихад нийт 240,564 метр.куб уулын цул тээвэрлэх ажил гүйцэтгэсэн байна. Эргэлтийн усны холбох суваг нь 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй.4М далан, холбох сувгийн цогц бүтээн байгуулалт нь Хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасган, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болжээ. 

Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт Telsmidthфирмийн SBSмаркийн цагт 130 тонн хүдэр бутлах хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулж,  Хам баяжуулалтын 1-р ээлжийн 205 дугаар хөвүүлэн баяжуулах машины эд ангийг шинэчилжээ. Шүүн хатаах хэсэгт молибдены даралтат шүүлтүүр  угсарч суурилуулсан нь  ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулж, үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай  ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тоннын даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа. Засвар механикийн заводын Механик цехэд металл боловсруулах СNС тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг ашиглалтад оруулав.

Мөн Ган бөөрөнцөгийн цехэд индукцийн зуух бүхий хос цувих шугамын технологи нэвтрүүлж байна.  Энэхүү технологи нэвтэрснээр ган бөөрөнцөгийн чанар сайжирч, хувийн зарцуулалт багасахын зэрэгцээ ажлын байрны нөхцөл эрс дээшилж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах олон эерэг үзүүлэлтийг өгнө.

Дулааны Цахилгаан Станцын 3 дугаар зуухны их засвар хийгдэж, 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий  ихзасварын ажлыг Улаанбаатар хотын “Мон Илч” компани 160 хоногт багтаан гүйцэтгэлээ.3 дугаар зууханд их засвар хийснээр үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, өвөл зуны горимд ДЦС тогтвортой, найдвартай ажиллах боломжийг нэмэгдүүлжээ.

Үйлдвэрлэлд хийгдсэн эдгээр бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх тодорхойлохдоо  “ Энэ бүх шинэчлэлийн ажлын үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмжээ өсгөнө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх нэг арга байгаа. Тэгэхээр шинэчлэлийн үр дүнд  боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна гэсэн үг.

Нөгөө талаар, техникийн болон технологийн үзүүлэлтүүд сайжирна. Хамгийн гол өгөөж гэвэл, тоног төхөөрөмжийн хувийн зардал багасч, нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг буурна. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж,тэр хэрээр  ажиллагсдын бодит орлого нэмэгдэнэ. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд дээрх үр өгөөжөө тун удахгүй өгч эхэлнэ.

Нэг тодорхой жишээ хэлэхэд, 4 дүгээр сард манай уурхайчид өөрсдийн хүчээр угсарч ашиглалтад оруулсан ЭКГ-12К экскаватор өнөөг хүртэл 7 сарын хугацаанд ажиллахдаа 755 сая төгрөгийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт өгсөн. Мөн бүтээмж 20 гаруй хувиар өссөн. Зөвхөн нэг техникийн үзүүлж буй үр ашгийг харахад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн шинэчлэл, техник тоног төхөөрөмж бүхэн үр ашгаа өгнө гэдгийг баттай хэлье” гэж онцолсон.

Бүтээн байгуулалт нүргэлж, хөдөлмөр оргилсон энэ өдрийг уурхайчидтай хамт Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын орлогч дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү, хамтран ажиллагч “Flsmidth” ХХК-ийн Ази номхон далайн бүсийг хариуцсан Ерөнхийлөгч Денис Фринч, “ИЗ-Картекс”компанийн төлөөлөгч Г.М.Елякин нарын хүндэт зочид, үйлдвэрийн удирдлагын баг, албаны хүмүүс хамт угтлаа.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  “Хөрөнгө оруулалт-2019” жилийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалт, техник технологийн ажлаа албан ёсоор ашиглалтад хүлээн авч, үйлдвэрийн хөгжлийн нэгэн шинэ хуудсаа эргүүлэв.

 

Эх сурвалж: erdenettoday.mn

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим