Бусад
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн хүндэтгэлийн концертыг нээж үг хэллээ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрбээр,
Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийнхээ омог бардам гайхамшигт их түүхээрээ бахархаж, үндэсний их баяраа ёслол төгөлдөр, өрнүүн дэлгэр тэмдэглэж байна.
Эдгээр түүхэн ой нь монгол хүн утга учиртай амьдарч, Монгол Улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзлийг бидэнд уламжлуулж, өнгөрсөн түүхээсээ суралцах, сургамж авах, өнөөдрөө нүүр бардам цогцлоон бүтээх, ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх боломжийг олгож байгааг онцлон тэмдэглэе.
1911 оны цагаагчин гахай жилийн өвөл үндэсний эрх чөлөөний хувьсгалаа ялалтад хүргэж, туурга тусгаар, эрх чөлөөт Монгол Улсаа сэргээн мандуулж байсан улаан залаат хөх монголчуудын үр сад, хойч үе бид энэ жилийн шарагчин гахай жилд сүүлийн 27 жилийн туршид даган мөрдөж ирсэн Үндсэн хуулиа нийгмийн зөвшилцлийн өргөн хэлэлцүүлгийн үр дүнд өөрчлөн сайжруулах их үйлсийг эхлүүлж, өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа цэгнэн дэнсэлж, туулсан зам мөрөө эргэн харж, ирээдүйн чиг баримжаагаа улам тодотгож байна.
Манай ард иргэд, баялаг бүтээгчид, цуцашгүй хөдөлмөрч малчдын хичээл зүтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсч, эдийн засаг сэргэн, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг цар далайцтай, томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.
Өнөөдөр орон даяар эхэлж байгаа монгол түмний их баяр цэнгэл-үндэсний баяр наадам нь манай ард түмний бүтээлч санаачлага, зориг эрмэлзлийг дээд зэргээр хөгжөөн оргилуулж, үндэсний эв нэгдлийн бат гагнаас болдгоороо онцлогтой.
Наран ургах зүгийн Соёлз уулаас наран жаргах Алтай таван богд хүртэл, умард зүгийн Монгол шарын даваанаас өмнийн говийн Орвог гашууны бор толгой хүртэл цэлгэр уудам нутгаа эзэгнэнхэн суугаа эрх чөлөөт монгол түмэндээ, гадаадын олон оронд ажиллаж, сурч, аж төрөн суугаа монгол иргэддээ, энэ дэлхийн өргөн уудам орон зайд тархан суурьшсан элэг нэгт монгол угсаатнууддаа Монгол наадмын цогтой халуун мэндийг хүргэе.
Хүннү Сүннү, Их Монгол Улс, Ардын хувьсгалынхаа домогт түүх шастирыг эргэн дурсаж, Түмэн олноороо түвшин сайхан наадацгаая.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг нээснийг мэдэгдье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ