Эдийн засаг
Нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын дундаж цалинг 220 мянгаар нэмнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргажээ.
Төрийн албан хаагчдын дундаж цалин 900 мянган төгрөг байгаа бөгөөд 2014 оноос хойш цалин нэмээгүй юм. Иймд Засгийн газар сүүлийн 3 жилийн инфляцийн дундаж өсөлтийг 8 хувиар тооцож, жил тутам 72 мянган төгрөгөөр нэмлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 1 сая 70 мянган төгрөг болж байна.
Улсын хэмжээнд 200 мянган төрийн албан хаагч, 300 мянган иргэн тэтгэвэр авдаг. Цалин нэмэгдэхэд үнэ өсдөг гэх шүүмжлэл байдаг. Өмнөх жилүүдэд цалин тэтгэврийг эдийн засгийн тооцоо судалгаагүй огцом 20-30 хувиар нэмж байсан учир өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг байв. Харин энэ удаа цалин, тэтгэврийг инфляцийн дундаж өсөлттэй уялдуулан нэмсэн учир үнэ өсөх эдийн засгийн үндэсгүй хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тайлбарлав.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.