Нийгэм
Япон улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИСургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдснаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэл дээр энд, япон хэл дээр энд дарж танилцана уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл
- Department of Nursing
- Department of Physical Therapy
- Department of Occupational Therapy
- Department of Speech and Hearing Sciences
- Department of Orthoptics and Visual Sciences
- Department of Radiological Sciences
- Department of Pharmaceutical Sciences
- Department of Medical Technology and Sciences
- Department of Social Services and Healthcare Management
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
Өргөдөл гаргагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-аас – 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 15:00-17:00 хооронд анкет, баримт бичгийг хүлээн авах болно. Японы тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.
I шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль 2018 оны 12 сарын 17-ны дотор ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна.
II шатны шалгаруулалт: Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульярилцлагыг 2018 оны 12 дугаар сарын 20-25-ны өдөр зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.
Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг БСШУСЯ-нд 2018 оны 12 дугаар сарын 26-ны дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэн визанд 2019 оны 1 дүгээр сарын 4-нд орно.
Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 15.00-17.00 цагт БСШУСЯ-ны 51-267131 утсаар лавлана уу.
ЖИЧ: Цахим холбоосоор өгсөн материалтай сайтаар танилцаж, шаардлагын дагуу бүрдүүлж өгнө үү. Бүрдүүлт дутуу материал хүлээн авахгуй болохыг мэдэгдэж байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.