Бусад
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд мэдээлэл хийнэ

Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги гадна талбайд
10:00 цагт өлсгөлөн зарлаж буй эмэгтэйчүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
ЭМЯ-нд
11:00 цагт коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийнэ.
Гадаад харилцааны яам, “Мутрын түшээ” өргөө /1 давхарт/
11:00 цагт АНУ болон Монгол Улс хоорондын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээнд Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески нар гарын үсэг зурна.
Хэвлэлийн хүрээлэнд
12:30 цагт Тендерийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт болон COVID-19 халдварын үед үндэсний үйлдвэрийг дэмжих боломж, шаардлага хэрэгцээний талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт Ардчилал шинэчлэлийн намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Орон сууцны ипотекийн 8%-ийн зээлдэгч гэнэт нас барсны улмаас илэрсэн банк, даатгалын компанийн санхүүгийн хуйвалдаан, нийт 96 мянган зээлдэгчийн эрх ашгийг хөндсөн асуудлаар БЗД-ийн Хурлын төлөөлөгч Г.Хонгор мэдээлэл хийнэ.
“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд
11:40 цагт “Тээвэрчдийн холбоо”, “Их говь” тээвэрчдийн холбоо, “Сүлд” тээвэрчдийн гэргий нарын холбоо хамтран тээвэрчдэд тулгамдаад байгаа цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
МҮХАҮТ-д
12:00 цагт Бизнес итгэлийн индексийн судалгааны дүнг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
Төрийн ордны А танхимд
13:30 цагт УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулан мөн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр19 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно