Бусад
Хүний амь эрсдэх вий…

Зөв амьдрах ухаан” гээд дориун нэртэй энэ байгууллага сүүлийн үед “нөгөө” утгаараа нэрд гарч байна гэхэд хилсдэхгүй. Ийн хэлэхийн учир нь тус байгууллагын тэргүүн Г.Загдаа гэгчийн авир араншин, хууль бус үйлдлийн талаар иргэд удаа дараа ярьсаар байгаа юм.
Харин хууль хүчний байгууллага чухам яагаад, юу хүлээгээд өнөөдрийг болтол энэ асуудлыг авч үзэхгүй, иргэд олон нийтэд бодитой, үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаа нь өөрөө асуудал болоод байна.
Өнөөдөр “Хохирогчдын холбоо” төрийн бус байгууллагаас хийсэн мэдээллийн үеэр олон ноцтой асуудлууд дурдагдлаа. Тэнд 40 гаруй хүүхэд байдаг бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь юу ч биш. Харин ч бүр бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтайг онцлов.
Эх үр, эцэг хүүхдүүдийг салгасан тохиолдлууд ч байгаа аж.
Хуулийн байгууллага тухайн хүнийг эх, эцэг байх эрхийг нь хасаагүй байхад Г.Загдаа гэж эрхэм яагаад ийнхүү хуулийн дээгүүр “жаална” вэ. Түүнд ийм боломж олгож байгаа хууль хүчний байгууллагууд яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ.
Иргэн Ж.Сандагдорж “Намайг зодож байгааг харсан мөрдөн байцаагч хүртэл яаж ч чадаагүй.” гэж хэлсэн. Яагаад яаж ч чадаагүй юм бэ. Уг нь эл үйлдлийг таслан зогсоох ёстой биз дээ. Гэтэл түүний хэлснээр яаж ч чадаагүй” гэдэг нь Монголын мөрдөн байцаах ажиллагааны хэвийн үзэгдэл” гэх дүр зургийг эндээс харж болох ч юм шиг…
Таны миний хүүхэд шиг, дүү шиг, эгч шиг чинь нэгэн монгол ээж гурван хүнд хүчирхийлүүлчхэж. Үртэй хүний гол тасардаггүй гэхчээр хүүхдээ бодож дуугүй явсаар өнөөдөр тэсвэр тэвчээр нь алдарч гэж бүсгүйн ярианаас харагдаж байна.
Зөв амьдрах ухаан” ТББ-д Д.Халиунаа шиг олон эмэгтэйчүүд, Ж.Сандагдорж шиг олон аавууд байгаа” гэхээс сэтгэл өвдөж байна. Өнөөдөр зориг, зүрх гаргаж “Миний амь нас хохирвол Загдаа ахтай холбоотой” гэж захиас захиж байгаа нь эцсийн үгээ хэлж байгаа юм шиг олон түмэний ой тойнд бууж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “ХҮН БҮР АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ” гэж заасан байдаг. Бас бусдыг гүтгэхгүй, доромжлохгүй, дарамтлахгүй байх тухай хүний эрх чөлөөний тухай заасан байдаг.
Иргэн хүн амьд явах эрхээсээ татгалзах, өөр сонголтгүй болох, амьд биш байх байдал руу түлхэх зэрэгт ямар ч эрх мэдэлтэн шууд болон шууд бусаар нөлөөлөх ёсгүй…
Өнөөдрийн энэ хохирогчид гэж байгаа хүмүүсийн яриа “хүний амь нас эрсдэхээс урьтаж цагдаа, хууль шүүх, прокурор, хүчний байгууллагууд тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байгааг сануулж, сэрэмжлүүллээ. Нийгмээрээ зөв буруу гэж талцаж байна. Харин хууль хүчний байгууллагынхан юу хийгээд байна вэ…

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ