Бусад
Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнийг төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр АТГ, ТЕГ-т хандаж шалгуулна

АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэд “залуучуудыг үзэл бодлоор нь биш мөнгөөр уралдуулахаа болих”, 100 саяа тушаасан гишүүдийнхээ нэрсийг ил болгохыг шаардсан шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сонгуульд нэр дэвшигчдийг үзэл бодлоор нь уралдуулах ёстой, гэтэл С.Эрдэнэ дарга мөнгөөр нь уралдуулж байна. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Гэтэл манай аймагт 398 буюу 400 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хүчээр хийлгэсэн. 100 хүний 100 сая төгрөг гээд нийт 10 тэрбум төгрөгөөр нам сонгуулийн санхүү бүрдлээ гэж бодтол дахиад сонгуулийн зардал гэж гаргаж ирж байгаа юм. Дунд шатанд ахин мөнгө авна гэж гэрээ нууц байгуулсан. Гэрээ байгуулахгүй бол дэвшүүлэхгүй гэсэн. Нийт 400 саяын 300-г нь тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн “хохичино” гэж байгаа юм.
60 тэрбумын схемийн хоёрдугаар хувилбарыг С.Эрдэнэ дарга хэрэгжүүлж байна. Сонгуулийн тухай хууль,Үндсэн хуульд сонгууль зарлагдсанаас хойш хандивын дансаа нээж хуулийн дагуу хандиваа цуглаалж,сонгуулийн дараа аудитад тайлагнадаг. Гэтэл манай С.Эрдэнэ дарга нууц гэрээг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа юм шиг хүч түрэн байгуулсан. ҮБХ-ын 100 гишүүнээс 51 хүн нь С.Эрдэнэ даргын ойр дотны хамаарал бүхий хамаатан садан байдаг. Хурал болгоноор 51 хүн хүч түрээд, хурал дуусахад баахан мөнгөний схем баталдаг.
Нам дээр нэг 2-3 тэрбум төгрөг цуглардаг боловч ҮБХ-ийн гишүүд юунд зарцуулж байгааг нь мэдээллэдэггүй. Үүнийг мэдээл гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Манай намын байр болох “Шонхор” тауэр С.Эрдэнэ даргын нэр дээр байдаг. Гэтэл бүх урсгал зардлыг намынхан гаргадаг. Намын байр өнгө ороод байдаг, нам өнгө ордоггүй ээ. Тэр дунд шатны дарга нарыг шууд томилдог болсон. Энэ нь намын дотор хагарал бий болгож байна. Үгээ хэлэх гэхээр хөөнө, тууна гэж загнадаг. Намайг шүүмжиллээ гээд сануулга өгсөн. Би 40 гаруй гишүүнтэй цуг ороод “Мөнгөний уралдаанаа зогсоо” гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл хүргэн хүү нь “Манай хадам аав руу битгий дайраад бай” гэж хэл амаар доромжилсон. АН өнөөдөр гэр бүлийн нам болчхож. Намын дарга өөрийн хамаатан саднаа нэр дэвшүүлэх гэж байна. Тиймээс би гурван шаардлага тавьж байна. Ажлын гурав хоногийн дотор хариу өгч ҮБХ-ныхоо гишүүдийг зарлахгүй бол АТГ, ТЕГ, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаагийн байгууллагад хандана” хэмээв.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ