Бусад
21-р зууны мөнгөний уурхай цахим ертөнц

Хүн төрөлхтний амьдарч буй өнөө үе бол техник, технологи, интернетийн үндэс суурь болсон зуун. 21-р зуунд техник, технологи хөгжихийн хирээр хүмүүс өөрсдийн сонирхол, зугаа цэнгэл, хэрэгцээгээ хангахын тулд нэгэн шинэ зүйлийг гарган ирж, хөгжүүлсэн нь Esports буюу цахим спорт. Эхэн үедээ хүн бүр л дургүйцэж, хор хөнөөл мэтээр хардаг байсан энэхүү спорт өдгөө технологийн ачаар бүтээгдсэн нэгэн том нээлт болоод байна.
Хүн бүр л мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг шиг Esports гэдэг зүйлийг ойлгодоггүй эсвэл ойлгохыг хүсдэггүй хүмүүс одоо ч бий. Шинэ зууны шинэ иргэд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, асар хурдацтай хөгжиж буй энэ зууны мэдээллээс хоцрохгүй байх хэрэгтэй. Дэлхий даяараа Esports гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрч, энэхүү төрөл зүйлийн маань зах зээл, ивээн тэтгэгчид өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.
2018 онд 776.4 сая ам.долларын зах зээлтэй байсан цахим спорт 2020 онд 1.1 тэрбум ам.доллар, 2023 он гэхэд 1.55 тэрбум ам.долларын зах зээлтэй болох төлөвтэй байна. Үүнийг ч мэдэрсэн маш олон компаниуд, бизнесменүүд энэ салбарт өөрсдийн гэсэн баг, тамирчидтай болж байна.
Та бүхний сайн мэдэх сагсан бөмбөгийн амьд домог, бизнесмен Майкл Жордан Team Liquid багийг эзэмшдэг aXiomatic Gaming компанид 26 сая ам.долларын, АНУ-ын реппер Drake 100 Thieves хэмээх Call of Duty болон League of Legends зэрэг тоглоомуудад цахим спортын багуудтай байгууллагад нууцлагдсан дүнгээр, сагсан бөмбөгийн од тоглогчид болох Стефен Көрри болон Андре Игоудала нар TSM хэмээх League of Legends болон Fortnite зэрэг тоглоомууд, багуудтай компанид 37 сая ам.долларын, NBA-ийн хоёр удаагийн аварга Кевин Дюрант Vision Esports хэмээх цахим спортын хөрөнгө оруулалт, менежментийн байгууллагад 38 сая ам.долларын тус тус хөрөнгө оруулалт хийжээ. Тэднээс гадна DJ Стив Аоки, жүжигчин Астон Катчер, бизнесмен Марк Кубан, дуучин The Weeknd, жүжигчин Уилл Смит, Мэжик Жонсон, Жереми Лин, дуучин Женнифер Лопезийн нөхөр Алекс Родригес гээд бүхий л боломжтой, нэр нөлөө бүхий хүмүүс цахим спортын салбарыг хөгжих боломжтой, дараагийн нэг том мөнгөний зах зээл гэж “дүгнэж” байна.
Энэ салбар 2020 онд 636.9 сая ам.долларыг ивээн тэтгэгчдээс, 185.4 сая ам.долларыг телевиз, медиа хэрэгслүүдийн эрхээс, 121.7 сая ам.долларыг бараа бүтээгдэхүүн, тасалбараас олох аж.
Харин үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувьд зах зээлээ дагаад мөн хурдацтайгаар нэмэгдэж байгаа. 2018 онд л 395 сая байсан бол 2020 онд 495 сая, 2023 онд 646 сая үзэгч, хөгжөөн дэмжигчидтэй болох судалгаа гарчээ. Энэхүү үзүүлэлтээрээ гольф, америк хөлбөмбөг, бэйсбол зэрэг өн удаан үргэлжилж буй уламжлалт спортуудыг ардаа хаяна гэсэн үг. Энэ бол 2000 оноос хойш хурдацтай хөгжиж буй залуу спортын хувьд гайхалтай амжилт.
АНУ-ын 170 гаруй коллеж, их сургуулиуд сургалтын хөтөлбөртөө esports –ийн төрлийг нэмж, 16 сая гаруй ам.долларын тэтгэлэг олгодог аж. Үүгээр ч зогсохгүй Вашингтон болон бусад 17 муж нь албан ёсны цахим спортын багтай болох гэнэ. Цахим спортын мэргэжлийн баг болгон дотроо эмч, тогооч, сэтгэл зүйч гэх зэрэг дасгалжуулагчаас гадна арын албаны олон ажилчидтай байх шаардлагатай болжээ.
БАГ ТАМИРЧИД
Мэргэжлийн бус тоглогчдын хувьд 2014 онд дэлхий даяар нийт 1.815 тэрбум тоглогч байсан бол 2020 онд 2.6 тэрбум, 2021 онд 2.725 тэрбум идэвхитэй хэрэглэгчидтэй болно гэж statista.com мэдээлжээ. Энэхүү судалгаанд утас, таблет, суурин компьютер, видео тоглоомын консол гэх зэрэг бүхий л төхөөрөмжүүдээс хандаж буй хандалтыг оролцуулсан аж. Мөн сүүлийн үед нилээд алдартай болоод PUBG буюу PlayerUnknown’s Battlegrounds тоглоомыг өдөрт дэлхий даяар нийт 87 сая хүн, League of Legend тоглоомыг 67 сая хүн тоглодог гэсэн судалгааг гаргажээ.
Цахим тоглоомын томоохон платформ болох Steam дээр өдөрт 14 мянга гаруй тоглоом тоглогддог .
Харин дэлхий дээр мэргэжлийн, өндөр цалин авдаг 500 гаруй тамирчид байна. Мэргэжлийн тамирчдын тоог яг баттай гаргахад хэцүү аж. Үүний оронд авдаг цалингаар нь тодорхойлдог байна. Учир нь мэргэжлийн түвшнийх ч цалингүй тоглодог тамирчид олноор байдаг ажээ.
- Дундаж мэргэжлийн тамирчид сарын 1000-5000 ам.доллар
- Телевизийн тайлбарлагч, хөтлөгч нар нэг тоглолтын 700-1000 ам.доллар
- Дасгалжуулагчид жилийн 69,000-83,750 ам.доллар,
- Цахим спортын сэтгүүлчид жилийн 32 мянган ам.доллар
- Маркетингийн ажилчид жилийн 90 мянган ам.доллар
- Зохицуулагчид цагийн 21 ам.доллар
- Сошиал медиа, хэвлэл мэдээллийн ажилчин жилийн 25 мянган ам.доллар
- Тэмцээн,өдөрлөг зохион байгуулагч жилийн 20000-40000 ам.доллар тус тус олдог тухай info.jkcp.com сайт мэдээлжээ.
Харин хамгийн их ашиг орлого олсон цахим спортын тамирчдыг Dota 2-ийн тамирчин N0tail 6.89 сая ам.доллар олсноороо тэргүүлдэг бол түүний араас OG багийн нөхөд нь болох JerAx, ana, Ceb, Topson нар 6.4-5.4 сая ам.доллар олсноороо бичигдэж байна.
ШАГНАЛЫН САН
Цахим спортын тэмцээн уралдаануудын шагналын сан жилээс жилд зогсолтгүй өсч байгаа.
- Dota 2 – 219 сая.ам доллар
- Counter Strike: Global Offensive – 87.1 сая ам.доллар
- Fortnite – 84.4 сая ам.доллар
- League of Legends – 73 сая ам.доллар
- Starcraft – 32.1 сая ам.доллар
Дээрх тооцоог www.hollywoodreporter.com сайт өнгөрөгч 2019 онд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдийн шагналын санг үндэслэн гаргажээ.
Сонирхуулахад, Dota 2 тоглоомын 2015 оны TI 5 тэмцээний шагналын сан тус жилдээ сагсан бөмбөгийн NBA-ийн шигшээ тоглолт, Крикетийн ДАШТ, Хоккейн Стэнли цом, гольфийн Мастерсийн тэмцээн зэрэг дэлхийн томоохон уламжлалт спортуудын шагналын сангаас өндөр байжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ