Бусад
Худаг гаргагч “ХУЛАН”

Зуны дунд сар талдаа оржээ. Ойрд бороо ороогүй болоод ч тэр үү говьд халуун гэдэг учиргүй. Хангайхны хувьд бол ч “Ёстой л нохой гаслам халуун гэдэг нь энэ байх, хүн байтугай амьтай голтой амьтан ч тэсэхийн аргагүй газар юм” гэх биз. Харин говийн хүн мал, амьтанд энэ бол амьдралын хэвийн нөхцөл. Жин үдийн наран зулай дээрээс цоонон төөнөхөд шөнийн сэрүүнд бээрэх аядсан гүрвэлүүд жадганан гүйлдэж чулуу, өвсөн дээр сууж толгойгоо гилжийлгэх нь чимээ чагнаж байна уу гэлтэй. Тэгснээ нүд ирмэхийн зуур гялсхийн нэгэн зүг одохыг хараа гүйцэтгэхийн аргагүй. Элсэнд дарагдах шахсан зулзаган цагны өчүүхэн навчинд аалз, хорхой, ялаа шумуул голдуу амьтад шавна. “Загийн уурт шар” гэгддэг шар цоохор зөгий дүнгэнэлдэх дуунаар өнөө амьтад тал тал тийшээ бутран алга болох авай.
Энэ бүхэн говийн хөх бялзуухайн сүрэгт огт хамаагүй юм шиг халууныг сөрөн ниссээр байх юм. Наран сөрөг битүү хөх униарын дундах загийн зүүн урд хэсэгхэн газар “Хулангийн булаг”-ийн ойролцоохь аараг толгой дээр өглөөнөөс хойш салхи сөрөн зогссон хоёр хулан гэнэт юмнаас үргэв үү гэлтэй хэсэг давхиснаа улмаар явдлаа зөөлрүүлж, хойно урдаа орж цэварсаар сая нэг юм усны захад ирэв. Цангасан амьтад ухаанаа ч алдах байхдаа гэж бодтол харин ч эсрэгхээр усанд хошуугаа дүрэв. Нэгнийгээ ус ууж байха нөгөө нь харуулын үүгэ гүйцэтгэн чихээхулмалзуулан орчныг хянана. Чихний сонор, хурц хараа, хөлийн хурдаар аюулаас мултардаг хулангийн сүрэгт элсэн говийн ээрэм талд тэр бүр аюул тулгараад байдаггүй гэнэ. Харин сүүлийн үед хулгайн анчид усан дээр отон агнах болсноор хулан эрс цөөрсөн байна. Хуланг зарим судлаач малын бэлчээр талхалдаг хэмээн ад үзэх. Үнэн хэрэгтээ бэлчээр талхлагч бус худаг гаргагч буянтай амьтан юм байна. Тодруулж хэлбэл, хулан сайр бүхий газрыг цавчсаар ус гаргадаг бөгөөд үүнийг говийнхон хулангийн цавчаал гэж нэрлэх аггаад тэрхүү цавчаалыг амьтад зусч хүн малгүй ундаалах аж.
Үргэлжлэл бий….

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ