Бусад
Ашиглахад хялбар ЦАГ ТӨЛӨВЛӨГЧ аппликейншүүд

Бусдаас илүү амжилттай яваа хүмүүсийн нууц нь сайтар төлөвлөсөн цаг төлөвлөлт байдаг. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүс хэзээ ч цагийг дэмий өнгөрүүлдэггүй. Тэд хийх ажлаа өдрөөр, долоо хоногоор эсвэл бүр сараар төлөвлөдөг. Тийм ч учраас цаг төлөвлөлтгүй хүмүүстэй харьцуулахад цагийг маш сайн хэмнэдэг. Иймээс та бүхэнд зориулж дараах төлөвлөгч аппликейшнүүдийг санал болгож байна. Эдгээр аппликейшн нь чухал ажлууд, бие даалт, шалгалтын өдөр зэргийг урьдаас төлөвлөж, бэлдэх хугацаагаа ч зөв хуваарилж сурахад тань туслах болно.
CHIPPER
Тайлбар: Энэ аппликейшн цагаа зөв зохицуулж, төлөвлөхийг хүсдэг оюутнуудад хамгийн сайн тохирно. Хичээлийн хуваариа аппликейшн рүүгээ оруулж, шалгалт болон бие даалт хураалгах өдрүүдээ сануулах боломжтой. Заримдаа бид хичээл хийх гээд суусан ч сайн төвлөрч чадахгүй, дэмий л цагаа үрэх тохиолдол байдаг шүү дээ. Ийм үед аппликейшний “Study” гэсэн хэсэг рүү орж, цаг тохируулах боломжтой. Ингэснээр нэг хичээлд хэдэн цаг зарцуулахаа шийдэж болох юм.
Төлөвлөсөн бүх ажлаа дуусган оноо цуглуулах боломжтой учраас тоглоом тоглож буй мэт сонирхолтой аргаар цагаа хэмнэх боломжтой юм. Нэг сумаар хоёр туулай!
Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
TODAIT
Тайлбар: Ямар нэг зүйл хийх гээд суусан ч анхаарал чинь сайн төвлөрдөггүй бол Todait хэмээх аппликейшнийг ашиглаарай.
Энэ нь бусад аппликейшнээс ирэх мэдэгдлийг хаадаг тул таныг зорилтот ажилдаа төвлөрөхөд тусална. Хийх ажлын жагсаалтаа оруулаад үр дүнгээ графикаар хараарай. Ингэснээр та өөрийн ажлын бүтээмж болон тэдгээр ажлыг хийхэд хэдэн цаг зарцуулсан мэдээллийг цэгцтэй байдлаар боломжтой.
Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
EGENDA
Тайлбар: Хэрвээ та аливаа зүйлийг хийхдээ өнгөөр ялгаж тэмдэглэх дуртай бол Egenda аппликейшнийг ашиглаарай. Энэ нь маш энгийн тохиргоотой бөгөөд хийх ажлын жагсаалт, уулзалтын тэмдэглэл зэргээ бичих боломжтой. Мэдээж тэдгээр ажлуудаа өдөр, цагаар нь сануулж болно.
Татах холбоос: iOS | Android (Free) /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
MY STUDY LIFE
Тайлбар: Нэрнээс нь харахад л оюутан сурагчдад зориулсан төлөвлөгч аппликейшн гэдэг нь харагдаж байна. Энэ нь дээр дурдсан Chipper аппликейшнтэй төстэй боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл оруулж болдгоороо онцлог. Өөрөөр хэлбэл та хичээлийн хуваариа оруулахаас гадна хичээл орох өрөөний дугаар, багшийн тухай мэдээллийг ч нэмж болно. Үүнээс гадна мөн л бие даалт, шалгалт, дадлагын талаарх хуваариа оруулж өдөр, цагийг нь тохируулах боломжтой.
Татах холбоос: iOS | Android (Free) /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
POWER PLANNER
Тайлбар: Эмх цэгцийг нэгдүгээрт тавьдаг хүмүүст Power Planner аппликейшн нэн тохиромжтой. Дээрх аппликейшнүүдийн адил хийх зүйлсийн жагсаалтаа төлөвлөж, өдөр цагаар нь тохируулах боломжтой. Мөн “Google Calendar”-тай хослуулан ашиглавал хэрэглэхэд илүү хялбар байдаг.
Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
EASY STUDY
Тайлбар: Та өдөрт хэдэн цагийг хичээл хийхэд зарцуулдаг вэ? Магадгүй шинэ хэл суралцаж байгаа бол хэчнээн цаг зарцуулж байгаагаа тооцож байсан уу? Үгүй бол одооноос цагийн зохион байгуулалтаа төлөвлөж, хуваарьт оруулаад үзээрэй.
Easy Study аппликейшн таны шилдэг туслах болж чадна. Өдөр бүр хийх ёстой хичээлийн чинь жагсаалтыг мэдэгдэж, нэг хичээл хийхдээ хэр их цаг зарцуулж буйг чинь графикаар харуулах болно.
Татах холбоос: iOS | Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
SCHOOL PLANNER
Тайлбар: Энэ аппликейшн нь “My Study Life” болон “Chipper” зэрэг аппликейшнүүдтэй төстэй боловч зарим нэг онцгой зүйл бий…
Та өөрийнхөө хичээлийн хуваарь, бие даалт хураалгах өдрөө төлөвлөж бөгөөд үүнийгээ найзуудтайгаа хуваалцах (share) боломжтой. Хөл хорио тогтоосон энэ үед маш сонирхолтой байх болно.
Татах холбоос: Android /Үйлдлийн систем дээр дарахад уг аппликейшнийг татах холбоос руу шууд үсрэх болно./
Эдгээр төлөвлөгч аппликейшнүүдийг ашигласнаар таны амьдралд ямар эерэг үр дүн гарсныг бидэнтэй хуваалцаарай.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ