Бусад
“Энэ жил Улаанбаатарт 52 км авто зам шинээр барина”

Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2020 онд авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг танилцуулж байна.
Улаанбаатарт 52.8 км авто зам шинээр барихаар төлөвлөсөн. Уулзварууд 17.5 км, гүүр 170 м, төмөр замын доогуурх дөрвөн нүхэн гарц шинээр хийхээс гадна 65 метр газарт нөхөөс хийнэ. Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан замыг 150 гаруй байршилд хийнэ.https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2684342798334451/
Хөнгөлөлтийн зээлээр гүйцэтгэсэн Яармаг, Сонсголонгийн гүүрний ажил дууссан. БЗД-ийн Туулын гүүрийг ашиглалтад оруулсан ба одоо Налайхын 20,9 км авто зам дээр суурь хучилтыг хийгээд өнгө хучилтын ажлыг хийх гэж байна. Энэхүү замаар хөдөлгөөнийг хязгаарлахгүй өргөтгөсөн учир эхний хоёр урсгалаа ашиглаж, нөгөөгөө засах байдлаар солбиж хөдөлгөөнийг хийхээр төлөвлөж байна. Энэ жил уг замын ажил бүрэн дуусна.
Сүүлийн хоёр жилийн усархаг борооны улмаас авто замууд их эвдэрсэн. Тиймээс энэ жил хийгдэх авто замын шинэчлэлтийг дурдвал;
- Баянбүрдийн тойрог
- ЭХЭМҮТ-ийн өгсөх, уруудах авто зам
- ТЭЦ-4-ийн зам
- Дүнжингаравын замыг нарны замтай холбосон нүхэн гарц
- Багануур чиглэлийн зам
- Дарь-Эхийн 3,3 км зам
- Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх 4 км зам
- Налайх-Чойр чиглэлийн 4,4 км зам
- Тахилтын авто замын нүхэн гарц гэх мэт авто замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл зам тавина гэлээ. Нийслэлийн иргэдийн 39,3 хувь нь дугуй унадаг гэсэн судалгаа байгаа учир түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулахын тулд дугуйн замыг шинээр барихаар болжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр10 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг10 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг15 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм15 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ