Бусад
Инээдээр зан аашийг тань сонжихуй

Найзуудтайгаа хамт элгээ хөштөл инээх ч сайхан шүү. Хүн бүр өвөрмөц дохио хөдөлгөөнтэй байдаг. Түүнтэй адил хүн бүрийн инээх маяг ч өөр өөр байдаг билээ. Сэтгэл зүйчид инээж буй байдал нь тухайн хүний зан аашийг илэрхийлдэг гэж үздэг.
Тэгвэл бид та бүхэндээ инээдний хамгийн өргөн дэлгэрсэн 10 төрлийг хүргэж байна. Та өөрийгөө, найз нөхдөө, гэр бүлийнхнээ хэрхэн инээдгийг бодож байгаад сонжиж үзээрэй.
ЧИГЧИЙ ХУРУУГАА УРУУЛАНДАА ХҮРГЭДЭГ БОЛ…
Та хүнтэй харьцах соёл, гоолиг тэгш нуруу, эмэгтэй хүний мөн чанарын тухай хувийн үзэл баримтлалтай бөгөөд амьдралдаа уг үзэл баримтлалаа тууштай дагадаг нэгэн. Аливаа зүйлд тоомжиргүй ханддаг хүнийг та нөхөрсөг бус гэж дөлдөг.
ГАРААРАА АМАА ДАРДАГ БОЛ…
Та яльгүй хулчгар, өөртөө бүрэн итгэдэггүй хүн байна. Сав л хийвэл ичиж, аливаа зүйлээс хойш сууж өөрийгөө олонд таниулахыг хүсдэггүй юм байна. Иймд өөрийгөө байнга ажиж шүүмжлэлтэй ханддагаа болих нь зүйтэй.
ТОЛГОЙГОО АРАГШ САВДАГ БОЛ…
Та итгэмтгий гэнэн, бусдын үгэнд оромтгой, гэхдээ аливаа зүйлд зориглоод дайрвал далайцтай хөдөлдөг, уужим сэтгэлтэй хүн юм. Зарим үед сэтгэлийн хөөрөлдөө автан ойлгомжгүй үйлдэл хийдэг. Ер нь бол эрүүл саруул бодол санааг дээдлэх нь зүйтэй.
ГАРАА НҮҮР БОЛОН ТОЛГОЙНДОО ХҮРГЭДЭГ БОЛ…
Та их мөрөөдөмтгий, уран сэтгэмжтэй хүн байна. Энэ бол тийм ч таагүй шинж чанар биш, гэхдээ мөрөөдлөө чиглэсэн зорилготой хэрэгжүүлэхийг чармайх нь зүйтэй. Төлөвлөж байгаа зүйлс, амьдралын чухал асуудлуудад илүү ухаалаг хандахыг хичээвэл зохино.
ХАМРАА ҮРЧИЙЛГЭДЭГ БОЛ…
Та сэтгэл санааны байдал, үзэл болоо мөн дур сонирхолтой зүйлээ байнга өөрчилдөг хүн байна. Таны сэтгэл санааны байдал тухайн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалдаг нь танд болон таны ойр орчмын хүмүүст таагүй байдгийг анхаарах нь илүүдэхгүй. Зөрүүд, хүний үгийг сөрдөг зан танд зохихгүй бололтой.
АМАА АНГАЙН ЧАНГА ЧАНГА ИНЭЭДЭГ БОЛ…
Та хөдөлгөөнтэй, золбоолог хүн байна. Та хааяа биеэ барьж, зарим асуудлаар буулт хийн дундыг баримталж байхад гэмгүй. Мөн сайхан ярьж хөөрч ч чаддаг хүн байна. Иймд бусдын яриаг сонсох урлагт суралцвал зүгээр.
ИНЭЭХЭЭСЭЭ ӨМНӨ ТОЛГОЙГОО БӨХИЙЛГӨДӨГ БОЛ…
Та сайхан сэтгэлтэй, тусч, тухайн нөхцөл байдал, хүнд амархан дасах чадвартай. Та сэтгэл санааны байдал, хийж байгаа үйлдлээ ямагт хянаж чаддаг. Та хэзээ ч хэнийг ч гомдоож уурлуулахыг хүсдэггүй.
НҮДЭЭ АНЬДАГ БОЛ…
Та ямар ч насандаа идэр залуугийнхаа хийморьлог зан аашийг хадгалсаар байх болно. Тийм учраас та аливаа шийдвэрийг сайтар бодож цэгнэхгүйгээр гаргадаг. Заримдаа дэндүү түргэн шийдвэр гаргадгаас алдах удаа бий.
ЭРҮҮГЭЭ ИЛДЭГ БОЛ…
Та амин хувиа хичээсэн бодол үзэлтэй хүн байна. Бараг бүх асуудалд хувийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрх ашгийн үүднээс ханддаг. Ийм байдал үл ойлголцол, дургүйцэл төрүүлж магадгүй юм.
Та өөртөө итгэлтэй, сийрэг ухаантай, төлөв томоотой хүн байна. Мөн ажил хэрэгч, шаргуу дайчин хүн юм.
Зөвлөмж: Таны инээж буй байдал өөрт тань таалагддаггүй бол өөрчлөхөд зүгээр. Бусдын анхаарлыг татахуйц чанга тачигнатал инээх нь олны газар зохимжгүй байдаг. Гагцхүү цөөхүүлээ дотны хүмүүстэйгээ байхад инээхдээ гараараа ширээ, хөлөөрөө шал нүдэж, босон суун элгээ дарж, нулимсаа арчихгүй урсгаж болно. Таны сонголт шүү дээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ