Бусад
Тамхи Covid-19 өвчнөөс хамгаалдаг гэв

Францын нэгэн судалгаа эрдэмтдийн тооцож байснаас эсрэг үр дүн харуулжээ. Тэдний үзэж буйгаар тамхичид шинэ коронавирусийн халдвар авах эрсдэл бага байгаа гэнэ.
Никотин шинэ коронавирусээс хамгаалдаг байж магадгүй хэмээн Францын шинжлэх ухаан, биологийн академийн судалгаанд гарчээ. Парисын Pitié-Salpêtrière эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шинэ коронавирусийн халдвар авсан 482 өвчтөнөөс судалгаа авахад таван хувь нь тогтмол тамхи татдаг хүмүүс байжээ. Энэ нь Францын нийт хүн амын 25.4 хувь нь тогтмол тамхи татдаг гэсэн статистиктай харьцуулахад маш бага тоо гэнэ.
Энэ судалгааны үр дүн никотин коронавирусээс хамгаалдаг гэх хангалттай баталгаа болж чадахгүй. Судалгааны хүрээ маш жижиг, түүнээс гадна судалгаанд биеийн байдал муу байгаа хүмүүсийг хамруулаагүй аж.
Судлаач эрдэмтэн, дотрын эмчилгээний мэргэжилтэн Захир Амора “Нийт хүн ам доторх нас хүйсээр ойролцоо нэгэн бүлгийг эмнэлэгт хэвтсэн ижил бүлэгтэй харьцуулахад халдвар авсан хүмүүсийн дунд тамхи татдаг хүмүүсийн тоо 80 хувь цөөн ажиглагдаж байна” хэмээн ярьжээ.
Уушигийг маш ихээр гэмтээдэг гэх никотин вирусийн эсрэг тэмцэх чадалтай гэж бодохоор тамхины хор уршгийг тодорхой мэддэг болсон өнөө үед байж боломгүй сонсогдох нь гарцаагүй. Гэвч дээрх судалгааны үр дүнтэй энэ сарын эхээр Publique-Hôpitaux, La Pitié эмнэлгүүдээс авсан мэдээлэл нийцжээ. Эдгээр эмнэлгээс цуглуулсан мэдээллийг харахад нийт эмнэлэгт хэвтсэн халдвартай 11 мянган өвчтөний 8.5 хувь нь тамхи татдаг хүмүүс байжээ. Аморагийн судалгаанаас ялгаатай нь дээрх цугларсан мэдээлэл нас хүйс харгалзаагүй тоо юм.
Хоёрдугаар сард ижил үр дүн үзүүлсэн хоёр ч судалгаа Хятадад хэвлэгдэж байжээ. Тэрхүү судалгаануудын үр дүнд мөн л халдвар авсан өвчтөнүүдийн дунд тогтмол тамхи татдаг хүн нийт хүн амтай харьцуулж үзэхэд хэд дахин бага байсан аж. Түүнээс хойш бас нэг Хятад судалгаа Шинэ Англи эрүүл мэндийн сэтгүүлд хэвлэгдсэнийг харвал Хятадад халдвар авсан мянган хүн тутмын 12.6 хувь нь тамхи татдаг хүмүүс байжээ. Харин Хятадын нийт хүн амын 28 хувь нь тамхи татдаг гэнэ.
Судалгаанаас өмнө бүх эрдэмтэд тамхи татах нь шинэ коронавирусийн халдвар авах эрсдэлийг ихэсгэнэ хэмээн зөвшөөрч байсан билээ. Учир нь тамхи татдаг хүний биед вирусийн төрлийн АСЕ-2 гэх нэгдэл их хэмжээгээр байдаг аж.
Шинэ вирус шууд л уушигны никотин ацетилхолин хүлээн авагч руу дайрдаг гэнэ. Харин тамхи татдаг хүний уушиган дахь хүлээн авагчууд никотиноор дүүрэн байдаг аж. Ийнхүү вирусийн гол байгаа болгодог хүлээн авагчууд хэдийн никотиноор дүүрсэн байгаа тохиолдолд вирус уушиг руу нэвтэрч чадахгүй байх боломжтой хэмээн судалгааны багийн гишүүн Нейробиологич Жан-Пьер Чангю тайлбарласан байна.
Дээрх судалгаа үнэн байлаа ч ард иргэдийн тамхидалтыг дэмжиж байгаа гэсэн үг биш аж. Тамхи татах нь эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй. Чангю, Амора нарын баг коронавирусээс никотиноор хэрхэн хамгаалах болон халдвар авсан өвчтөнүүдийг никотин ашиглан эмчлэх боломжтой эсэхийг нарийн судалж байгаа аж.
Тамхинд зөвхөн никотиноос гадна олон хорт бодис агуулагддаг бөгөөд тамхи татах нь нас баралтын гол шалтгаануудын нэг хэвээр байна. Тухайлбал, Францад жилд 75 мянган хүний үхэл тамхитай холбоотой байдаг ажээ.
Мөн өөр судалгаануудын үр дүнгээс үзэхэд никотин шинэ коронавирусээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг ч нэгэнт халдвар авсан тамхичны биед Covid-19 өвчний шинж тэмдэг илүү хүнд илрэхийн хажуугаар тамхинаас үүдэлтэй цусны даралт ихсэх зэрэг шинж тэмдэгтэй хавсарснаар үхлийн эрсдэл өндөр болдог гэнэ.
Ихэнх орны эмнэлгүүд шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсээр дүүрч, ачааллаа дийлэхээ больсноор хорт хавдар зэрэг бусад өвчнүүдийг эмчлэхэд анхаарахаа больж, зарим эмнэлэг нь бусад өвчтөнүүдээ гаргасан байгаа учир тамхи ихээр татах нь коронавирусээс аварлаа ч өөр олон өвчний шалтгаан болох эрсдэл бас байгаа аж.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ