Бусад
Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 27-нд нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.
Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх “Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна.
Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа” гэв.
“Иргэд Монос, Таван шарын уулзвар болон Энхтайваны, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна”
Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна.” гэв.
Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ.
Мөн тэрбээр “Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр баригдана. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.” гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх замын ажилтай танилцах үеэр онцоллоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр8 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ