Бусад
Маскыг хэр удаан хэрэглэх ёстой вэ

Бидний хамгийн чухал хэрэглээ болоод байгаа маск сайн муу, чанартай чанаргүй янз бүр л байгаа. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд хөвөн даавуун, болон торгон маск бохирдлоос 99 хувь хамгаалдаг гэдгийг тогтоосон тухайгаа өнгөрөгч 7 хоногт мэдээлсэн. Эрдэмтдийн тооцоолсон сайн чанарын торго, хөвөн даавуугаар хийсэн маск нэг удаагийн болон өөр төрлийн материалаар хийсэн маскнаас хэд дахин илүү гэдгийг Хятад улсад анхлан хэлж байсан ч өнөөдрийнх шиг тийм ч үр дүнтэйгээр мэдээлээгүй л юм.
Өнөөдөр нэгэнт дээрх материалаар хийсэн маск сайн болохыг нотолсон, зарласан болохоор бид тэрхүү сайныг нь л зүүж хэрэглэх нь мэдээж. Эрсдэлээс өөрийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалах сэтгэлтэй хүн бүр нэг удаагийн болон нийлэг материалаар, бүр тодорхой хэлбэл стандартын бус материалаар хийсэн маскнаас татгалзах нь тодорхой.
Одоо нэгэнт зүүж хэрэглэх маск нь тодорхой болохоор ХЭР УДААН хэрэглэх талаар хэлэх хэрэгтэй байх.
“Маскыг хэр удаан зүүдэг вэ” гэх хариултад оновчтой хариул төдийлэн байхгүй тул хүмүүс өөрсдөө зохицуулж ёстой л нүдэн баримжаагаараа л зүүж байсан маскаа “жагсаалаас гаргадаг”
Тэгвэл маскыг ямар орчинд, хэчнээн хугацаанд зүүснээс шалтгаалж сольдог байна.
Жишээлбэл, агаарын бохирдол ихтэй орчинд даавуун маскыг 5-7 хоног зүүдэг бол М95 маскыг муухай үнэр орж резин нь үжирч тасрахад бэлэн болсон үед нь хэрэглэхээ больдог байна.
Харин өнөөгийн буюу вирусээс хамгаалах зорилгоор, утаа багатай үед бол 15-21 хоног хэрэглээд “ХАЛАХ” нь зөв шийдэл гэнэ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар мэдээж М95 маскыг зүүхгүй нь тодорхой. Тиймээс та даавуун болон торгон маскыг өдөрт 4 цаг зүүсний дараа угааж хэрэглээд дээр хоногийн хугацаанд зүүх нь.
Дугуйн спортын нэгэн тамирчин маскыг бэлтгэл хийх үедээ хэрэглэдэг бөгөөд тэрбээр 7 өдрийн турш бэлтгэл хийхдээ 4 цаг тутамд маскаа сольж байсан байдаг.
Түүний бэлтгэлийн үедээ хэрэглэсэн маскнуудыг нян вирусыг хэрхэн шүүж байгааг туршиж үзэхэд 97 хувь шүүж байна” гэх дүгнэлтэд хүрсэн байдаг.
Тиймээс хөвөн даавуу болон торгоор хийсэн маск хэрэглэхийг өнөөдөр АНУ-д чухалчилж, гэртээ, хөл хорионд байгаа энэ үедээ бүгд маск үйлдвэрлэх ажилд шамдаж байгаа аж.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм6 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг8 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр3 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ