Эдийн засаг
А92 шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буулгалаа

Ашигт малтмал, газрын тосны газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хамтран өнөөдөр /2020.05.26/ мэдээлэл хийлээ. Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлиййн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс А92 шатахууны үнийг найман сарын хугацаанд тогтвортой барьжээ. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Европ 5 бүтээгдэхүүний үнийг бууруулах, нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд шатахууны доод үнэд өөрчлөлт шинэчлэлт хийхээр болсон байна.
Монгол Улсад сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнэ буурчээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах хамтарсан зөвлөмж гаргажээ. Улсын 21 хэмжээнд он дуустал А92 шатахууны үнийг тогтворжуулах ажлыг хийжээ. Говь Алтай аймагт А92 бензин литр тутамд 1600 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд борлуулна. Ингэснээр А92 бензин нийт 400 төгрөгөөр буурчээ.
Өчигдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаж эхэлжээ. Газрын тосны гадаад нөхцөл байдал он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өссөн байна. Нэг берент тосны үнэ 35.9 хувиар өслөө. Газрын тосны үнэ өсч байхад шатахууны үнийг буулгаж байгаа. А92 бензин 200 төгрөгөөр буулгалаа. Тодруулбал,
- А-80 50 төгрөгөөр,
- А-92 80-100 төгрөгөөр,
- А-95 200 төгрөгөөр,
- Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд,
- А-80 авто бензин 1350,
- А-92 авто бензин 1360,
- А-95 авто бензин 1800
- Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн 3 сарын турш газрын тосны үнэ буурч байна.

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм21 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад24 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ