Эдийн засаг
359,785 ширхэг хувьцаа арилжжээ
Монголын Хөрөнгийн бирж өчигдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 35,716,968 төгрөгийн үнийн дүн бүхий 359,785 ширхэг хувьцаа арилжсан байна.
Энэ өдөр 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол Базальт” ХК (MBW+4.85%) болон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERDN+3.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Шивээ Овоо” ХК (SHV -14.47%) болон “Мерекс” ХК (MRX-12.90%), “Улсын их дэлгүүр” ХК (UID-12.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.47 хувиар буурч 16136.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,613,735,746.00 төгрөг боллоо.
Эх сурвалж: МХБ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.