Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Б.Лхагвасүрэн: Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглана

Нийтэлсэн

-

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа.

– Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8%-аас буурч 4% руу орж ирсэн нь эрсдэл дахин давтагдах дохио мөн үү?

– 2016 он нэлээд хүнд жил байсан. Зах зээл дээрх итгэлийг тогтворжуулж, бизнесийн идэвхжлийг сэргээхэд Валютын сангийн хөтөлбөр, эдийн засгийг тогтворжуулах бодлогууд чухал нөлөө үзүүлсэн. Эдийн засаг сайжирч, өрхийн орлого нэмэгдэн, хэрэглээ тэлснээр дефляциас гарч байв. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдлаа. Одоо харин үнийн түвшний өсөлт саарч инфляц 4% болсон нь эдийн засгийн идэвхжил эргээд суларсныг илтгэж байна. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг өнгөрсөн 3 болон 4 дүгээр сард тус бүр 1 нэгж хувиар буулгахад инфляцын цаашдын төлөв чухал байв. Үнийн түвшин өсөх дарамт бага байсан нь хүүг буулгах орон зайг олгосон гэсэн үг. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсч болох ч, инфляцын зорилтыг хангах боломжтой.

– Ковид-19 дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, 2020 онд 170 оронд эдийн засаг агших төсөөллийг олон улсын шинжээчид хийгээд байгаа. Монголын эдийн засаг 1-р улиралд 10.7% агшлаа. Цар тахал  эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, эдийн засгийг сэргээх жор нь юу вэ?

Юуны өмнө, Ковид-19-ийн шок ердийн эдийн засгийн хямрал хүндрэлээс үндсээрээ ялгаатай тул эдийн засгийг сэргээх арга нь өөр, ердийн тэлэх бодлого шийдэл нь биш гэдгийг онцлох нь зүйтэй. Вакцин, эмчилгээ хараахан бий болоогүй үед хөл хорио тогтоох нь вирусээс сэргийлэх арга зам болж, энэ нь олон улс оронд эдийн засгийн үйл ажиллагааг хумьж байна. Хэрэв өвчлөл өргөн тархаж, хүн амын эрүүл мэнд доройтвол эдийн засгийн талаар ярих аргагүй болно. Хөл хорионы үед бол иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх “санхүүгийн өвдөлт”-ийг зөөллөх бодлого чухал. Харин эдийн засгийг тэлэх бодлогын орон зайг хадгалах нь вирус намжсаны дараа эдийн засгийг сэргээхэд чухал. Монголын хувьд Ковид-19-ийн шок дараах гол 3 сувгаар дамжин эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт талд нөлөөлж байна. Нэгт, дэлхий гадаад орчинтой харилцах эдийн засгийн холбоос, ялангуяа экспортын үнэ, хэмжээн дээр сөрөг нөлөө нь хүчтэй мэдрэгдлээ. Хоёрт, дотоодод халдвар тархахаас сэргийлж зарим бизнес, эдийн засгийн зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. Гуравт, цар тахалтай холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын ирээдүйн хүлээлт, санхүүгийн шийдвэрт нөлөөлж байна. Шокын сөрөг нөлөөлөл уул уурхай, тээвэр, худалдаа үйлчилгээний салбаруудын бизнест хүчтэй мэдрэгдсэн. Эдгээр салбарт ажиллагсдад хүнд цохилт болсон ч, нэгдүгээр улиралд өрхийн орлого өсөлттэй, хэрэглээ тэлэлттэй байсан. Вирус тархаж бүх нийтийн карантин тогтоосон улсуудтай харьцуулахад манай  дотоод эрэлт харьцангуй сайн байгаа нь бодлогын арга хэмжээний үр дүнг илэрхийлж байна гэж харж байна.

– Дэлхий нийтээрээ эдийн засаг агшсан ийм тохиолдол өмнөх том хямралууд, дайнтай жилүүдийн түүхэнд ч байгаагүй. Онцгой энэ нөхцөл байдлын үед Төв банкнаас ямар арга хэмжээг авч байна вэ?

– Төв банкууд сорилтын энэ үед санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах, зах зээл дээрх хөрвөх чадварыг хадгалах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, улмаар иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг багасгахад анхаарч байна. Монголбанк Ковид-19-өөс үүдэлтэй шокын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна. Төв банк өнгөрсөн 3 сарын хугацаанд дараах 3 бүлэг арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эхний ээлжинд банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх актив ангиллын журам дээрх тохиргоо, барьцаат зээлийн хэрэгслийн хүү болон хугацаан дээр таатай өөрчлөлтүүдийг оруулсан. Үүний зэрэгцээ зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөллөх зорилгоор бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээл гарах орон зайг өсгөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулсан. Түүнчлэн, өрхүүдийн санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээний шимтгэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авлаа. Төв банкны эдгээр арга хэмжээ нь санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт аль алинд нь эерэг нөлөөтэй. Харин хүндрэлийн үед нийгмийн зорилтот бүлгүүд, эдийн засгийн ирээдүйд чухал салбар, ажлын байранд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, зарцуулалтыг хийхэд сангийн бодлого чухал үүрэгтэй.

– Эдгээр шийдвэр, арга хэмжээнүүдийн эерэг нөлөө эдийн засагт яг хэрхэн тусгалаа олж, иргэд аж ахуйн нэгжүүдэд нөлөөлж байна вэ? Тухайлбал зээл, хүүнд нөлөөтэй байж чадсан уу?

– Онцгой үеийн шийдвэрүүд, ялангуяа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээсэн шийдвэрүүдийн нөлөө шууд илэрч байгаа. Тухайлбал, банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэлээ. Мөн Коронавирусын нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хүндрэлийн энэ үед банкны систем тогтвортой байж, санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маш чухал юм. Банкууд өнгөрсөн 4-р сард 1.5 их наяд төгрөгийн зээлийг эдийн засагт нийлүүлснээс 690 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, бизнесийн зээл жилийн 3.3% өсөлттэй байв. Хүүний хувьд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, тогтворжуулах цогц арга хэмжээ, Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүү 2019 оны эцэст 16.9% болж, 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан. Төгрөгийн зээлийн хүү эдийн засагт эрсдэл нэмэгдсэн сүүлийн саруудад ч 16% орчимд хадгалагдахын зэрэгцээ буурах хандлага нь үргэлжилж байна.

– Ковид-19-ийн үед хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж байгаа нэг зүйл бол ханшийн хүчтэй савлагаа. Түүхий эдийн үнэ унаж, нүүрсний тээвэр саатаж, экспортын орлого 40-50% буурснаар валютын орлого татарсан үед ханшийг тогтвортой байлгах арга зам бий юу?

– Цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй эдийн засгуудын экспортын орлого унахын зэрэгцээ  түүхэн дээд 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30% сулраад байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7% суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байсан. Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, $4.3 тэрбумын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокын энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 4, 5 дугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байна.

– Ковид-19-өөс болж эдийн засаг хумигдаж, бизнесүүд хүндрэх нь банкны системийн эрүүл мэндэд хэр зэрэг сөргөөр нөлөөлөх вэ? Банкны системийг тогтвортой байлгахад ямар арга хэмжээ шаардлагатай вэ?

– Эдийн засгийн хүндрэл гүнзгийрэхгүй байх, сорилтыг даван туулахад санхүүгийн систем маш чухал. Банкны салбарт өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөчлөг сөрсөн макро зохистой бодлого хэрэгжүүлж хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлтийг тогтворжуулсан нь эрсдэлийг угтан авч хэрэгжүүлсэн чухал алхмууд байв. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн орчин муудахад зээл чанаргүйдэх эрсдэлийг хязгаарлаж, энэ эрсдэлийг шингээх орон зайг банкуудын баланс дээр бий болгохыг зорьсон гэсэн үг. Ковид-19-ийн нөлөө эдийн засагт мэдрэгдэж эхэлсэн 2-р сараас хойш бид зах зээл дээрх хөрвөх чадварыг дэмжих, шокын нөлөөг зөөлрүүлэх зорилгоор нийтлэг стандарт, дүрэм журмын өөрчлөлт, тохиргоонуудыг хийгээд явж байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн дарамтыг зөөллөхөөс гадна банкуудын балансыг эрүүл байлгах ач холбогдолтой. Төв банк цаашид нөхцөл байдал илүү хүндэрч, эрсдэл нэмэгдсэн тохиолдолд ч  санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх арга хэмжээний нөөц хувилбаруудыг тооцоолж, боловсруулж байна. Түүнчлэн дунд, урт хугацаанд банкны системийн реформыг үргэлжлүүлэх, дүрэм стандартыг олон улсын сайн жишигт хүргэх, засаглалын тогтолцоог сайжруулах, банкуудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон хөрөнгийн захтай холбох гэх мэт ажлууд төлөвлөгдөөд байна.

– ОУВС-ийн хөтөлбөр 3 жил хэрэгжээд дууслаа. Хөтөлбөрийн үр дүн юу байв, цаашид эдийн засгийн дунд хугацааны төлөвт ямар гол сорилт байна вэ?

– Өмнө хэлсэнчлэн, 2016 онд эдийн засаг нэлээд хүнд нөхцөл байдалтай болоод байсан. Хөтөлбөр хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл, төсөв, банкны секторт тулгамдаад байсан асуудлуудыг нааштай шийдвэрлэж, эдийн засгаа тогтворжуулж чадсан. Нэгт, Монгол дефолтын эрсдэлийг тойрч, валютын нөөцөө нэмэхэд олон улсын байгууллагууд болон донор орнууд чухал хувь нэмэр оруулсан. Хоёрт, төсөв дээр тохиргоонуудыг хийж, улсын секторын өрийг бууруулсан. Гуравт, банкны системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, реформыг эхлүүлж цогц арга хэмжээг авсан.

Цаашид бидний өмнө байгаа нэг гол сорилт бол  гадаад өр төлбөрүүд. Гэтэл Ковид-19 хөрөнгө оруулагчдын сентиментэд сөргөөр нөлөөлж, хөгжиж буй орнуудыг чиглэсэн хөрөнгийн урсгал татрах, гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулагчийн итгэлийг төрүүлэх, олон улсын санхүүгийн зах зээлээс татах санхүүжилтийн нөхцөлөө сайн байлгах нь чухал. Хамгийн сүүлд Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж, төлөвийг “тогтвортой” гэж үзсэн нь эдийн засагт итгэх итгэл сулраагүйг илтгэнэ. Сорилтын энэ үед олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, бодлогын тууштай байдал, сахилга баттай байдлыг хангах замаар зээлжих зэрэглэлээ тогтвортой байлгах шаардлагатай. Ингэснээр гадаад өрийн эргэн төлөлтөө шийдвэрлэх, олон улсын зах зээл дээрээс дахин санхүүжилт татах нөхцөлөө сайжруулах боломжтой болно. Мөн Монгол улс ФАТФ болон гишүүн орнуудын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлж, саарал жагсаалтаас гарах болзлыг хангасан нь хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болж байна.

– Таны бодлоор эдийн засаг хэзээ сэргэх хүлээлттэй байна вэ? Ковид-19-ийн дараа эдийн засагт, санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт бий болох вэ, бид юуг ойлгож авах ёстой вэ?

– Мэдээж эдийн засагт эрсдэл учруулж байгаа гол шалтгаан болсон вирус хэзээ дарагдахаас бүх зүйл хамаарна. Сорилтын энэ үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах шаардлагатай. Энэ нь бодлогын түвшинд ч, аж ахуйн нэгж компаниудын хувьд ч чухал. Айл өрхүүдэд ч бас мөнгийг оновчтой удирдах санхүүгийн мэдлэг боловсрол, эрсдэлийн үеийн хуримтлалтай байхын ач холбогдлыг Ковид-19 харуулж байна.

Энэ бүхэн дууссаны дараа бизнесийн үйл ажиллагаа, хүмүүсийн ажиллах арга барил, амьдралын хэв маяг урьдын хэвээр байхгүй, эдийн засагт томоохон бүтцийн өөрчлөлт бий болно байх. Байгаль орчинд илүү ээлтэй хөгжлийн загвар, тэгш бус байдлыг бууруулахад илүү анхаарсан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, илүү найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт өөрчлөлтүүд дэлхийн эдийн засагт шаардлагатай нь харагдаж байна. Гэхдээ протекционист бодлогууд газар авч, дэлхийн худалдаа саарах эрсдэл ч бий. Эерэг, сөрөг аль ч өөрчлөлт гарсан тохиолдолд эдийн засагт оролцогчид өмнөх зан төлөвөө хадгалахгүй л болов уу. Санхүүгийн зах зээл дээр бол бэлэн мөнгөнөөс татгалзаж цахим гүйлгээ рүү хурдтай шилжих, технологи болон финтекийн хөгжил, тогтвортой санхүүжилт зэрэг сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа процессийг улам хурдасгах болов уу.

Монголбанк төлбөрийн системийн дэд бүтцийг сайжруулах, цахим гүйлгээ, цахим мөнгөний хэрэглээг шинэ шатанд хүргэх, тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг нэвтрүүлэх ажлуудыг Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт тусгаад хийгээд явж байна. Мөн сүүлийн үед олон улсад дэлгэрсэн “өртгийн сүлжээний санхүүжилт” (Value chain financing)-ийн тогтолцоог бүрдүүлэх, ингэснээр ялангуяа жижиг дунд бизнесүүдийн зээлийн нөхцөлийг сайжруулахад анхаарч байна. Эдгээр нь санхүүгийн гүнзгийрэлт болон хүртээмжийг дээшлүүлэх, санхүүгийн системийн үр ашгийг сайжруулах ач холбогдолтой. Нөгөө талаас иргэд, харилцагчдын цагийг хэмнэх, зардлыг бууруулах, авч болох санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл олон болж сонголт нэмэгдэх, байгаль орчны тогтвортой байдалд ч эерэг нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа!

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим