Дэлхий дахинд
Хойд Солонгос хилийн бүс рүү цэргээ оруулна
Өнөөдөр өглөө Хойд Солонгосын зүгээс хоёр Солонгосын хоорондын хэлэлцээрт заасан цэрэггүй бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ эргүүлэн байрлуулахыг зорьж байна гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү тушаалыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойдын удирдагч Ким Жон Уны эгч Ким Ёо Жүн Үндэсний армидаа өгсөн байна.
Одоо “Фронтын шугамыг цайз болгон хувиргаж, Өмнөд Солонгостой харилцахдаа цаашид сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийн тулд Солонгосын ардын арми БНАСАУ, БНСУ хоорондын хэлэлцээрийн дагуу цэрэггүй болгосон бүсэд цэргийн анги нэгтгэлүүдээ эргүүлэн байрлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг судалж, бэлэн байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
“Хоёр Солонгосын харилцаа улам дордож буй өнөөгийн нөхцөл байдлыг манай арми анхааралтай ажиглаж байгаа. Нам, засгийн газрын гадаад бодлогын аливаа шийдвэрийг бид цэргийн арга хэрэгслээр хангахад бэлэн байна. Дээр дурдагдаж буй алхмуудаа даруй хэрэгжүүлэхийн тулд бид зэвсэгт хүчний үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, намын Цэргийн төв хорооноос зөвшөөрөл авна” хэмээн Солонгосын ардын намын Ерөнхий штабын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
БНАСАУ-ын дээд удирдлагыг доромжилсон ухуулгын хуудсуудыг тараасантай холбоотойгоор Зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авахад бэлтгэж байгаа тухай БНАСАУ-ын эрх баригчид БНСУ-д даваа гарагт анхааруулжээ.
Энэ анхааруулгыг өгөхийн өмнө Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жүн мэдэгдэхдээ, Пёньян ойрын хугацаанд дараагийн алхмыг хэрэгжүүлнэ гэжээ.
Түүнчлэн БНСУ-тай харилцаагаа таслах шаардлагатайг мэдэгдэж, дараагийн алхмуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэрийг батлах үүргийг Солонгосын ардын намын Төв штабд хүлээлгэхээ хэлсэн юм.
Пёньян ухуулах хуудас тараасныг хоёр талын найрамдлын хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл хэмээн үзэж, энэ сарын 9-нөөс эхлэн БНСУ-тай харилцаа холбооны бүх шугамаа хаасан юм. Тухайлбал, харилцаа холбооны газарт байдаг бүх телефон утас тэр дундаа хоёр Солонгосын цэргийнхэн хоорондын харилцаа холбооны шугамыг, мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байр, БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордонг холбосон шугамыг хаасан байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 2018 оны 9 дүгээр сард Пёньянд хийсэн дээд хэмжээний уулзалтын дүнд цэрэггүй бүсээс цэргүүдээ гаргаж, хил орчмын Панмүнжом сууринд зэвсэг хураах, мөн цэрэггүй бүс дэх ажиглалтын байруудын тоог бууруулахыг үүрэг болгосон хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ