Эдийн засаг
Ам.долларын ханш 2825 төгрөгт хүрэв
Монголбанкнаас зарласан өчигдөр (2020.06.16)-ийн ханшаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2817.61 төгрөгтэй тэнцлээ. Валют арилжааны “Найман шарга” захад ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд өсчээ.
Тус захын ченжүүд ам.долларыг 2822 төгрөгөөр худалдан авч, 2825 төгрөгөөр зарав. Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулахад ханш нь 20 төгрөг буюу 0,71 хувиар өссөн үзүүлэлт юм. Худалдах ханшийн хувьд 0.75 хувь буюу 21 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.