Ойрын өдрүүдэд хөрш зэргэлдээ Монгол, Хятад улсуудад тарваган тахлын халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа ОХУ-ын эрх баригчид болзошгүй аюулаас болгоомжилж Казахстан, Хятад, Монголтой хиллэдэг Алтайн хязгаарт тарвага агнах, махыг нь хүнсэнд хэрэглэхийг хориглож, хил орчмын бүсэд эргүүлүүд ажиллаж эхэлсэн байна.
Өвөрмонголын Баяннуур хошуунд ням гаригт /2020.07.05/ тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол илэрч, гуравдугаар зэргийн онц байдал тогтоосон бол өмнөх долоо хоногт нь Монгол улсын Ховд аймагт хоёр тохиолдол бүртгэгдэд хөл хориод байгаа билээ.
Гэхдээ ОХУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу “Роспотребназдор”-ын Алтайн хязгаар дахь салбар тахлын халдвар хилээр орж ирэх аюул одоогоор байхгүйг мэдэгджээ.
Эх сурвалж: TASS, REUTERS