Эдийн засаг
Н.Ариунбат: Ариг банкны зохистой засаглал бүрэн алдагдсан байсан учир хуулинд зааснаар арга хэмжээ авсан

Эх сурвалж: Монголбанк
Ариг банктай холбоотой асуудлаар Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас дараах тодруулгыг авлаа.
Ариг банканд Банкны тухай хуулийн дагуу “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлсэн тухай Монголбанкнаас энэ оны 1 дүгээр сард мэдэгдэж байсан. Ямар үндэслэлээр энэ гаргасан бэ?
Монголбанкнаас Банкны тухай хуулийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2018 оны эцэст 50.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэхийг 2015 онд бүх банкинд үүрэг болгосон байдаг. Ариг банкнаас бусад бүх банк үүргийг биелүүлсэн. Гэтэл Ариг банкны банкны хувьцаа эзэмшигч нар Монголбанкнаас тогтоосон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэж хөрөнгөө нэмэгдүүлээгүй, улмаар хоорондоо маргалдан хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж чаддаггүй, шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй болж банкны зохистой засаглал нь бүрэн алдагдсан байсан. Тийм учраас Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах үүргийнхээ дагуу арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн.
Хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан нь Ариг банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл нь аливаа шийдвэр гаргаж чадахгүй байгаагаас тухайн жилийн төсөв нь батлагдахгүй, хөндлөнгийн аудит сонгож чадахгүй байгаа болон бусад олон хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хохирох өндөр эрсдэл үүссэн.
Ариг банкны хувьцаа эзэмшигч “Анд системс” ХХК-д банкны хувьцааг шилжүүлсэн гэх асуудалд тайлбар өгнө үү.
Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бусдад худалдах, шилжүүлэх асуудлыг компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэх ёстой байдаг. Иймд холбогдох материалыг хууль, журамд нийцүүлэн Монголбанканд ирүүлэхийг мэдэгдэж байсан.
Монголбанкнаас тус банкны хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэсэн бэ?
Ариг банкинд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг 4 удаа хуралдуулсан боловч Монголбанк, түүнээс томилсон Бүрэн эрхт төлөөлөгчөөс тавьсан шаардлагын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлаар хувьцаа эзэмшигчид нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, саналын эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа тул хувьцаа эзэмшигчид (“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, “Улаанбаатар импекс” ХХК)-ийн саналын эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч хэрэгжүүлсэнээс хойш харилцах, хадгаламж эзэмшигч нар мөнгөн хөрөнгөө татаж байгаа нь юутай холбоотой вэ?
Хувьцаа эзэмшигч нар хоорондоо маргалдаж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй, Банкны удирдлагын зохистой засаглал алдагдсан байгаа үед харилцагч, хадгаламж эзэмшигч нар өөрийн мөнгөн хөрөнгөө татаж авах нь хэвийн үзэгдэл шүү дээ. Ингэлээ гээд Ариг банк харицлагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгөх үүрэгтэй.
Одоо тус банканд Монголбанкнаас ямар арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ?
Банкны тухай хуульд заасны дагуу урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Нөхцөлт удирдлагын арга хэмжээ”-г хэрэгжүүлж, Монголбанкнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээг аван ажиллаж байна.
Тодруулга өгсөнд баярлалаа

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент24 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ