Эдийн засаг
Монголбанкны худалдан авсан үнэт металл 14.8 тоннд хүрэв
Монголбанк 2020 оны 8 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 14.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.0 тн-р өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.
2020 оны 8 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авлаа.
Монголбанкны тайлант сард худалдан авсан 1 грамм алтны дундаж үнэ 180,096.17 төгрөг байв.
График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2020 оны 8 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.