Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

2019—Хятад, Монголын харилцааны шинэ аялал эхэлнэ

Нийтэлсэн

-

Монголын нөхөд өө, 2019 он бидэн рүү чиглэн айсуй. Хуучин оноо үдэн шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс бүх найз нөхдийн амар мэндийг эрэн сайн сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байхын чин сэтгэлийн ерөөлийг өргөе.

Өнгөрч буй энэ нэг жил Хятад, Монгол хоёр улсад маань арвин их үр өгөөжтэй жил болсон байна. Хятад Улс Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санаагаар Хятад улс орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар урагшилсаар эдийн засаг тогтвортой эрүүл хөгжиж, ард түмний амьжиргаа зогсолтгүй дээшилж Хятадын дэлхий нийтийн хөгжилд оруулсан хувь нэмэр улам ихэссээр байна. Монгол Улс ч мөн Төр засгийн удирдлагаар эдийн засаг нь хурдацтай сэргэж, улсын хөгжлийн бүтээн байгуулалт өдөр өдрөөр эрчимжсээр байна. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа Хятад Улсын дипломатчийн хувьд эдгээр хөгжлийг харж буйдаа их баяртай байдаг.

Цаг хугацаа нүд ирмэхийн зуур л урсан өнгөрч байна. 2018 он дөнгөж гарч байхад би 《2018 онд БНХАУ-ын Элчин сайдын хүсэл эрмэлзэл》 нийтлэлээ гаргаж байснаа тод санаж байна. Би тэр нийтлэлээрээ Монголын найз нөхөдтэй өөрийн хоёр улсын харилцааны хөгжил дэх хүлээлт, эрмэлзлээ хуваалцаж байсан билээ. Монголын олон найз нөхөд миний энэ нийтлэлийг уншиж, өөрсдийн хоёр улсын найрсаг харилцааны талаарх хүсэл, бодлоо надтай хуваалцаж байсан юм. Өнгөрсөн нэг жилээ эргэн санахад нэгэн баярлууштай зүйл бол тэр үеийн олон сайхан хүсэл маань хэдийнээ биелэгджээ.

2018 онд Хятад, Монгол хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал улам тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжилээ. Энэ жил Хятадын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр удаа уулзалт хийсэн. Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцааг гүнзгийрүүлэх олон чухал тохиролцоонд хүрэн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэх цаашдын чиглэлийг тодорхойлсон билээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлан Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Хятад Улсад хоёр ч удаа олон улсын арга хэмжээнд оролцсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд Тяньжинь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуны ахалсан ХКН-ын төлөөлөгчид мөн Монгол Улсад айлчлал хийсэн. Үүнээс гадна ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн мөн энэ жил Монгол Улсад айлчлал хийлээ. Эдгээр бүх өндөр дээд түвшний айлчлалын үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг ахиулах талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцон стратегийн харилцаагаа бэхжүүлэн бүх талын бодит хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгдсэн юм. Тэр дундаа Монголын тал Хятадын талын язгуур эрх ашиг, чухалчилан үздэг асуудлуудыг хүндэтгэн Төвд, Тайвань, Шинжаантай холбоотой асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэж “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримтлахаа онцолсон. Улс төрийн харилцан итгэлцэл бол хоёр улсын харилцааны амин судас мөн гэдгийг би өмнө нь хэлж байсан. Энэ л амин судас бат бэх байгаа учраас Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ мөчир нахиалж хөгжлийн таатай хандлага бүрдэж буйг харах надад их сайхан байна.

2018 он бол хоёр улсын худалдаа, эдийн засаг тогтвортой бөгөөд хамтдаа хөгжсөн жил байлаа. Хятад Улс нь Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулалтын эх үүсвэр гэх статусаа хадгалсаар байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Хятад, Монголын Засгийн газар хоорондын комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Хятад Монголын экспо зэрэг механизмыг амжилттай хэрэгжүүлснээр хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ, чанарыг нэмэгдүүлж чадсан. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа хэрэгжүүлж Монголын хөгжилд чин сэтгэлээр тусалдаг. Энэ жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын шав тавих ёслолд оролцсон. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжийн төсөлд томоохон дэмжлэгийг өгсөн хэрэг юм. Мөн энэ ажил бол Хятадын тал найз, хөршийн хувьд Монголын ард түмэнд нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, томоохон арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж Монголын хөгжилд тусалж буй хэрэг билээ. Энэ жил мөн Хятадын талын буцалтгүй тусламжаар барьсан Яармагийн гурван түвшний огтлолцол бүхий шинэ гүүрийн авто машины хөдөлгөөнийг нээсэн билээ. Би энэ гүүрийг Улаанбаатар хотын “Энхтайвны гүүр” шиг Хятад, Монголын найрамдалт харилцааны мөнхийн бэлгэ тэмдэг болж хоёр улсын ард түмний гүн зузаан нөхөрлөлийг уламжлуулагч байна гэж төсөөлж явдаг.

Энд би бас нэг зүйлийн тухай онцломоор байна. Одоо талууд Хятад, Монгол хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааг гүнзгийрүүлж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ “Нэг бүс нэг зам санаачилга нь Монгол Улсын хөгжлийн алтан далавч болно” гэж хэлсэн байдаг. Түүний айлчлалын үеэр талууд Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г албан ёсоор эхлүүлж Эрээн хот-Замын-Үүдийн хил дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны хэлэлцээг батлах үйл явц улам эрчимжсэнийг мэдэгдсэн юм. Монголын тал “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлж дэмжих үүднээс олон чухал санал дэвшүүлж, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. “Нэг бүс нэг зам” энэ хос алтан далавчтай болсноор Хятад, Монгол хоёр улсын бодит хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж алсын зорилт аугаа хүсэлтэйгээр хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг нь хүргэнэ гэдэгт би итгэлтэй байдаг.

2018 он бол хоёр улсын соёлын солилцоо идэвхтэй хөгжсөн, ард түмний харилцаа тасралтгүй ойртож гүнзгийрсэн жил. Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад соёлын солилцооны багц хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд уг хөтөлбөрийн үр дүн яг одоо хаа саягүй цэцэглэн дэлгэрч байна. Энэ жил Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлыг Бээжин хотод амжилттай зохион байгуулж, хурлын үеэр талууд олон чухал тохиролцоонд хүрсэн. Тухайлбал тохиролцооны үр дүнгээр Монгол хэл дээрх Хятадын бас нэгэн багц олон ангит кинонууд Монголын телевизээр гарч байна. Олон найз нөхөд, үзэгчдэд эдгээр дэлгэцийн бүтээл ихээхэн таалагдаж, үзэгчдийн үзэх дуртай бүтээлүүд болж, зарим хүмүүс кинонуудын үйл явдлын талаар надаас ч илүү сайн мэддэг тухай би мөн сонссон. Тохиролцооны бас нэг үр дүн бол Хятад хэлний сургалтын танхим нээж буй их дээд сургуулиуд улам бүр нэмэгдэж, Хятад хэл болон Хятадын соёлд сонирхолтой, танин мэдэх хүсэлтэй залуучууд улам бүр олон болж байна. Хятадын уран зохиолын шилдэг бүтээлүүдийн төлөөлөл болсон “Алдарт дөрвөн зохиол”-ыг Монгол хэлэнд хөрвүүлж хэдийнээ хэвлэж эхэлсэн. Мөн Хятадын ӨМӨЗО, Жилинь зэрэг мужийн “Хятадыг танин мэдэх нь – Соёл, аялал жуулчлалын наадам” гэх зэрэг арга хэмжээ Монголд зохион байгуулсан нь Хятадын онцлогт амтад хоол, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж болон Хятадын ард түмний Монголд гэх нөхөрлөл нь Монголын найз нөхдөд маш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.

Нөхөд өө,

2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ой тохиох гэж байна. Манай хоёр орны удирдагчид энэхүү баярт ойгоо хамтдаа тэмдэглэхээр чухал тохиролцоонд хүрч, Хятад Монголын харилцаа дараачийн хурдны зам руугаа шилжих түүхийн шинэ эхлэлийн цэг дээрээ ирээд байна.

70-н жилийн ойгоо угтан бид бие биедээ улам бүр чин сэтгэлээсээ хандаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй юм. Хөршүүд хооронд хамгийн чухал нь байнга харилцаж, байнга холбоотой байж, харилцан итгэлцэж, нэгэндээ чин сэтгэлээсээ хандах явдал байдаг. Хоёр орны харилцааны өнөөгийн энэхүү таатай нөхцөл байдал тийм ч хялбархан олдоогүй. Тиймээс талууд улс төрийн харилцан итгэлцэл гэх хоёр улсын харилцааны үндэс суурийг хамгаалан, хоёр улсын харилцааны урт удаан, эрүүл, тогтвортой хөгжлийг хангаж хэрэгтэй. Ши Жиньпин дарга Хятад Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно гэдгээ олон удаа онцгойлон мэдэгдсэн. Энэ тал дээр Хятадын талын байр суурь баттай байна. Үүний нэгэн адил бид Монголын талыг урьдын адил Хятад Улсын язгуур эрх ашиг, чухалчлан үздэг асуудлуудыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг чанд баримталж, амлалтаа биелүүлэн Төвд, Тайвань, Шинжаантай холбоотой асуудлыг зохистойгоор шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Энэ л суурь үндсэн дээр, Хятад Монголын харилцаа урт удаан тогтвортой хөгжих болно.

Хятадын тал Монголын талтай өндөр дээд түвшний харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байдаг. Ирэх жил Хятад Улс “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Үүнд бид Монголын удирдагчийг идэвхтэй оролцож, БНХАУ-д айлчлахыг урьж байна. Хятадын тал мөн өөрсдийн удирдагчдыг Монгол Улсад айлчлуулахыг идэвхтэй дэмжиж ажиллах болно. Хятадын тал Монгол Улсын УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, цэргийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай олон түвшинд бүх талын харилцаагаа өргөжүүлж, харилцан суралцаж, туршлага солилцон, хамтдаа хэлэлцэж хамтран ажиллахад бэлэн байна. Мөн бид хоёр улсын парламент хоорондын байнгын уулзалтын механизм, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд, гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээрүүдийг улам бүр хөгжүүлж, тэдгээрийг илүү нааштай үүрэг гүйцэтгэхэд түлхэц үзүүлэх болно. Эдгээр өндөр дээд түвшний харилцаа цаашид хоёр улсын харилцааны хөгжлийг ахиулахад дэмжлэг түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

70-н жилийн ойгоо угтан хоёр улс улам бүр чин сэтгэлээсээ гар гараасаа барилцаж, бодит хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хамтын хөгжил нь хамтын ажиллагаа болон хамтын хичээл зүтгэлтэй салшгүй нягт холбоотой бөгөөд бид нэг санааны дор нэг зүйлийн төлөө зүтгэх хэрэгтэй болох юм. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, Хятадын тал үргэлжлүүлэн “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монголын найз нөхдийг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Бид хөрштэйгөө Хятадын хөгжлийн үр шимээс хуваалцаж, хамтын хөгжлийг биелүүлэхэд бэлэн байдаг. Бид Монгол Улсыг “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах үйлсэд илүү гүн гүнзгий, илүү олон талаар оролцохыг урьж байна. Талууд хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөл, Хятад Монголын экспо зэрэг механизмыг сайн ашиглан, үр бүтээмжийг улам нэмэгдүүлэн ажиллавал 2020 онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт амжилттай биелэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Монгол Улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулан, аль болох түргэн хугацаанд Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, Эрээн -Замын-Үүд хил дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллахад бэлэн байна. Бид хоёр улсын хоорондын томоохон төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх явцад түлхэц үзүүлж, аль болох эрт бодитоор хөрсөнд буулгахаар эрмэлзэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ, Хятадын хөрөнгө оруулалттай банкуудыг Монгол Улсад салбараа нээн, Монгол Улсын бүтээн байгуулалтад илүү сайн санхүүжилтийн батлагаа олгох боломжийг нээхэд Монголын талаас хууль эрх зүйн орчин нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна. Хятадын тал урьдын адил Монголын ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд өөрийн чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлж, Хятад Монголын нөхөрлөлөөс Монголын ард түмэнд бодит үр өгөөжийг өгөх болно.

Монголын найз нөхөд маань Монголын Хятад руу гарах нүүрсний экспортын асуудалд маш их санаа тавьдгийг би мэднэ. Шулуухан хэлэхэд, Хятад Улс яг одоо эдийн засгийн бүтцийг сайжруулах зохицуулалт хийж одоогийн байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа цомхтгож байгаа бөгөөд үүний дотор хамгийн их цомхтгол хийгдэж байгаа нь нүүрсний болон гангийн үйлдвэрлэл болно. Гэсэн хэдий ч Хятад Улс Монгол Улсын хөгжлийг дэмжих үүднээс, хоёр орны хооронд нүүрсний худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар идэвхтэй судалгаа хийж, холбогдох хилийн боомтын шалган нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг биелүүлэн ажиллаж байна.

70-н жилийн ойгоо угтан хоёр улс илүү ойртон нөхөрлөж, хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Уул усаараа залгагдсан хоёр улсын хувьд ард иргэд хооронд илүү дотно байх нь зүйтэй юм. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Монгол Улстай хүмүүнлэгийн салбарын солилцооны багц төлөвлөгөөний бодит хэрэгжилтийг сайн хангаж, хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу дипломат харилцаа тогтоосон 70-н жилийн ойн арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулах болно. Ирэх жил Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү хуралдаан нь Хятад Монголын хоорондын соёлын солилцоог дэмжих, хоёр ард түмний нөхөрлөлийг улам бүр ойртуулах чухал тавцан байх болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид үзэгчдийн шимтэн үзэх дуртай улам олон Хятадын кино бүтээлүүд Монголын телевизүүдээр гаргах болно. Эдгээрээс Монголын найз нөхөд маань Хятадын ард түмний амьдрал ахуй, баяр баясгалан зэргийг үзэж, Хятад Улсыг илүү сайн таньж ойлгох болно гэдэгт итгэлтэй байна. Мөн бид цаашид Хятадын утга зохиолын шилдэг бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан нийтэлж, хоёр улсын ард түмний сэтгэлийг утга соёлоор холбон ойртуулж улам бүр бие биенээ ойлгож танихад хүчин чармайлт гаргах болно. Мөн бид Күнзийн институт, Күнзийн хичээлийн танхимуудын үйл ажиллагааг дэмжиж, Монголын сургуулиудад Хятадын соёлын төв байгуулахад туслалцаа үзүүлэх болно. Монголын оюутан сурагчдыг Хятадын засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Хятад Улсад амжилттай суралцаад эх орондоо эргэж ирээд Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад, Хятад Монголын найрамдалд бодит хувь нэмэр оруулахыг хүсч байна.

70-н жилийн ойгоо угтан хоёр улс хүчээ нэгтгэн хамтарч, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Манай хоёр улс нь хоёулаа зүүн хойд азийн бүс нутагт оршдог бөгөөд иж бүрэн стратегийн түншийн хувьд холбогдох олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлтүүд орж байна. Манай хоёр улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шинэчлэл зэрэг дэлхийн засаглалын чухал томоохон асуудлууд дээр хамтын ажиллагаагаа сайжруулж, худалдааны нэг талыг баримталсан үзэл болон протекционист бодлогыг эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад хамтдаа дуу хоолойгоо илэрхийлж, Хятад Монгол зэрэг олон олон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

Өдгөө Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, энэ жил гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний дөрөв дэх уулзалт амжилттай болсон. Бид гурван улсын тэргүүн нарын тохиролцоог бодитоор хэрэгжүүлж, Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорыг урагш хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх хэрэгтэй. Хятад Улс Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэн орохыг дэмжиж байна. Ингэснээр Монгол Улсын олон улс дахь нөлөө ихээхэн дээшлэх бөгөөд энэ нь мөн Монгол Улсын өөрийн эрх ашигт бүрэн нийцнэ. Бид Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын том гэр бүлийн нэгэн гишүүн болох байх гэсэн хүлээлттэй байна.

Нөхөд өө, Хятад ардын нэгэн шүлэгт “Завин дээрээ эргийн хоёр хажуугийн байгалийг ажиж суух зуур нэг л мэдэхэд олон олон уулсыг өнгөрсөн байдаг” гэж гардаг шиг он цаг улиран одож, бид хамтдаа ихийг туулж өнгөрүүлжээ. Өнгөрсөн 70-н жилийн хугацааны тэр л он жилүүд Хятад Монголын найрамдлын түүхэнд маш сайхан цаг үе болж мөнхөрлөө. Ирж буй шинэ жилээ угтаад бүгдээрээ гар гараасаа атгаж, Хятад Монголын харилцааны шинэ аяллаа эхлүүлцгээе.

Та бүхэнд шинэ оны мэндийг дахин дэвшүүлье.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Шин Хаймин

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим