Эдийн засаг
377,350 ширхэг хувьцаа арилжжээ
2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 36,135,161.14 төгрөгийн үнийн дүн бүхий 377,350 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 5 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “АПУ” ХК (APU +2.53%) болон “Сүү” ХК (SUU +2.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Эрдэнэс Сольюшинс” ХК (AMT -5.24%) болон “АйТүүлс” ХК (ITLS -0.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 1,025,000 төгрөгөөр арилжсан байна.”TOP 20″ индекс 0.79 хувиар өсч 16891.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,583,916,965,313.75 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.