Эдийн засаг
Нийт 10.1 мянган тонн мах экспортолжээ

Улсын онцгой комиссоос цар тахлын үед хийх тээвэрлэлтийн түр журмыг баталж, махны экспортыг тавдугаар сараас эхлүүлсэн билээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар адууны мах 4.6 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 5.2 мянган тонн, хонины түүхий мах 0.3 мянган тонн, нийт 10.1 мянган тонн махны экспорт хийжээ.
Энэ талаар өнгөрсөн Пүрэв гариг (2020.09.10)-т Гадаад харилцааны яаманд болсон “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдаан дээр мэдээлэв. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Манай яам Монгол Улсын Засгийн газрын дунд, урт хугацааны бодлого, стратеги”, “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт, бичигт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэгээр ХАА-н салбарыг тодорхойлж, “Хүнс экспортлогч” орон болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
“Covid-19”-тэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, УОК-оос дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, стратегийн хүнсний экспортыг хязгаарлах чиглэлийн дагуу махны экспорт түр хийхгүй байгаа. Импортлогч оронтой “Covid-19”-ийн цар тахлын үеийн хорио цээр, тээвэрлэлтийн нөхцлийг ГХЯ-аар дамжуулан тохирох ажлыг хийсэн” хэмээн мэдэгдэв.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав